Хаврын чуулганы халуухан уур амьсгал үргэлжилсээр, бид нэг жилийн дотор гурав дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэхэд тун ойрхон ирлээ. 

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын сунгааг парламентад олонх МАН-ын дарга Н.Учрал тэргүүлж эхлэв. Ерөнхий сайд болох нь бараг л тодорхой гэж хэлж болохуйц түүнийг ямар ч албан тушаал хүлээж байлаа гэсэн УИХ-ын даргаар ажилласан 100 хоногийнх нь онцлох ажлуудыг тайлагнах нь чухал гэж үзсэн юм. Тиймээс бид энэ удаагийн дугаарыг эл сэдэв дор бэлтгэлээ. 

Түүний 100 хоногийн хугацаанд хийж бүтээсэн бүхэн нь зөвхөн нэг улстөрчийн ажлын тайлан бус, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын цаашдын чиг хандлага, иргэн бүрийн өдөр тутмын амьдралд өөрчлөлт авчрах шийдвэрүүдийн товчоон юм. Иймд засаглалын ил тод байдал, дижитал шилжилт болон эрх зүйн шинэчлэлийг илтгэх эдгээр мэдээллүүдийг та бүхэн анхааралтай ажиглаарай. 

Улс төрийн тоглоом аль ч тал руу хазайсан бай уншигч таныг хэрсүү байж, бодит мэдээлэлд тулгуурлан шийдвэрээ гаргахыг чандлан хүсье. 


ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

Би хэрхэн ажилладаг вэ? - "Mild Orange": Ямар ч том хэмжээний нэвтрүүлэг, олон нийтийн шоунд оролцдоггүй мөртөө олон сая сонсогчтой хэд хэдэн дууг бүтээсэн тэдний Ази тивийн аялан тоглолтын хамгийн сүүлийн зогсоол нь Улаанбаатар хот байлаа. Унших

Номын тухай - 3-р сард хэвлэгдсэн онцлох номууд: Энэ сард уншигчдын дунд олон жил хүлээлт үүсгээд байсан түүхэн номын гутгаар дэвтрээс эхлээд орчин үеийн сэтгэлзүйн шинжлэх ухааны бүтээлүүд, хүүхдийн төсөөллийг тэлэх үлгэрийн номууд хэвлэгдэн гарчээ. Унших

Шинжлэх ухаан - Эрчүүдийг эмнэлэгт хүргэдэг эр хромосомын тухай: Сүүлийн үед судлаачид эрэгтэй хүний генд кодлогдсон нэгэн зүйл тэднийг өвчлөлд өртөмтгий болгож, улмаар эрт нас барахад нөлөөлж байгаа эсэхийг хэлэлцэх болов. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

Түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe