Дэлхийн крипто арилжааны зах зээлд 5000 гаруй нэр төрлийн криптовалют байгаагийн дотор та бид биткойныг илүүтэй мэддэг. Өдгөө 201 тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэж буй крипто зах зээлийн өсөлт өдрөөр биш цагаар хурдалж байна уу гэлтэй хөгжиж байгаа нь бидэнд энэ салбарыг цаг алдалгүй ойлгох, мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, цаашлаад сонирхон судлах хэрэгцээ шаардлагыг бий болгосоор байгаа юм. Тэгвэл өнөөдөр нээлтээ хийж буй "COINHUB" платформ нь бидэнд дотоодын болон гаднын виртуал хөрөнгийн сан, шилжүүлэг, арилжааны үйлчилгээ, мэдээллийг нэг дороос авах боломжийг олгож, цоо шинэ гарц шийдлүүдийг танилцуулж байгаа юм. 

Нэр: COINHUB
Хаяг: Сүхбаатарын талбайн баруун урд, "New Horizons" tower-ийн дөрөвдүгээр давхарт
Чиглэл: Олон улсын арилжаа, криптовалютын бирж
Үүсгэн байгуулагч: IntelMind LLC
Үүсгэн байгуулагдсан: 2021 оны зургаадугаар сар
Холбоосууд: coinhub.mn (Вэб), CoinHub (Фэйсбүүк) @coinhub.mongolia (Инстаграм), @CoinhubMongolia (Твиттер)


Гүйцэтгэх захирал О.Баттулга

сэдэл

Та бидний амьдралд биткойн, криптовалют хэмээх нэр томъёо цоо шинээр орж ирээд удаагүй байгаа ч эдгээр нь хэдийнээ хөрөнгийн зах зээлийн зайлшгүй ирээдүй, тоглоомын гол талбар болтлоо хөгжиж, криптокойны тэрбумтнууд ар араасаа төрцгөөж буй. Крипто зах зээл хөгжсөөр, өмнө нь "үүгээр мөнгө олж болно" хэмээн төсөөлж ч байгаагүй зүйлсийг дижиталд шилжүүлэн, эдийн засгийн эргэлтэнд оруулснаар түүнээс нь олон мянган хүмүүс ашиг хүртэх боллоо. Энэ оны эхээр, Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан судалгаанд гэхэд виртуал хөрөнгө буюу криптовалютын зах зээл 2027 он гэхэд 27 их наяд ам.долларт хүрнэ хэмээн тооцоолоод байна.

Өмнө нь Shoppy.mn, Cody, Zary, Automotive, Joinme, Mezorn, SEM зэрэг интернэт, системд суурилсан олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай "IntelMind" LLC ирээдүйд улам л хурдтай хөгжих нь тодорхой уг зах зээлийг сонирхон судалж, тодорхой төлөвлөлтүүдийг хийсний үндсэн дээр "COINHUB" криптовалют, дижитал хөрөнгийн олон улсын арилжааны биржийг бүтээх ажилдаа өнгөрөгч хоёрдугаар сараас орсон юм. Тун удахгүй Монгол Улсад криптовалютын хууль батлагдсаны дараа олон нийт энэ талаар илүү сайн ойлголттой болох нь дамжиггүй.

ялгарал

Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас, урлагийн бүтээл, бэлэн мөнгө гээд олон зүйл дижиталд нүүж буй энэ үед түүнийг хадгалах, шилжүүлэх, арилжаанд оруулах найдвартай бөгөөд баталгаатай банк эсхүл бирж байх зайлшгүй шаардлагатай. Тэгвэл "COINHUB" нь дижитал хөрөнгөтэй холбоотой бүхий л санхүүгийн хэрэгцээнд нийцэж чадах дотоодын олон улсын арилжааны бирж юм. Өөрөөр хэлбэл бид дижитал хөрөнгийн банк, бирж, цахим хэтэвчний үйлчилгээг нэг дор санал болгоно.

