Амьдралын сэтгэл ханамж, гэр бүлийн уур амьсгал, ажлын бүтээмж гээд олон зүйл тухайн хүний амьдарч буй орчноос шууд хамааралтай байдаг. Тиймдээ ч сайн чанартай, төлөвлөлт сайтай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн хэзээд өсөн нэмэгдэж байдаг билээ. Тэгвэл "Tэсо Пропертис" группийн шинээр эхлүүлж буй "Alpha Zone" бизнес зэрэглэлийн орон сууцны төсөл нь ажлын орчноо амьдрах байртайгаа уялдуулахаар төлөвлөж буй гэр бүлүүдэд дээрх давуу талуудыг нэгтгэн санал болгож байгаа аж. Барилга, бүтээн байгуулалтын салбарт "Sky Garden" тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон, "Содон Стандарт" цогцолбор хороолол гэх мэт хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтаараа өөрсдийн байр суурийг нэгэнт бий болгосон тус компанийн ээлжит төсөлтэй танилцацгаая.
Нэр: Alpha Zone
Хаяг: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монголын гудамж, "Орчлон" олон улсын дунд сургуулийн баруун талд
Чиглэл: Орон сууцны төсөл
Хөгжүүлэгч: Teso Properties LLC
Төсөл эхэлсэн хугацаа: 2021 он
Холбоос: alphazone.mn (Вэб), Alpha Zone (Фэйсбүүк)
сэдэл
"Alpha Zone" бизнес зэрэглэлийн орон сууцны хотхоны төслийг санаачлан, хэрэгжүүлж буй "Тэсо Пропертис" групп нь үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Тэсо корпораци"-ийн салбар компани юм. Бид дотоодын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгийг бий болгох зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Манай компанийн хувьд хөгжүүлж буй төсөл бүрдээ "People first" буюу хүн төвт төлөвлөлт бүхий үндсэн консептыг баримтлан ажилладгаараа онцлогтой. Энэ удаагийн төсөлдөө ч бид уг агуулгаа нягт барьж, хоёр жилийн хугацаанд шаардлагатай бүхий л судалгаа, төлөвлөлтүүдийг мэргэжлийн багуудтай хамтран хийсэн. Үүний дүнд, хотхоны байршил, цонхны харууц, байгалийн гэрэл, өрөөний төлөвлөлтөөс эхлээд жижиг деталь бүрийг оршин суугч гэр бүлүүдэд тав тухтай, цогц байлгахад анхаарсан шүү.
ялгарал
"Alpha Zone" төсөл нь ажил амьдралаа хурдтай, уялдаа холбоотой авч явахыг эрэлхийлж буй гэр бүлүүдэд зориулсан бизнес зэрэглэлийн ороны сууц гэдгээрээ онцлог. Энэ зорилго маань биднийг "Luxury" буюу тансаг хэмээх ойлголтод хөтөлсөн гэж болно. Учир нь, цаг хугацаа өнгөрөх тусам тансаг гэдэг үгийн утга агуулга хувьсан өөрчлөгдөж байдаг. Харин орчин цагт, амьдрах орчны хувьд энэ үг хэрхэн бууж байна вэ? гэхээр өмнөх үе шиг хамгийн үнэтэй, хамгийн том гэхээс илүү хүмүүс бие биетэйгээ илүү ойр байж, хамтдаа цагийг үр ашигтай өнгөрүүлж, амьдарч буй газраасаа гоо зүйн таашаал авч, байгаа нөөцөө илүү үр ашигтай, ухаалгаар захиран зарцуулах тухай болсон. Иймд бид уг төслийнхөө үндсэн агуулгыг "Шинэ цагийн тансаг орчин" буюу "The New Luxury" хэмээн тодорхойлж байгаа юм.
Илүү ойлгомжтой болгох үүднээс төслийн ялгарлаа үндсэн дөрвөн хэсэгт хуваан тайлбарлая:
Нэгдүгээрт, BEING CONNECTED буюу оршин суугчдын харилцаа холбоог дэмжинэ. Бид өөрийгөө урлаж, баялгийг бүтээж, нийгмийг хөгжүүлж буй альфачууддаа (Alpha Zone-ийн оршин суугчдад) зориулсан "Alpha Community Center"-ийг байгуулах юм. Уг төвд альфачууд ажлаа хийж, тогтмол үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой. Хотхон дотроо нэгдсэн дундын оффистой гэдэг нь бизнес зэрэглэлийн орон сууцны нэгэн ялгарал болно.
Хоёрдугаарт, BEING EFFICIENT буюу цаг хугацааг хэмнэж, бүтээмжтэй ажиллаж амьдрахад тусална. Учир нь хотхоноос 5-15 минут алхах зайд "Орчлон" олон улсын дунд сургууль, "Хобби" дунд сургууль, "International School of Ulaanbaatar", ерөнхий боловсролын 130 дугаар дунд сургууль, улсын 128 дугаар цэцэрлэгүүд байрладаг нь та болон таны хүүхдүүдэд том давуу тал болно. Үүнээс гадна гэр бүлээрээ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаалж, И-мартаас хүнсээ цуглуулж, "Alpha Community Center"-т ажил, хурал уулзалт, хичээлээ хийж, хүсвэл гэр цэвэрлэх, нохой салхилуулах зэрэг тусгай үйлчилгээ ч нэмэлтээр авах боломжтой.
