Unread Media шинийг эрэлхийлж танин мэдэх цоо шинэ талбар, эерэг нөлөөллийг түгээх орон зай Posted.mn-ийг танилцуулж байна:
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд манай хамт олон бүтээгч хүмүүст зориулсан, өдөр бүр алдалгүй унших учиртай шинэлэг, оригинал контентуудыг бүтээсээр ирсэн билээ. Бизнес, технологи, хувь хүний хөгжлийн чиглэлээр дагнан бэлтгэдэг манай контентууд олон олон залуу мэргэжилтнүүд, өсөж хөгжихийг эрмэлзэж буй залуучуудад урам зориг түгээж, эрч хүч бэлэглэх уурхай болсонд бид баяртай явдаг билээ.
Гэсэн ч бидний эргэн тойронд тасралтгүй өрнөж буй гайхалтай үйл явдлууд, дэвшил ололтууд, танин мэдвэл зохих сэдэв төрлүүд асар их байсаар л байна. Тийм учраас бид энэ бүхнээс түүвэрлэж, илүү өргөн сэдвийн хүрээнд шилдэг сайчуулын бэлтгэсэн чанарлаг контентуудыг шилж, улам сайжруулж уншигчдадаа хүргэх зорилгоор Posted.mn-ийг эхлүүлж байна.
Posted.mn бол нээлттэй талбар. Бид энд тогтмол шинэчлэгдэн сэлбэгдэх агуулгуудаар төрөлжин контент хүргэх бие даасан талбаруудыг хөгжүүлэх болно. Салбарын залуу мэргэжилтнүүд, экспертүүд, менторууд, хүлээн зөвшөөрөгдсөн блоггерууд, бичээчдийг бид талбартаа нэгтгэнэ. Unread Media-ийн редакцийн шүүлтүүрээр орж чанаржсан контентууд хэрэгцээт мэдээлэл, үнэтэй мэдлэгийг илүү олон хүнд хүргэнэ гэдэгт бид итгэж байна.
Ингээд,
Posted.mn-д тавтай морил. Өдөр бүр алдалгүй унших эх сурвалж шинээр нэмэгдлээ. Та бүхэн санал сэтгэгдэл, хамтран ажиллах хүсэлт, сайжруулах шүүмжээ бидэнд харамгүй ирүүлээрэй.
ЯГ ОДОО ЗОЧЛОХ: POSTED.MN
Unread Media
САЙН УУ?
"Сайн уу?” булан бол сонин сайхан ихтэй, амжилт бүтээл арвин яваа буюу аль нэгэн чухал санааг таниулан түгээхийг эрмэлзэж яваа зочидтой энгүүн чөлөөт хэлбэрээр хийсэн ярилцлагууд болон гадаад сурвалжууд дээрх онцгой ярилцлагуудыг орчуулан хүргэх булан юм. Та бүхэнд бидний уулзвал зохих, санааг нь сонсууштай сонин содон зочдыг санал болгоорой.
Санал болгох: Сайн уу, Ариунаа: Капитрон банк санхүүгийн технологиор бусадтай хамтран нийгмийн асуудал шийднэ
Posted
2030
Unread Media-ийн хамгийн их анхаарал хандуулж, санаа тавьж явдаг сэдэв бол тогтвортой хөгжил. Тиймдээ ч бид энэ сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшилтэй болгон, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг нэмэхийн тулд ХААН Банктай хамтран “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг бэлтгэн хүргэсээр бүтэн жилийг үджээ. "2030" бол хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан хүргэх талбар.
САНАЛ БОЛГОХ: 2030: Өөртөө өдөр бүр өгөх халамж
Posted
HOW I PARENT
Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг хэзээд чухлаас чухал хэрнээ "дутуу үнэлэгддэг" ажил байдаг. Энэ нарийн атлаа бага дурсагддаг хөдөлмөрт бид зохих ёсны анхаарлыг өгч, хүүхэдтэй буюу хүүхэдтэй болохоор төлөвлөж буй хүмүүст санаа, урам зориг өгөх контентийг бий болгоё гэж шийдсэн нь энэхүү "How I Parent" ярилцлага билээ. Уншууртай, өгөөжтэй зөвлөгөө, сонирхолтой санаануудыг зочид маань өгнө гэдэгт бид итгэлтэй байна.
Санал болгох: 5 охины ээж Ч.Уранхолбоо байна, би хүүхдээ ингэж өсгөдөг
Posted
Sportworm
"Sportworm" бол жинхэнэ спортын хорхойтнуудын цуглах талбар, санал сэтгэгдлээ хуваалцаж бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх тавцан юм. Энд спортын ертөнцийн хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүд, ялалт ялагдлын торгон агшин, дурдагдаагүй бас дуурсагдаагүй түүхүүдийг өгүүлнэ. Таны спорт, тамирчин, багийн тухай хэвшсэн ойлголтыг эвдэж, харах өнцгийг тэлэх зорилгыг бид өвөртөллөө.
Санал болгох: 01:59:40 - Боломжгүйд хүрсэн гүйгчийн хурднаас хурдан түүх
Posted
ЭнтертАйнмент
"Энтертайнмент" буландаа бид кино, хөгжим, подкаст, цуврал, анимэйшн, эвент гээд бидний эргэн тойронд өрнөж буй соёл-энтертайнментийн бүхий л элементүүдээс түүвэрлэн онцолж, онцгой содон зүйлсийг нэгтгэн хүргэх болно. Сэдвийн хүрээ өргөн, бичих зүйл их. Гэхдээ төрөлжсөн контентийг тогтмол бүтээж, цараатай бөгөөд өгөөжтэй байдлаар уншигчдадаа хүргэхийг эрмэлзэж байна.
Санал болгох: Энэ 7 хоногт заавал үзэх трэйлэрүүд
Posted
ПАТИАР
"Патиар" бол гэрэл сүүдрээр урлагчдыг танилцуулах, алдаршуулах талбар. Тэднээр хайртай бүтээлүүдийг нь, эсвэл ямар нэг түүхийг сонгуулж, тайлбартайгаар нь та бүхэнд хүргэх юм. Хамгийн эхний дугаартаа бид баримтат гэрэл зургаар дагнаж ховор хийгээд үнэ цэнтэй, өгүүлэмжээр баялаг агшнуудыг мөнхөлж буй Б.Инжинаашийн бүтээлүүдийг онцоллоо.
Санал болгох: Баримтат гэрэл зурагчин Б.Инжинааш - "Монголыг" нүүлгэж буй хүмүүс
Posted
ИЛ ЗАХИДАЛ
"Ил захидал" бол хэн нэгэнд хандах, хэн нэгнийг тодорхойлох,ил тодоор дэмжих, эсвэл аливаа асуудлыг хөндөх, үнэн сэтгэлийн үгээ илгээхэд зориулагдсан булан. Хүн төрөлхтний харилцаа холбооны хамгийн сонгодог хэлбэр ил захидлыг онцолж сонгож авсан нь ч учиртай. Тэрлэсэн үгс, шигтгэсэн холбоос, эшилсэн санаа бүр нь гүн гүнзгий байж, нэгийг бодогдуулан хоёрыг тунгаах сэдлийг уншигчдад төрүүлдэг байгаасай хэмээн бид хүссэн билээ.
Санал болгох: Барак Обамаг дэмжсэн Нобелийн шагналт зохиолч Тони Моррисоны нээлттэй захидал
Posted
A Angelo 2020.04.16 49.0.167.14
Unread-iin shineer mendelsen Posted shineer mendelsend bayartai bna. Niigemd eyreg handlagiig tuucheelen zaluusiig iluu soyoljih ih uils mash ih huvi nemer oruulna gedegt itgeltei bna. Tanai hamt olond amjilt husie!
Z Zochin 2020.04.16 49.0.167.14
Harin posted ni "patiar" gesen shine bulantai bolood injinaash geed zuragchnii zurguud orson bnle. Busad site.uudiig bodvol uran buteelchdiin nudeer ntr gesen contentuud neleen l gargadag sht. Tanid l haragddaggui yum bishuu
J Jj 2020.04.16 103.229.120.166
Unread bteelch zaluusiin ordog bas medeelel ynshdag talbar bmaar bn. Suuliin ued tanaikh yls turchid tegeed hydlaa od boloh gej yadsan nuhduudeer duureed nuguu shar site yydaas yalgaagui boloh gd bn. Goy buteelch zaluusiig oryyl l daa. Buteelch heveer n contentyydaa hadgalaarai amjilt.
З Зочин 2020.04.15 183.101.179.67
Unread-ын өргөжин тэлэлт нь Монголд эерэг нөлөөлөл, бүтээлч байдлыг цаашид улам илүү түгээнэ гэдэгт итгэж байна. Дэмжиж байгаа шүү. Мөн орчин үед видео контент эрчээ авж байгаа үед Youtube-ын алдартай Vox, Wired сувгууд шиг Монгол контентуудыг хүргэвэл ямар вэ? гэсэн санаа дэвшүүлмээр байна. Энэ салбарт Unread амжилт гаргах байх.
З Зочин 2020.04.15 49.0.167.14
Unread анх нээгдэж байсан шиг сонирхолтой нийтлэлүүд байна. Баяр хүргэе. Гой гой юмнууд хийгээрэй!!!!!1
S Sunny boy 2020.04.15 202.21.124.17
Sorry, didn't meet my expectation. Posted.mn looks like yellow version of Unread. I was expecting something new.