Энэ удаагийн онцлох бизнес дугаарт эмзүйн шинжлэх ухааныг Монгол уламжлалт анагаах ухаантай хослуулан инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дөрвөн жил болсон ч хэдийнээ олон улсад шагшигдан танигдаж буй Говидара брэнд оролцлоо. Тэдний судалгаа, шинжилгээ дээр үндэслэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон яагаад заавал ганга гэх ургамлыг сонгон авч судалгаа, үйлдвэрлэлдээ ашиглах болсныг уг нийтлэлээс сонирхож мэдээрэй.
Бизнесийн нэр: Gobidara / Говидара
Хаяг: 1-46, Зайсан Сэвен стар, Улаанбаатар
Үйл ажиллагааны чиглэл: Гоо сайхан, Эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагч: Б.Цэнгэлмаа
Үүсгэн байгуулагдсан: 2020 он
Цахим хуудсууд: Gobidara.com
СЭДЭЛ
Би 2014 онд АШУҮИС-д эм зүйч мэргэжлээр элсэн орж байсан. I дамжаанд ормогцоо доктор, профессор Э.Болормаа багшдаа “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгт орох хүсэлтэй байгаа ч яг ямар төсөл хэрэгжүүлэхээ сайн мэдэхгүй байгаагаа хэлж байсан юм. Тухайн үедээ багшийнхаа 2005 онд хийж байсан нэг удаагийн халуун, хүйтэн жингийн судалгааны ажлыг үргэлжлүүлэхээр болж, их сургуульд ормогцоо л нэлээн завгүй цагийн хуваарьтай ажиллаж, суралцаж байлаа. I дамжаанд уг тэмцээнд орно гэж бодож байсан ч нэвтрүүлгийг үзэх тусам нэг л чадахгүй юм шиг санагдаж, зүрхшээгээд оролцож чадаагүй. Тэгж явсаар их сургуулийн II дамжаанд орлоо.
Нэг өдөр би сургуулийнхаа номын санд хичээлээ хийж байгаад унтчихаж. Гэтэл багш маань над руу залгаад:
-“Цэнгэлмаа, өнөөдөр 17:00 цагт нөгөө нэвтрүүлгийг бүртгэнэ. Чи орох уу?” гэж асуусан. Би жаахан эргэлзэж:
-“Багш аа, тэр нэвтрүүлэгт дандаа эрэгтэй хүүхдүүд ордог, дээрээс нь ихэвчлэн технологийн төслүүд давамгай байдаг юм билээ” гэж хариулахад, багш маань:
-“Чи нэг жил шахам бэлдсэн. Оролгүй яах юм бэ!” хэмээн зоригжуулах нь тэр. Ингээд Шинэ Монгол Технологийн Дээд Сургуультай хамтран, магистрын хоёр багшийн удирдлага дор төслөө бичиж, тэмцээнд оролцсон. Тэр тэмцээнд би шат бүрийг нь амжилттай давж, шилдэг 15 багийн нэгээр шалгарч байлаа. Энэ амжилт надад маш их урам өгч, судалгааны чиглэлээр ажиллах ёстой юм байна гэсэн итгэлийг төрүүлсэн.
2018 онд Startup Mongolia болон MERCY CORPS-ийн хамтран зохион байгуулсан "Энтрепренер" тэмцээнд оролцсон. Эхний шатны шалгаруулалтад III дамжаанд байхдаа бүртгүүлсэн ч бүр мартчихсан байж. Нэг өдөр семестрийн шалгалтуудаа дуусгаад харьж явтал дуудлага ирж:
-“Та эхний шатны шалгаруулалтдаа тэнцсэн байна. Хоёр дахь шатны шалгаруулалт Өвөрхангай аймагт маргааш болно. Та очиж чадах уу?” гэж асууж байна. Тухайн үед бага хүүхэд маань дөнгөж нэг сартай байсан болохоор нэлээн эргэлзсэн. Гэхдээ зориглоод, нөхөртөө хоёр хүүхдээ үлдээгээд, оройны автобусаар Өвөрхангайд тэмцээндээ очсон. Тус тэмцээнд түрүүлж, 10 сая төгрөгийн санхүүжилт авч чадсан ба үүгээрээ анхны төхөөрөмж болох саван хатаагч, тос хайлуулагч хоёроо худалдан авч, одоогийн компанийн маань эхлэл тавигдсан юм.
2020 онд сургуулиа төгсөөд "Говидара" брэндээ үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл тогтвортой ажиллуулж байна. Бизнес эрхлэх болсон шалтгаан маань хувь хүний сониуч зан, бүтээлч байдал, мэргэжилтэй минь холбоотой. Манай мэргэжил нарийн судалгаа, анализ хийж, үндсэн болон туслах үйлчлэгч бодисууд зэрэг бүтээгдэхүүний хамгийн нарийн түвшин дэх зүйлсийг судалдаг онцлогтой. Дээрээс нь олон эмийн ургамлын химийн бүрдлийг судална мөн уламжлалт анагаах ухааныг ч мөн тодорхой хэмжээнд үзнэ. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсийн орц найрлага шаардлагагүй олон хүчтэй химийн найрлагатай байдаг нь миний санааг зовоодог байсан л даа. Тиймээс ядаж өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсээ энгийн орц найрлагатай, дээрээс нь Монголд ургадаг үнэт ургамал гангыг ашиглах санаа төрсөн. Ийнхүү судалгааы ажлаа хийж, амжилттай болгосноор манай эхний бүтээгдэхүүн бий болсон түүхтэй.
ЯЛГАРАЛ
Бид уламжлалт анагаах ухааныг орчин үеийн эмзүйн шинжлэх ухаантай хослуулан түүнээсээ инновац шингэсэн бүтээгдэхүүн гарган авахыг зорьдог. Жишээ нь манай хамгийн их борлуулагддаг шүршдэг ариун ганга хэмээх бүтээгдэхүүн байна. Уг бүтээгдэхүүний гол орц нь ганга ургамал, харин гангын үндсэн үйлчлэгч бодис нь тимол, терпениол, борнеол зэрэг антиоксидант үйлчилгээтэй бодисууд. Уг чанарыг нь ашиглаад ганга гэх үндсэн орцыг сонгож, ихэнх бүтээгдэхүүнээ уг орц дээр тулгуурлан хийдэг гэсэн үг. Шүршдэг ариун ганга, Гангатай нойтон салфетик, гангатай саван гэсэн нэр төрлийн бүтээгдэхүүнүүдтэй.
Солонгос улсыг төлөөлөх ургамал хүн орхоодой байдагтай адил Монголчуудын хувьд уугиулж, угааж, ундаалж хэрэглэдэг элдэвтэй ургамал бол ганга. Эрт дээр үеэс Монголчууд ганга өвсийг гэр, орондоо уугиулдаг байсан нь зөвхөн энерги, шашны зан үйлээс гадна түүний химийн шинж чанартай нь холбоотой. Ганга ургамлыг уугиулах үед тимол болон карвакрол зэрэг химийн нэгдлүүд ялгардаг эдгээр бодис химийн бүтцийн хувьд гидрофобик буюу усан уусдаггүй шинж чанар бүхий хэсэг нь нян бактерийн эсийн ханыг нэвтэлж, задлах байдлаар агаар дахь хортой бичил биетүүдийг устгаж, хортон шавж үргээдэг аж.
Түүнчлэн ганга нь линалол болон эвгенол хэмээх үнэрт нэгдлийг агуулдаг учраас амьсгалын замын үрэвслийг бууруулж, цэрийг шингэлж, хөнгөн хэлбэрийн бронхит, астмын шинж тэмдгийг анагаахаас гадна тархины ГАМК рецепторуудтай харилцан үйлчлэлцэж, мэдрэлийн системийг тайвшруулдаг. Үүн дээр нэмээд тимол болон фенолын нэгдэл нь эвгүй үнэр үүсгэгч молекулууд болон чөлөөт радикалуудыг саармагжуулж үнэрийг маш хурдан хугацаанд дардаг байх жишээтэй. Тэгэхээр энэ ургамал эрүүл мэндийн, гоо сайхны, ариун цэврийн гээд маш олон талын ашиглалттай орц байгаа биз? Эрт дээр үеэс уугиулж хэрэглэдэг байсан ариун гангыг бид орчин үеийн хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд шүршдэг хэлбэрт оруулж, бүх үйлчилгээг нэг дор багтаасан шийдэл нь манай бүтээгдэхүүний гол ялгарал юм болов уу?
