Санхүүгийн боловсрол бол өнөө цагт эзэмшвэл зохих зүйлсийн нэг. Энэ удаа бид бонд гэж юу болох, ямар давуу талуудтай санхүүгийн хэрэгсэл болох тухай өгүүлээд "ЛэндМН ББСБ" ХК-ний танд тавьж буй ашигтай саналыг хуваалцаж байна.

Бонд гэж юу вэ?

Засгийн газар эсвэл хувийн компаниас аливаа зорилгын хүрээнд санхүүжилт босгож, тодорхой хугацаанд тодорхой хүүтэйгээр зээлснийг гэрчилж буй баримт. Өөрөөр хэлбэл, та найздаа мөнгө зээлүүлэхдээ "найздаа мөнгө зээлүүлсэн" гэдэг баталгаат баримт бичиг нь бонд байна гэсэн үг.

Бондод гаргасан огноо, төлөгдөх хугацаа, нэрлэсэн үнэ, дугаар, хүүний хувь, танилцуулга анхааруулга байх ба эцэст нь харилцан зөвшөөрсөн талуудын гарын үсэг байдаг.

Яагаад бонд авах ёстой вэ?

Бонд нь өөр нэг үнэт цаас болох хувьцаатай харьцуулахад эрсдэл багатай, зах зээлийн нөхцөл байдал болон компанийн ашиг, орлогоос хамааран үнэлгээ нь хэлбэлзэхгүй анх тогтоосон хугацаа болон хүүний хүрээнд тогтсон ашгийг танд өгнө.


Харин банкны хадгаламжтай харьцуулахад хөрвөх чадвартай, хүүний орлогоос төлөх татвар 2 дахин бага, дундаж хадгаламжийн хүүнээс хавьгүй өндөр өгөөжийг танд өгөх юм.

САНАЛ БОЛГОХ: ЛэндМН ббсб хк-ний бонд

'ЛэндМН ББСБ ХК' үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор нийт 5 тэрбум төгрөгийн үнэ бүхий, Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд багтах ‘ЛэндМН ББСБ ХК’-ний хувьцаагаар баталгаажсан, 1 жилийн хүүтэй, 17%-ийн хүүтэй нээлттэй бондыг олон нийтэд санал болгож байна. Нээлттэй бонд нь Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж зэрэг мэргэжлийн байгууллагуудын шалгууруудыг давж олон нийтэд арилжаалагддаг учраас эрсдэлгүй, баталгаатай хөрөнгө оруулалт болно.

Хэрвээ та 1 сая төгрөгөөр ЛэндМН Бондыг худалдаж авбал хугацааны эцэст буюу 1 жилийн дараа 17% хүүг тооцуулан, түүнээсээ хүүний орлогийн 5% татварыг төлөөд нийт 161,500 төгрөгийн ашиг авна. Харин та банкинд энэ дүнгээр хадгалуулсан гэж тооцъё. Жилийн дараа дунджаар 12% хүүг тооцуулан, түүнээсээ хүүний орлогийн 10% татварыг төлөөд нийт 115,000 төгрөгийн ашиг хүртэнэ.

Хөрөнгө оруулалтийн бүтээгдэхүүн талаас нь харахад давгүй хэдий ч худалдан авах захиалга нь 6/19-ний өдрийн 15:00 цаг хүртэл үргэлжлэх тул яаравчлаарай.

Яагаад ЛэНДМН гэж?

“ЛэндМН ББСБ” ХК нь 2017 онд санхүүгийн зах зээлд цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдэд хялбар шийдлийг санал болгосон. Энэ нь санхүүгийн зах зээлд асар том нөлөө үзүүлж, финтек салбарын хөгжлийг тодорхойлогч болсон билээ. Түүнчлэн тэд өөрсдийн бүтээсэн энэхүү технологийн шийдлээ олон улсад гаргах эхний алхамаа хийж Ази тивд эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлэгч Филиппин улсад амжилттай нэвтрүүлээд байна. Мөн ЛэндМН-ийн толгой компани болох “Анд Глобал” компани нь Япон улсын топ компаниудын нэг Марубени корпарицатай страгетийн түншээр хамтран ажиллах гэрээг үзэглээд байна. Эдгээрээс “ЛэндМН ББСБ” ХК нь дотоод төдийгүй гадаад зах зээлд томоохон хамтын ажиллагааг хийхээр зорьж байгааг харж болно. Олон Улсын томоохоон компаниуд хүртэл итгэж хөрөнгө оруулалт хийж байгаа энэ компанид залуус бид ч гэсэн хөрөнгө оруулж хамтдаа өгөөж хүртэх бүрэн боломж нээгдээд байна.