Биет бус хөрөнгө хадгалж, эргэлтэд оруулж буй энэ төрлийн цахим үйлчилгээ, виртуал платформын хувьд хамгийн чухал зүйл нь мэдээж мэдээллийн аюулгүй байдал, системийн найдвартай ажиллагаа байдаг. Энэ тал дээр бид "TikTok", "Huawei", "Bank of China", дэлхийн хамгийн том банк болох "IDCBY" (Industrial and Commercial Bank Of China) зэрэг дэлхийн хэмжээний томоохон компаниудын аудитыг хариуцдаг "Chaitin"-аар мэдээллийн аюулгүй байдлаа, харин программ хангамж, систем талаас дэлхийн хамгийн том крипто бирж болох "Binance", "OKEx", "Huobi" нарт аудит хийдэг "Slowmist" компаниар шаардлагатай хяналт дүгнэлтийг хийлгэсний үндсэн дээр олон улсад тэргүүлэгч "А" зэрэглэлийн даатгалын компаниуд болох "Brit", "Hudson", "CNA", "Beasley", "Markel", "CFINS" крипто даатгалын компаниудаар 30 сая ам.доллараар бүрэн даатгуулаад байна. Энэ нь биднийг Төв Азийн хэмжээнд бүрэн даатгагдсан анхны крипто бирж болгож буй юм. Дэлхийн хамгийн том крипто бирж болох "Binance" дээр гэхэд өдөрт 50-60 тэрбум ам.долларын гүйлгээ хийгддэг мөртөө 200 сая ам.долларын даатгалтай байдаг. Гэтэл Төв Азийн хэмжээнд анхны бүрэн даатгагдсан бирж болж буй "COINHUB"-ын хувьд ийм хэмжээний даатгалтай байна гэдэг стандартад нийцсэн, найдвартай үйлчилгээ үзүүлж буйн илрэл болно.




Үйлчилгээний ялгарлын тухайд бид хэрэглэгчдэдээ хэд хэдэн давуу талуудыг санал болгож буй.

Нэгдүгээрт гэвэл, хэрэглэхэд хялбар байдал. Уншигчдад илүү ойлгомжтой болгохын тулд олонд танигдсан, өргөн хэрэглээний гэдэг утгаараа "Binance"-тай харьцуулан ярих нь үр дүнтэй байх. Тэгэхээр "Binance" тэргүүтэй гаднын платформ ашиглах тохиолдолд системийнх нь танин баталгаажуулах үйл явц гэрийн хаягаа оруулахаас эхлээд нэлээд төвөгтэй байдаг. Харин "COINHUB"-ыг ашигласнаар иргэний үнэмлэх л байхад ердөө нэг минутын дотор бүртгүүлэн арилжаанд оролцох боломжтой.

Хоёрдугаарт, хурд. Бид дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтийг платформ дээрээ ердөө гурван секундын дотор авч ирнэ. Иймд мэдээллээс хоцрох эрсдэл тун багатай. Мэдээж тус платформыг маань дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой.

Гуравдугаарт, шимтгэлийн хэмжээ. Жишээ нь, "Binance" дээр ямар нэг гүйлгээ хийх тохиолдолд та 3.5 хувийн шимтгэл төлдөг бол "COINHUB" ердөө 0.25 хувийн шимтгэлтэй байна.

Дөрөвдүгээрт, энд олон улсын Bitcoin (BTC), Ethereum (ETH), Tether USD (USDT) тэргүүтэй криптовалютуудаас гадна дотоодын койн болон төрөл бүрийн токенжуулсан дижитал хөрөнгүүд байрлах болно. Өөрөөр хэлбэл та дотоодын компани, хөдөлмөр эрхлэгчдэдээ хөрөнгө оруулан, түүнээсээ ашиг хүртэх боломжтой. Ташрамд хэлэхэд, эхний ээлжинд платформ дээр гаднын койнуудаас дээрх гурван нэр бүхий валют байрших бөгөөд сар бүр 2-3 койн нэмэгдэж, жилийн сүүлчээр дэлхийн зах зээлд хамгийн эрэлттэй 20-30 гаднын койн байршсан байх болно.