Говидара гэж юу вэ?
Манай байгууллага “Энгийнээс эрүүл” хэмээх уриатай ажилладаг. Эрүүл мэндээ хамгаална гэхээр хүмүүс маш их хичээх ёстой юм шиг эсвэл янз бүрийн эм бэлдмэл, нэмэлт зүйлс хэрэглэх ёстой юм шиг ойлгодог. Гэтэл хамгийн эхлээд л ариун цэврээ сахихаас, бүтээгдэхүүнийхээ орц, найрлагыг анхаарч уншихаас эрүүл амьдрал эхэлдэг.
Тийм ч учраас бид энгийн хэр нь олон үйлдэлтэй бөгөөд төрөл бүрийн ашиг тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог. Ингэснээр олон бүтээгдэхүүнийг тус тусад нь авч хэрэглэх сав баглаа боодлын хог хаягдал буурснаар байгальдаа ч ээлтэй. Ингэхдээ энэ салбарт ямар бүтээгдэхүүн эсвэл орц найрлага тренд болж байна гэхээс илүү өөрсдийн судалгаа, шинжилгээ, эрэл хайгуулд тулгуурлан бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг.
Тиймээс бидний тус уриа үг төдий бус цаанаа биднийг илтгэх мөн дээрээс нь чиглүүлэх чиг шугам болдог гэж бид итгэдэг. Энэ нь ч мөн манай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээс илт харагддаг гэхэд хилсдэхгүй. Тухайлбал манай ариун ганга цацлага нь орчин үеийн завгүй амьдралын хэмнэлтэй хүмүүст төгс нийцэх олон үйлдэлт хэрэглээг санал болгодог. Энэ бүтээгдэхүүнээр нүдний шил, утасны дэлгэц мөн гараа ариутгахаас гадна агаарыг хүртэл цэвэршүүлж болно. Мөн гадуур хооллохдоо аяга, халбага руугаа цацаж, ариутгаж хэрэглэснээр хеликобактериас сэргийлэх боломжтой. Тэгэхээр бид энгийн, чанартай, итгэж болохуйц хэрэглээг санал болгодог.
НЭР
Говидара хэмээх нэр нь Монгол хэл рүү хөрвүүлбэл Говийн Дарь Эх харин санскрит хэлнээ тэнгэрийн ариун мод гэсэн давхар утгыг агуулдаг тул бидний бүтээгдэхүүний гол орц болох гангыг төгс илэрхийлдэг юм шиг санагдаж бэлгэшээж өгч байсан.
ОДОО
Бид 2023 онд 1.5 тэрбумын санхүүжилтээр үйлдвэрийн барилгаа ашиглалтад оруулсан. Үйлдвэрийн барилга барихад АШУҮИС, Эмзүйн Ухааны доктор, профессор Д.Энхжаргал багшаасаа зөвлөгөө авч эмийн үйлдвэрийн жижгэрүүлсэн хувилбараар барьж байлаа. Өдгөө бид 4-5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэж, гаднын зах зээл рүү нэвтрэхээр төлөвлөж байна. Сонирхуулахад бид саяхан ХБНГУ-ын Берлин хотыг зорьж олон улсын үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцоод ирсэн. Энэ үед гаднынхан манай ариун ганга цацлагыг их сонирхож байгаа нь ажиглагдсан л даа. Зарим нь ганганы үнэрийг огт үнэрлэж байгаагүй юм байна гэж гайхширч, зарим нь “Монгол үнэртэж байна” хэмээн магтаж, мөн зарим нь танимхайрч “Бид нар энэ ургамлыг хоолондоо хэрэглэдэг шүү” гэж санал, сэтгэгдлээ хэлж байгаа нь бидэнд их урам зориг өгч цааш олон улс оронд бүтээгдэхүүнээ таниулах хэрэгтэй юм байна гэх сэдлийг төрүүлсэн.
