Дэлгүүрийн лангуун дээрх хэдэн мянган хүнсний бүтээгдэхүүнээс эрүүл, шим тэжээлтэйг сонгож авна гэдэг тийм ч амар зүйл биш. Орц найрлага, үйлдвэрлэгдэх үйл явц, чанар гээд хүссэн шаардлагуудыг хангасан бүтээгдэхүүнийг сонгох хамгийн хялбар арга нь брэндэд итгэж авах юм. Үр тарианы тухайд, Монголын зах зээлд элбэг тааралддаг, ОХУ-ын “Алтайская крупа” компанийн үйлдвэрлэдэг “Слава” брэндийн бүтээгдэхүүнүүд чанараараа энэ төрлийн бүтээгдэхүүн дундаа илүүрхдэг. Тус брэндийг бүтээгдэхүүнийг сонгох таван шалтгааныг танилцуулъя.
1. Үржил шимт хөрсөнд ургуулсан
ОХУ ой хөвч ихтэй, усны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг улс юм. Чийг сайтай, хөдөө аж ахуйд ашиглахад нэн тохиромжтой, үржил шимт хөрстэй учраас Оросын газар тариалангийн бүтээгдэхүүн чанартай хэмээн ХАА-н мэргэжилтнүүд үнэлдгийг онцлууштай. Слава брэндийг үйлдвэрлэгч "Алтайская крупа" компани 1997 оноос гурвалжин будаа, хөц будаа, хүнсний хивэг, шар будаа, хүүхдийн будаа, шар буудайг боловсруулж эхэлжээ. “Слава” брэндийн бүтээгдэхүүний үр буудайг газар тариалангийн төв болсон Алтайн хязгаарын хотууд, Краснодар, Саратовт тариалдаг бөгөөд жилд 35 мянган тонн будаа үйлдвэрлэдэг. Тус компани 46,500 га талбай, жилд 78 мянган тонн үр тариа боловсруулах, цэвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр, чанарын дагуу хадгалах горим бүхий агуулахтай. Бүхий л бүтээгдэхүүнээ түгээлтэд гаргах хүртлээ нарийн технологийн дагуу хадгалж, нийлүүлэх явцдаа ч чанд горимыг баримталдаг аж. Үүний сацуу, үйлдвэрүүд нь манай улсад ойрхон байрладаг тул үр тариа, будаа шинэхнээрээ ирдэг давуу талтай юм.
2. Эрч хүч сэлбэнэ
Үр тариа хүний биеийг эрч хүчээр хангагч нүүрс усыг агуулж байдаг учраас хүнсэндээ заавал хэрэглүүштэй. Хэрхэн боловсруулснаас шалтгаалан шимт чанар хийгээд биед үзүүлэх нөлөө нь ялгаатай байдаг тул та аль болох генийн өөрчлөлтгүй, органик үр тариаг сонгоорой. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэвэл хоол боловсруулах замын хүчил, суурь тэнцвэртэй байж, зүрх судасны төрөл бүрийн өвчлөлөөс хамгаалдаг. Түүнчлэн нарийн, бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг аж. Дэлхий даяар хэт боловсруулсан, цавуулаг чанартай, цагаан гурилан бүтээгдэхүүнээс татгалзах хандлагатай буй үед аль болох органик, эслэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал.

3. Амин дэмээр баялаг
Үр тарианд хүний биед шаардлагатай эслэг, амин дэм ихээр агуулагддаг тул байнга ашиглаж хэвшээрэй. Овьёос л гэхэд нүүрс ус, уураг, эслэгийн чухал эх үүсвэр болдог. Түүнчлэн E, B амин дэм, магний, цайр зэрэг эрдэс бодис агуулдаг юм. Уураг, эслэг нь булчингийн болон өөх тосны тэнцвэрийг хангадгаараа онцлог бөгөөд антиоксидантаар баялаг учир хорт бодисыг биеэс гадагшлуулах ач холбогдолтой. Харин гурвалжин будаанд PP бүлгийн амин дэмүүд, ашигтай хүчил арвин буй. “Алтайская крупа” компани жилийн турш өөрийн болон муж улсын лабораториудад үрийн чанарыг тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу чандлан шалгаж, тариан талбайн хөрснөөс химийн шинжилгээ аваад тухайн хөрсөнд ямар эрдэс бодис дутуу буйг тогтоон, төрөл бүрийн амин дэм агуулсан бордоогоор баяжуулдаг тул тэрхүү хөрсөнд ургуулсан үр тариа шим тэжээл сайтай бүтээгдэхүүн болдог ажээ.


4. Төрөл төрлөөс нь шим тэжээл ав
Генийн өөрчлөлтгүй “Слава” брэнд хөц будаа, хүнсний хивэг, шар будаа, овьёос, шар вандуй гэхчлэн олон сонголттой. Үр буудайн төрлүүд шимт чанар, найрлагаараа ялгаатай тул хольж хэрэглэн үр шимийг нь ихэсгэх боломжтой. Тухайлбал, хөц будааг цагаан будаатай хольж агшааж болох юм. Хөц будаанд цагаан будаанд байхгүй олон төрлийн амин дэм, эрдэс агууллагддаг тул илчлэг, шим тэжээл нь хавьгүй баялаг болно гэсэн үг. Энэ арга нь өдөр тутмын хоолонд өвөрмөц амт нэмээд зогсохгүй байнга хэрэглэдэг бүтээгдэхүүнээсээ авч чаддаггүй эрдэс, амин дэмийг авах боломж билээ.
5. цагаан будааг биед ашиг тусгүй гэдэг нь худал
Хүн төрөлхтөн газар тариалан эрхэлж эхэлсэн үе буюу олон мянган жилийн өмнөөс үр тариаг хүнсэндээ хэрэглэж ирсэн билээ. Өдгөө асар олон нэр төрөл болсон үр тариан бүтээгдэхүүний хэрэглээ бүс нутаг бүрд ялгаатай байдаг. Европ, Өмнөд болон Төв Азийн орнууд улаан буудайг түлхүү хэрэглэдэг бол цагаан будааг Зүүн болон Өмнөд Азийн орнууд түлхүү тариалж, хэрэглэдэг байх жишээтэй. Дэлхийн цөөнгүй оронд хооллох, цагаан будаа идэх нь ижил ойлголт гэхээр байдаг. Дэлхийн хүн амын тал нь өдрийн турш авч байгаа нийт калорийнхоо 50 хувийг цагаан будаанаас бүрдүүлдэг гэх тооцоо бий. Монголчуудын хувьд ч цагаан будаа нь хүнсний чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Цагаан будааг шим тэжээлгүй гэдэг нь худал цуурхал юм. Биед түргэн шингэдэг, нүүрс усаар баялаг цагаан будаа эрч хүч нөхөхдөө гарамгай бөгөөд B амин дэм, магний, төмрийн өндөр агууламжтай. Нэн ялангуяа орой үдэш хооллох болон бие сул үед нэн тохиромжтой хүнс юм.


Сэтгэгдэл бичих