Гуравдугаарт, BEING ARTISTIC буюу цэгцтэй, гоо үзэмжтэй, чанартай архитектур, инженерийн шийдэлтэй. Нийт зургаан блок бүхий уг цогцолборын зохион байгуулалт нь нэг байр нөгөө байрныхаа байгалийн гэрлийг хаахааргүй, гадна болон дотор ногоон байгууламжийг төлөвлөсөн, өндөр тааз, саруулхан цонхтой байхаараа онцлог. Нийт айлын 80 хувь нь хоёр ба гурван тал руугаа харсан цонхтой. Мөн Германы инженерийн шийдлийг ашиглан суурийн цутгалтыг хийж буй тул хөрсний чийг, гүний уснаас айх аюулгүй.
Дөрөвдүгээрт, BEING WORTHY буюу өрөөний зохион байгуулалт сайтай. Айл бүрийн өрөөний зохион байгуулалт, зай талбайг бодит туршилтаар гаргаж ирсэн тул хэрэглээнд бүрэн нийцэхүйц. Мөн талбай ашиглалтыг нэмэгдүүлэх, байрны дотоод засалтай хорших үүдний болон унтлагын өрөөний шкафыг байрлуулж, айл бүрд нэмэлтээр агуулах (харанхуй өрөө), угаалгын өрөөг нэмэлтээр шийдэж өгсөн.
Alpha Zone гэж юу вэ?
"Alpha Zone" нь орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маягт нийцсэн төлөвлөлт зохион байгуулалттай, чанар ба гоо зүйн шаардлагыг бүрэн хангах бодит үнэ цэн бүхий “The New Luxury” консепттой зургаан блок бүхий, 498 айлын бизнес ангиллын үйлчилгээтэй, 23 давхар орон сууцны төсөл юм.
Нэр
Шинэ цагийн залуус, гэр бүлүүдэд амьдрах орчноор нь дамжуулан ажилдаа ч, амьдралдаа ч тэргүүлэгч, манлайлагч байхад нь туслах болно хэмээх утгыг илэрхийлж төслөө "Alpha Zone" хэмээн нэрийдсэн.
одоо
Одоогоор бид барилгын үндсэн ажлаас гадна төслийн танилцуулга, маркетингийн ажлууддаа төвлөрч байна. Уг ажлынхаа хүрээнд "Та таван минутад юу хийж чадах вэ?" кампанит ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Хүн таван минутанд имэйл явуулах, хөнгөн хооллох, нэг нийтлэл унших гэх мэт ойр зуурын зүйлс л хийж амжина. Тэгвэл та "Alpha Zone"-ийг сонгосноор таван минутын дотор өөрт хэрэгтэй үйлчилгээндээ ердөө таван минут алхаад л хүрэх боломжтой болох юм.
баг
Одоогоор үндсэн багт 20 гаруй залуус ажиллаж байна. Бид нэгийгээ нөхсөн, хурдтай хамтын ажиллагааг эрхэмлэдэг. Өмнө нь энэ төрлийн төслүүд дээр ажиллаж дадсан, юу хийхээ мэддэг чадварлаг залуусаас бүрдсэн баг тул ажил урагштай урагштай урамтай байдаг.
ирээдүй
Өмнө нь бид, барилга бүтээн байгуулалтын салбарт 3520 айл бүхий, улсын сургууль цэцэрлэгийг багтаасан "Содон стандарт" цогцолбор хороолол, Сингапур хот улсын "Си Пи Жи" компанитай хамтарсан "Kids first" буюу хүүхдэд ээлтэй консепттой "Sky Garden Residence" орчин үеийн өндөр зэрэглэлийн орон сууцны төсөл, "Palm Springs" айл гэрийн хувийн орон зай, ая тухыг бүрдүүлсэн хаус вилла хотхоны ажлуудыг хийж гүйцэтгэн, эхнээс нь бүрэн ашиглалтад өгч дуусгаад байна.
Харин уг төслөө бид гурав, гурван блокоор нь үндсэн хоёр хэсэгт хувааж, эхний ээлжийг 2023 оны хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад оруулах юм.
эрсдэл
Барилгын салбар нь өөрөө хүнд үйлдвэрлэлийн салбар. Нэг барилга барихад л газрын шинжилгээ, зөвшөөрлөөс эхлээд борлуулалтын баг хүртэл маш олон тал оролцдог тул төсөл хэрэгжүүлэгч нь зөвхөн өөрсдөө сайн байх хангалтгүй байдаг. Хэзээ ч, ямар ч асуудал гарч болзошгүй учраас өөрсдөө уян хатан, олон төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.
Хэдий асуудлаар дүүрэн ч бэрхшээл бүрийг эрсдэл гэж харвал энэ салбарт амжилттай ажиллахад тун ярвигтай болно. Нөгөө талаас энэ бидний анхны төсөл биш тул баргийн бэрхшээлийг ажлын нэг хэсэг, үйл явц гэж хардаг болсон.
З Зочин 2021.08.30 202.126.89.128
Муу шуналтнууд таванбогд тесо хурд энэ хавийг арай дэндүү шавж бн аа. Жапантаунаа хар л даа, нягтаршилийг нь. Ямар муухөй шуналтайн бээ