Бид ээлжит дугаартаа манай улсын экспортын чухал бүтээгдэхүүнд тооцогддог хонины ноосыг ашиглан, агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр үйлдвэрлэгч “Airee Felt” компанийг онцолж байна. Монгол Улсад төдийгүй олон улсын зах зээлд нэвтрүүлж болох шийдэл гаргаад буй тэд дотоод орчны агаарын бохирдлыг шийдэхийн тулд монгол хонины ноосоор хоёр давхар шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч бүтээж, хэрэглэгчдийн гарт хэдийн хүргэжээ. Ингээд өнөө үе хийгээд ирээдүй үр хойчдоо ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэлэг инновацыг түгээж яваа тэдэнтэй илүү ойроос танилцъя.
Нэр: Airee Felt
Хаяг: “Moffice” хамтын оффис
Чиглэл: Агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагч: М.Оюунгэрэл, М.Батмөнх
Үүсгэн байгуулагдсан он: 2021 он
Холбоос: Airee (фэйсбүүк)
сэдэл
Дэлхийн нийт хүчилтөрөгчийн 40-70 хувийг далайн замаг ялгаруулдаг. Гэвч бидний өргөн хэрэглэж буй агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр нь синтетик материалаар хийгддэг тул эргээд байгальд задрахдаа микро пластик болдог. Тэгэхээр өнөөдөр цэвэр агаар амьсгалахын тулд хийж буй сонголт маань ирээдүйд хүчилтөрөгч ялгаруулах далайн замгийг боомилох хог хаягдал болж байна гэсэн үг.
Энэ шалтгаанаар эрэл хайгуул хийсээр хонины ноосон шүүлтүүр хийх санаагаа олж, 2021 оны зургаадугаар сард “Greenpreneurs” тэмцээнд оролцохоор багаа бүрдүүлсэн. Тийнхүү олон салбарын чадварлаг мэргэжилтэн залуустай танилцсанаар жинхэнэ “Мөрөөдлийн баг” бүтээж чадсан гэж боддог.
Өнөөдөр бид бүгд байгальд ээлтэй, хог хаягдалгүй амьдрах хэв маягт тэмүүлж байна. Энэ хэрээр техник технологийг ашиглан үргэлж шинийг санаачилж, асуудлыг шийдэх учиртай. Тиймээс бид бүдүүн ширхэгтэй ч олон давуу тал, онцлогтой монгол хонины ноосыг ашиглан, хог хаягдалгүй агаар цэвэршүүлэгч фильтр бүтээхээр зориг шулуудан ажилласан.

“Хоёр настай хүүхдийн аутизмтай болох эрсдэл нь утаанаас үүдэлтэйгээр 85 хувиар нэмэгддэг тухай судалгааны материал уншсан. Бидний ихэнх нь хүүхдийг төрөлхийн аутизмын эмгэгтэй төрдөг гэж боддог ч утаанаас шалтгаалан олдмол эмгэгтэй болох магадлал маш өндөр байна. Тооцоолж үзвэл дөрвөн микрограмм өсөхөд энэхүү эрсдэл 10-15 хувиар нэмэгддэг. Гэтэл манай нийслэлд энэ тоо өвлийн улиралд +2000 хүртэл нэмэгдэж байна”.
ялгарал
Ноос нь цахилгаан соронзон шинж чанарыг агуулдаг тул манай бүтээгдэхүүн агаарт дэгдсэн бохирдлыг өөртөө татах замаар ажилладаг гэсэн үг. Airee агаар цэвэршүүлэгчийн хоёр давхар шүүлтүүрийн хувьд зузаан нь бүдүүн ширхэгтэй тоосонцруудыг, нимгэн нь нарийн ширхэгтэй бохирдлыг шүүнэ. Өмнө нь дурдсан VOC буюу дэгдэмхий органик нэгдэл нь гэрийн нөхцөлд цэвэрлэгээний бодис, хиншүү, тамхины утаа зэргээс ялгардаг бөгөөд урт хугацаандаа хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Харин манай агаар цэвэршүүлэгч энэхүү нэгдлийг шүүж авдаг.
Яагаад заавал ноос гэж хүмүүс гайхан асуудаг. Нэгдүгээрт, ноос нь VOC буюу дэгдэмхий органик нэгдлийг сайн шүүдэг. Хоёрдугаарт, түүхий эдийн хувьд хямд бөгөөд олдоц ихтэй. Гуравдугаарт, байгаль дэлхийд задрахдаа хурдан бөгөөд дахин боловсруулах боломжтой.
“AIREE FELT” ГЭЖ ЮУ ВЭ?
Байгальд 100 хувь задардаг хонины ноос ашиглан, агаар цэвэршүүлэгчийн фильтр үйлдвэрлэгч компани.
нэр
Манай хамтран үүсгэн байгуулагч М.Батмөнх “Airee” хэмээх нэрийг өгсөн. Бид ч дуу нэгтэй санал нэгдэж, түүнээс хойш “Airee “ бий болсон.