баг
Манай баг үндсэн болон цагийн гээд нийт арав гаруй ажилчидтай. Манай Говидарагийн ажилчдын гол онцлог нь бид ажил нэг бүрээ нэгд нэгэнгүй төлөвлөдөг. Түүхийн эдийн нөөцөө бүртгүүлэхээс эхлээд бүтээгдэхүүнээ хэзээ яаж хийх, ямар түүхий эдийг хэдий хэмжээгээр татан авсан байх ёстой гээд бүх зүйлсээ шат шатандаа төлөвлөж, хугацаандаа биелүүлэх дүрмийг чанд мөрддөг.
ИРЭЭДҮЙ
Цаашид бид үс арчилгаа, амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтэд анхаарч, Монголын зах зээлд импортыг орлохуйц, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж байна. Мөн цаашлаад экспортын зах зээлд гарах зорилготой байгаа.
эрсдэл
Монгол улсад гоо сайхны үйлдвэрийн стандарт гэдэг зүйл жаахан асуудалтай байдаг л даа. Бидэнд угтаа үйлдвэрээ стандартжуулах хүсэл байдаг ч яг бодит ажил хэрэг болгоё гэхэд GMP(good manufacturing practice) стандарт манай үйлдвэрийн хувьд хэтэрхий ахдаад байдаг, тэгвэл GMP-ийн жижгэрүүлсэн хувилбарыг үйлдвэртээ авъя гэхээр хуульдаа GMP-ийн жижгэрүүлсэн хувилбар гэх сонголт байдаггүй.
Дээр дурдсанчлан үүнийг салбараараа нэгдэн, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа уламжлах бодолтой байгаа. Тэгэхээр хэчнээн өөрсдөө бүх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжөө татан төвлөрүүлсэн ч хуульдаа захирагдаж, зарим тохиолдолд хүссэн үр дүндээ хүрэхгүй байх тохиолдол бий. Мөн татварын асуудал хүндхэн сорилт болж байна. Дотоодын үйлдвэрлэгч импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц үнээс эхлээд зөвхөн гоо сайхны үйлдвэр гэлтгүй бүхий л үйлдвэр болон ААН татварын асуудалтай бид ч мөн уг асуудалтай нүүр тулаад л явж байна. Тэгэхдээ болохгүй бүхэнд хэт их анхааралгүй тухайн үедээ хийж чадах арга хэмжээнүүдээ дор дор нь авч, шийдэл эрэлхийлээд явж байгаа.
D DR. MANIPAL 2024.12.06 102.89.83.203
Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Марагад гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө MANIPAL улсын эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Олон жил ядууралтай тэмцэж, бөөрөө зарах найдвартай эмнэлэг хайж явлаа. Эцэст нь би нэг найзтайгаа уулзаж, намайг MANIPAL эмнэлэгтэй танилцуулсан. Бид үнээ тохиролцсон бөгөөд тэд миний бөөрөнд 780 мянган доллар төлөхөөр болсон. Хагалгаанд орохын өмнө төлбөрийн хагасыг нь авсан. Хагалгааны дараа үлдэгдэл мөнгийг надад өгсөн. Ядуурал дарамт болж, мөнгө нь аюулгүй байдлаа хангадаг болохоор би одоо эрүүл саруул, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв та бөөрөө зарж, эрүүл мэндээ хамгаалах гэж байгаа бол MANIPAL эмнэлэгтэй [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар холбогдож болно. Заримдаа та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл хэвээр байж чадна гэдгийг санаарай. Ядуурал бол зовлон боловч мөнгө нь хамгаалалт болдог. Өнөөдөр [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.
З Зочин 2024.12.05 202.131.239.157
Ямар гоё охин бэ нүднээс нь эрч хүч гэрэлтэж байна маш их амжилтыг хүсье боломжтой бол худалдаж авж дэмжинээ