“Оюу толгой” ба “Unread Media” компаниудаас контент бүтээгч, сонихрхогчдын ур ухааныг хурцлах зорилгын хүрээнд зарлагдсан дөрвөн долоо хоногийн феллов хөтөлбөр амжилттайгаар өндөрлөж ялагчдаа тодрууллаа.

Оролцогчид уул уурхайн шууд ойлгоход бэрх, нарийн шат дараалал бүхий малтлага, олборлолтын арга технологийг тус салбарын мэдлэг дутмаг хэрэглэгчдэд таниулах контент бүтээх даалгавар авсан билээ.

180 гаруй залуусаас шигшигдэн эцсийн шатнаа дөрвөн хувь оролцогч, хоёр гишүүнтэй нэг баг, гурван гишүүнтэй гурван баг буюу найман баг бүрэлдэхүүн шалгарснаас зургаан бүтээл шагналын болзол хангажээ.

Хөтөлбөрийн хоёрдугаар шатанд оролцогчид ментор, зөвлөгчидтэй хамтран ажиллаж уул уурхайн малтлага, хүдрийн олборлогооны блоклон олборлох аргачлалын талаарх контент бүтээх даалгавартай байсан юм. Оролцогчид маань улмаар зөвлөгч менторуудын зөвлөгөө, шүүмжээр бүтээлээ хурцлан тун давчуу хугацаанд ажралгүй бүтээлээ илгээсэн юм.

Ингээд феллов хөтөлбөрийн хугацаанд ур ухаан, сэтгэл зүрх, цаг хугацаагаа шингээн хийсэн бүтээлүүдийг танилцуулж байна.


I байр - б. Жавхланбаяр

Тэргүүн байрыг эзэлсэн тус оролцогч бүтээлдээ “Бүхнийг чадагч” хэмээх анимейшн дүр бүтээснээрээ онцлог. Тэрбээр гагцхүү хөтөлбөрийн даалгаврыг биелүүлээд зогсохгүй, хөнгөн наргиан, бүтээл туурвих явц, хувийн сонирхлоо хүртэл шингээжээ.

Бүтээлийг сонирхох нь:


II байр - Б. билгүүн

Уул уурхай ба хайр дурлал

Ой тоонд эдгээр сэдвүүд давхцах тохиол тийм ч олон биш болов уу. Гэвч оролцогч тайлбарлахад бэрх малтлага, олборлогыг хүн бүрийн зүрхнээ ойр сэдэвтэй холбон өдөр тутмын амьдралтай ойртуулахыг зорьжээ.

Бүтээлийг сонирхох нь:


III байр - beta19

Контент бүтээх болон уул уурхайн тал дээр урьдын туршлагагүй тус багийн гишүүд хөтөлбөрийн хоёрдугаар шатнаа санамсаргүй байдлаар нэгдэн нийлсэн аж. Тэд “stop motion” буюу олон кадр бүхий зургуудыг нийлүүлэх анимейшний аргыг бүтээлдээ ашиглажээ.

Бүтээлийг сонирхох нь:


Enigma team

"Enigma" баг бүтээлээ Youtube хэрэглэгчдийн дунд хэзээд сонирхолтой контент болдог “reaction” бичлэг хэлбэрээр хийжээ. Бичлэгт оролцогчид туршлага, боловсрол, мэргэжлийн хувьд харилцан адилгүй ч бичлэгийн төгсгөлд тус контентын үзэгч хүртэл өгөгдсөн сэдвийн талаар мэдлэгтэй болж үлдсэн нь сайшаалтай.

Бүтээлийг сонирхох нь:


Young miners 

Харин уул уурхайн чиглэлээр мэргэшин суралцаж буй “Young miners” багийн гишүүдэд мэргэжлийн нэр хэллэг, үйл явцыг өдөр тутмын энгийн үг рүү хөрвүүлэх явдал ярвигтай байсан хэмээжээ.

Бүтээлийг сонирхох нь


Team 4

Тус баг бүтээлээ цахим хуудас хэлбэрээр ирүүлсэн байлаа.. Хуудсыг доош гүйлгэхэд газрын давхаргуудыг даган доошилж, далайн түвшнээс доош хэмжээс метр бүрд олборлолтын ямар шат өрнөж буй талаар тайлбар гарч ирэх аж.

"Team 4" багийн цахим хуудсаар зочлох нь: