Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж буй энтрепренуудад зорилтот зах зээл, худалдан авагчтай нь холбох үйл ажиллагаа явуулдаг Business Network International буюу BNI Mongolia-г танилцуулъя.

Нэр: BNI Mongolia
Үйл ажиллагааны чиглэл: Бизнес нетворкинг
Үүсгэн байгуулагч: Доктор Иван Миснер
Монгол дахь Үүсгэн байгуулагч: Бизнес көүч, Мастер трейнэр: Э.Чинзориг
Үүсгэн байгуулагдсан он: 1985
Монголд үүсгэн байгуулагдсан он: 2022
Цахим хуудсууд: Фэйсбүүк, Инстаграм

Сэдэл 

Э.Чинзориг надтай таван жилийн өмнө нэг хурлын үеэр таараад BNI-ийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Үүнээс хойш тэр манай франчайзын албан ёсны эрхийг авахын тулд маш их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулсан. Ингээд өнгөрсөн жилээс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Монгол дахь салбар маань одоохондоо шинэ боловч үйл ажиллагаа нь маш амжилттай явж байна. Энэ бол Монгол дахь Үүсгэн байгуулагч Э.Чинзоригийн багаа маш мэргэжлийн зохион байгуулж, удирдаж чадсантай холбоотой. Тэр гишүүддээ BNI-ийн үзэл баримтлалыг бүрэн дүүрэн ойлгуулахын тулд үндсэн салбар руу очиж, сургалтад хамрагдахад нь хөрөнгө оруулдаг байсан. Үүний үр дүнд одоогийн байдлаар нийт 200 гаруй гишүүнтэй, дөрвөн салбарыг нээжээ. Гэтэл Монгол Улстай нэг жилд эхний салбараа нээсэн орнууд одоо болтол хоёр дахь салбараа ч нээгээгүй байна.


Ярилцлага өгсөн: BNI Global Market President - Mac Srinivasan


ялгарал

Бүх нетворкууд өөрийн гэсэн ялгаралтай. BNI-ийн хувьд дэлхийн хамгийн том реферал нетворк юм. Реферал бол аливаа бизнесийн тухай мэдээллийг амаар түгээх байдлаар өргөжихөд нь тусалдаг систем юм. Манай үүсгэн байгуулагч Доктор Иван Миснер “Өглөгч хүн өөдөлдөг” буюу бизнесийн байгууллагууд нэг талбарт ажиллаж буй бусад бизнесүүдээ өсөн дэвжихэд нь туслалцаа үзүүлснээр тухайн дэмжлэг өөрт нь заавал буцаж ирдэг гэх үзлийг баримталдаг.

Тухайн бизнес эрхлэгч BNI салбарынхаа гишүүдтэй нэг л удаа хамтран ажиллаад итгэл үүсгэчихсэн бол бусад хамтын ажиллагааны үүд хаалга нээгддэг. Жишээ нь, дөнгөж өчигдөр бид Герман улсаас Вьетнам, Малайз руу чихэр оруулахаар найдвартай түнш хайж буй борлуулагчтай хамтран ажиллаж, түргэн хугацаанд зорилгодоо хүрэхэд нь тусалсан. BNI яг л ийм зарчмаар ажилладаг.

Нетворк - Аливаа чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын нэгдэл
Реферал
- Нетворкийнхоо хүрээнд нэг байгууллага нөгөө байгууллагыг санал болгох маркетингийн арга



BNI ГЭЖ ЮУ ВЭ? 

BNI бол дотооддоо болон олон улс руу бизнесээ өргөжүүлэхийг хүсэж буй энтрепренуудад зорилтот зах зээл, худалдан авагчтай нь холбох үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.



Нэр 

BNI нь Business Network International үгийн товчлол. BNI-ийн гол зорилго нь бизнесүүдийг холбон нетворк үүсгэхэд оршино. Өөрийн сурсан зүйлээ бусадтай хуваалцаж, бүхэл системийн нэг хэсэг болохыг хүсэж буй бизнес эрхлэгчдийг нэгтгэх нь гол утга учир маань билээ.



Одоо 

BNI-тай хамтарснаар дараах давуу талыг эдлэх боломжтой.

  • Старпап: Бизнесээ дөнгөж эхлүүлээд удаагүй стартап өөрийн хүчээр ажиллаад гурван жилийн дараа хүрэх үр дүндээ BNI-д нэгдсэнээр 12-18 сарын дотор хүрч болно.
  • Үйл ажиллагаа тогтворжсон компани: Зах зээлээ илүү тэлэхийг зорьж буй компаниуд BNI-д нэгдэж, олон улс руу үйл ажиллагаагаа тэлэн өргөжүүлэх боломжтой.
  • Том компани: Ийм төрлийн компаниуд бизнесээ өргөжүүлэх бус BNI-д өөрсдийн давуу талаа хуваалцахын тулд нэгддэг.

Баг 

Одоогоор BNI 77 улсын 300 мянган гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн байна. Харин Монгол дахь салбарын хувьд одоогоор нийт 200 гаруй гишүүнтэй. Цаашид энэ тоог тасралтгүй илүү нэмэгдүүлэх бөгөөд тав дахь салбараа нээх ажилдаа ороод байна. Манай нетворкинд нэгдсэн энтрепренер багадаа 10 бизнес эрхлэгчдэд эдийн засгийн эерэг нөлөө үзүүлдэг.


Ирээдүй 

Бидний алсын хараа бол дэлхий даяарх бизнес эрхлэгчдийг хоорондоо нэгдэхэд нь туслалцаа үзүүлэх юм. Ийм нэгдсэн нетворкинг бий болсноор ямар ч төрлийн бизнес хилийн зурвас үл хамааран бие биетэйгээ холбогдон, чөлөөтэй хамтран ажиллаж чадна.

Цаашдаа бид BNI-ийн Монгол дахь салбарыг 500, 1000 цаашлаад 5000 гишүүнтэй болгохыг зорин ажиллаж байна. Монгол Улсад дотоодын бүтээгдэхүүнээ гадагш борлуулах хэрэгцээ, шаардлага өндөр бий. Харин BNI магадлан итгэмжлэгдсэн платформ учраас түргэн хугацаанд уг шаардлагыг бодит болгож чадна. Монголд бизнес эрхлэхийг хүсэж буй гаднын энтрепренерууд манай платформыг ашиглан бизнесээ явуулснаар Монгол Улсын эдийн засаг өсөхөд бодит, эерэг нөлөө үзүүлж буй хэрэг юм.


Эрсдэл 

Намайг ажиллаж байх хугацаанд тулгарсан хамгийн том сорилт бол нэг улсад тохирч байсан арга нөгөө улсад тохирохгүй байх явдал юм. BNI-ийн үйл ажиллагааны үндсэн зарчим бүх оронд тохирохуйц ч гэлээ улс орон бүр өөрийн гэсэн соёлын онцлогтой. Тиймээс тухайн орны онцлогт тохируулан бизнесээ эрхлэх хэрэг гардаг. Миний хувьд хэд хэдэн удаа үнэхээр шийдлийг нь олж чадаагүй асуудлуудтай тулгарч байсан. Гэсэн ч би BNI-ийн давуу тал болох нетворкингийг ашиглан өмнө нь надтай ижил асуудалтай нүүр тулаад түүнийгээ шийдсэн нэгнээс суралцах боломжтой гэдгийг ойлгож байв.