одоо
Бид одоогоор фильтрийн сайжруулалт, үйлдвэрлэлийн тал дээр нэлээн төвлөрч ажиллаж байна. Цаашид илүү олон тоогоор үйлдвэрлэж, олон улсад экспортлохыг зорьж байгаа тул ойрын үед хөрөнгө оруулалт, санхүүжилт авах тал дээр тун анхаарч байгаа.
Мөн бид удахгүй “Нөмөр” компанитай хамтран кампанит ажил эхлүүлэх гэж байна. Энэхүү ажлынхаа төгсгөлд утааны голомтод амьдардаг гурван цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч бэлэглэхээр төлөвлөж байна.
баг
Бидний стартап эхлүүлсэн гол шалтгаан нь манай хамт олон. Хүрээлэн буй орчин судлал, агаарын бохирдлын мэргэжилтэн, биотехнологич, химич, үйлдвэрлэлийн дизайнер, IT инженер, санхүүч гээд олон салбарын хүмүүс нэгдэж чадсан. Жижиг зүйлс дээр ч бидний ялгаатай үзэл бодол, харилцан адилгүй харах өнцөг тун их хэрэг болдог. Одоогоор нийт 11 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

ирээдүй
Одоогоор хэрэглэгчдийн гарт хүрээд буй агаар цэвэршүүлэгчээс гадна өөр хоёр бүрдэл хэсэг бий. Тухайлбал, бохирдсон агаарыг шүүн авч, далайн замгаар цэвэршүүлэх хоёр дахь хэсэг гэж байгаа. Мөн угаасан агаарыг гадагшлуулах гурав дахь хэсгийн хөгжүүлэлт хийж, хоёр жилийн дараа гурван хэсгээс бүрдсэн төхөөрөмж худалдаанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
эрсдэл
Бид инновац шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас олон сорилт, бэрхшээлтэй нүүр тулсаар байна. Нэг талаас “Монголчууд хийсэн юм уу?, Та нар хаана ч байхгүй юм хийж байгаа юм уу?, Монголд хийсэн байж яагаад ийм үнэтэй байгаа юм?” зэргээр асууж, хүмүүсийн хүлээлт харилцан адилгүй байх нь бий. Монголд үйлдвэрлэсэн гэхээр хямд, чанар муутай байдаг гэх ташаа ойлголт байдаг.
Мөн заавал дурдах учиртай нэг бэрхшээл байна. Энэ бол лаборатори. Бид фильтрээ туршихдаа МУИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн лабораторийг ашигладаг. Энд бид чадах чинээгээрээ тоон бус чанарын үнэлгээг нь хийж байгаа ч чанарын тоог хэмжих боломжгүй байгаа юм. Тэр бүрд БНСУ руу өндөр зардлаар явуулдаг. Нэг тест нь 1500 ам.доллар болдог юм. Хоёр фильтрийнхээ аль нь илүү ашигтай байгааг үзэхийн тулд хоёр дахин үнэ төлөх хэрэгтэй болно. Мэдээж илгээх зардал, түүнд зарцуулах цаг хугацааг мартаж болохгүй. Хэрэв Монголд лабораторитой байсан бол энэ бүх зардал, цаг хугацааг хэмнэх боломжтой юм.


Сэтгэгдэл бичих (4)


S SHINE OYUN 102.89.46.104
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
З Зочин 202.126.90.41
Sain baina zaluuchuud, niileg materialiin orond honinii noos songoson ni mash uhaalag yawdal baina. Ulam hogjuuleed delhiid garaarai gej erooe!
У Уншигч 202.21.120.182
Дэмжээд авсан. Утааны улирал эхэлхээр л харна даа. Гадаа хог шатааж байхад харин оржирсэн утаа сайн шүүж байх шиг байналээ шүү
У Уншигч 192.82.72.17
Технологи хөгжөөд урагшаа яваад байхад яагаад эргүүлээд ноосоор филтер хийгээд байгаан бол доо. Дэмжээд хэрэглэж үзсэн. Өмнө ашигладаг агаар цэвэршүүлэгчийг бодвол алсаас удирдах боломжгүй, филтерийн савлагаа сул, битүүмжгүй учраас хаана байж байгаад ямар тоос цуглуулж байгаад ирсэн нь бүрхэг. Хянах дэлгэцгүй учраас филтер нь хэр хэрэглээтэй байгаагаа мэдэх боломжгүй. Филтерээ эндээ хийдэг байж болох юм. Ноосоо хаанаас худалдаж авч байна? Хуванцар саваа хаанаас бөөнөөр нь авч байна? Одоогоор инноваци гэхэд эргэлзээтэй. Цаашдаа хөгжөөд явах байх.