Патиар булан бол гэрэл сүүдрээр урлагчдыг танилцуулах, алдаршуулах талбар. Урьсан зочдоороо бид онцгой бүтээлүүдийг нь, эсвэл ямар нэг санаа, түүхийг өгүүлэх цуврал хийгээд судалбар гэрэл зургуудыг нь сонгуулан тайлбарын хамт хүргэж буй. Энэ удаагийн дугаартаа бид "aviation spotter" буюу нисэхийн гэрэл зургаар дагнаж буй Д.Батболдын бүтээлүүдийг онцлон толилуулж байна.
Ах дүү гурав. Гурван өөр зүг. Гурван өөр аялал.
Дэлхийд одоо ашиглагдаж буй 274ш Боинг C-17 Глобмастер (Globemaster) байдгаас 223 нь АНУ-ын агаарын хүчинд хүчин зүтгэж буй.
Хөөрөхийг зөвшөөрнө
Улаанбаатар цамхаг, Трансмонголын 123 зурвас 32 -оор хөөрөхөд бэлэн.
Трансмонголын 123, зурвас 32 -оор хөөрөлт үйлдэхийг зөвшөөрнө. Хөөрсний дараа радар ойртолт 120.0МГц -тэй ажилла. Салхи 140 -оос 3, хараа 5000м.
Алтан наран жаргах цагаар, үзэмж төгөлдөр саран мэлтийж, сүүдэртэн харагдах уулсын наанаас…
Өнгөт орчлон, өөд тэмүүлэх хөлөг
“Русские витязи” уран нислэгийн баг үзүүлэх-бүрэлдэхүүн нислэг (formation flight) үйлдэж буй нь
Тэргэл сартай аялал
Хязгаар нь үгүй тэнгэрийн зүг
Тэнгэр нь цэлмэг, буулт нь зөөлөн байг ээ
Чингис Хаан олон улсын нисэх буудлаас хөөрч буй Антонов АН-124 Руслан
Дэлхийн хоёр дахь хамгийн том ачааны агаарын хөлөг.
Антонов АН-2 буюу "Царцаа ногоон" хэмээн алдаршсан энэхүү онгоц манай оронд 1956 оноос хойш 90 гаруй ширхэг ашиглагджээ.
Ойролцоогоор 160 тонн жин татах Боинг 767-300 загварын агаарын хөлөг 2500 метр зайд 280км/ц хурдлан тасарч буй нь
Үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ниссэн Фоккер 50 загварын агаарын хөлөг хуваарьт үзлэгийнхээ үеэр амсхийж буй нь
Тавхан секундэд 1000 метрээс дээш өндөрт цойлж буй ОХУ-ын уран нислэгийн “Русские витязи” багийн СУ-30 амдан-сөнөөгч онгоцнууд
Д.Батболдтой холбогдох болон бусад бүтээлүүдтэй нь танилцахыг хүсвэл:
Инстаграм: https://www.instagram.com/batbold_johnny/
Фэйсбүүк: https://www.facebook.com/batboldjohnnyД.Батболд