Хувь хүний хөгжил, танин мэдэхүй, боловсрол, технологийн сэдвээр дагнасан чанартай контентийг тогтмол бэлтгэдэг бүтээгч залуусыг бид энэ удаа онцлон хүргэж байна. Тэдний амьдралын хэв маяг, үзэл бодол, бүтээлч арга барилтай танилцаарай.
Tsatsral Dalaijargal - 25.1k subscribers
UCLA-ийн хэлний сургуулийг амжилттай төгсөж цааш Харвардын их сургуулийн замналаа эхлүүлсэн Д.Цацрал өөрийн АНУ дахь амьдралынхаа тухай өөрт тохиолдсон олон сургамж, зөвлөгөөг сувгаараа дамжуулан хүргэдэг. Англи хэл сурах, АНУ-д виз авах, эрүүл хооллох, дасгал хийх зэрэг олон хэрэгтэй мэдээлэл багтаасан түүний суваг бол өөрийгөө хөгжүүлэхийг зорьж буй хүн бүрийн дагах ёстой сувгийн нэг болов уу.
Ariun Oyun - 21.7K subscribers
Хувь хүний хөгжил, боловсрол болон карьерийн сэдвээр дагнан контентоо бэлддэг Ariun Oyun хоёр жилийн турш өөрийн сувгаараа дамжуулан 62 видео зөвлөгөөг бусдад хүргээд амжжээ. Анх АНУ-д суралцаж байхдаа өөрийгөө хөгжүүлэхээс гадна бусадтай хамт хөгжиж, сурсан мэдсэнээ хуваалцах зорилгоор эхлүүлсэн түүний суваг эерэг, сонирхолтой, сонсууштай мэдээллээр дүүрэн.
Khulan Nemekhbayar - 44.5K subscribers
Цаг үргэлж шинэ зүйлсийн эрэлд гарч, сонин хачин бүрийг туршиж үздэг Хулангийн суваг таныг хэзээ ч уйдаахгүй гээд хэлэхэд буруудахгүй болов уу. Тодорхой сэдэвт баригдаагүй түүний суваг сэтгэл зүйн эрүүл мэнд, стресс, ажил, мөрөөдөл, эрүүл мэнд зэрэг төрөл бүрийн сэдвийг хөндөж, шинэ мэдээлэл авах, өөрийгөө хөгжүүлэх, цагийг зугаатай өнгөрөөх гээд олон сонирхолтой контентууд бий.
Anu Harchu - 36.7k subscribers
Бараг долоон жилийн өмнө анхны бичлэгээ хүргэж байсан Aнугийн суваг өдгөө 36.7 мянгуулаа болжээ. Өөрийгөө хөгжүүлэх тухай зөвлөгөөнөөс гадна шинэ техник, технологийн бүтээгдэхүүний талаар цаг алдалгүй хүргэдэг онцлогтой.
Gej Yu Ve? - 13.5k subscribers
Танин мэдэхүйн олон хачирхалтай асуултын хариултыг өгөх энэ суваг 5G, Тесла, хиймэл нар зэрэг тодорхой сэдвийг сонгож, нэг бичлэгт багтаан тайлбарладаг. Хачин, содон мэдээллийг авахын сацуу мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхахыг хүсвэл дагаад үзээрэй.
Bilgunss - 39.7k subscribers
Япон дахь амьдралынхаа тухай хуваалцаж, анхны дугааруудаа эхлүүлж байсан тэрээр өдгөө ном унших, өдрийн тэмдэглэл хөтлөх, англи хэл сурах зэрэг өөрийн сурсан мэдсэнээ зөвлөгөө болгон түгээдэг. Амжилт, бүтэлгүйтэл болон адал явдлаар дүүрэн түүний сувгаар нэг зочилж үзээрэй.

Сэтгэгдэл бичих (2)


D DR. ADITY 2024.11.20 102.89.85.55
Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь 780,000 ам.доллараар бөөрөө худалдахад бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM" хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.
D DR. ADITY 2024.11.20 102.89.85.55
Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь 780,000 ам.доллараар бөөрөө худалдахад бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM" хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.