Тавдугаарт, эх хэл дээрээ ашиглах боломж. Хэрвээ та өмнө нь криптовалютын арилжаанд орохыг хүссэн ч хэлний бэрхшээл болон санхүүгийн мэдлэг дутагдсаны улмаас тэр бүр сонирхож чаддаггүй байсан бол өнөөдрөөс COINHUB-ыг ашиглан арилжааны бүхий л мэдээллээ эх хэл дээрээ авах, арилжих боломжтой болж буй. Үүн дээр нэмээд бид COINHUB Couch хөтөлбөрийг эхлүүлж байгаа бөгөөд энэ нь танд дижитал хөрөнгийн тухай мэдлэг мэдээлэл олгож, арилжаанд оролцоход тань туслах чиглүүлэх зорилготой. Гэхдээ COINHUB Couch таны худалдан авалт, сонголтод нөлөөлөхгүй, арилжааны тоглолтын явцад юуг ч амлахгүй. Зөвхөн арилжаанд оролцоход шаардлагатай суурь ойлголт, чиглэлүүдийг өгнө гэдгийг анхаарууштай.



Coinhub гэж юу вэ?

Блокчейн технологид суурилсан бүтээгдэхүүнээр дамжуулан санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд тань туслах олон улсын арилжааны бирж, дижитал хөрөнгийн хөтөч юм.

нэр

COINHUB гэдэг нь шууд орчуулбал зоосны төвлөрсөн төв хэмээх утгыг илэрхийлж буй. Орчин цагт койн (coin-зоос) гэдэг нь үнэт метал бүхий зоосон тэмдэгт гэхээс илүүтэй дижитал валют гэдэг утгыг илэрхийлэх болсон. Магадгүй ирээдүйд бүх хөрөнгө "зоос" болох байх. Энэ утгаар компаниа "COINHUB" хэмээн нэрлэсэн.

одоо

Одоогоор бид харилцагчийн үйлчилгээ болон, технологийн туршилтууддаа түлхүү анхааран, цаашид үр дүнтэй төлөвлөн, хөгжүүлэхэд анхаарч байна. Дэлхийд нэг өдөрт л гэхэд 300-400 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний койны гүйлгээ хийгдэж буй. Огтхон ч амралтгүй ажилладаг энэ салбарт хурд хамгийн чухал нь. Тиймээс технологийн шийдэл, харилцагчийн үйлчилгээгээ байнга сайжруулах шаардлагатай.

Мөн бид "COINHUB"-ын нээлттэй зэрэгцүүлэн орлогоор баталгаажсан CHP нэрийн койноо гаргаж байна. СНР койны гол зорилго нь минут, секунд бүрд ханш нь өөрчлөгдөн савлаж байдаг уг салбарт дотоодын хэрэглэгчдэдээ илүү тогтвортой, эрсдэл багатай валютыг санал болгох явдал юм. Уг зорилгынхоо хүрээнд уг койныг авах, арилжих үйл явцыг хамгийн хялбар байлгахад анхаарсан бөгөөд, сар бүр биржийн орлогын 70 хувийг койн эзэмшигчдэд тараана. Ашиг бус орлогоос хувь тараах нь одоогоор тун шинэлэг загвар хэмээн харж буй. Тус койныхоо үнэ цэнийг тогтмол нэмэгдүүлэх тал дээр ч бид тасралтгүй анхаарал тавин ажиллах болно.

"COINHUB" хөрөнгө оруулалтыг дэмжиж, дотоодын мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхийг зорьж буй тул өнөөг хүртэл уламжлалт байдлаар явж ирсэн бүх л арилжааны бүтээгдэхүүн, үйлчилгээг токенжуулах буюу дижитал хөрөнгө болгон шилжүүлэх, бүртгэх үйл явцыг нийтлэг, хялбар болгохоор ажиллаж байна. Ингэснээр та хаана ч байсан Улаанбаатар дахь токенжсон оффисоос мкв-аар нь эзэмшиж, хөдөө амьдарч буй малчны хотноос мал худалдан авах, түүнд хөрөнгө оруулах, эргээд түүнээсээ ашиг хүртэх гэх мэтээр бүх л зүйлсийг дижитал хөрөнгө байдлаар хүлээн авах, санхүүгийн эргэлтэд оруулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, ямар ч хөрөнгийг токенжуулж, дижитал болгох боломжтой бөгөөд ингэснээр та ямар нэг зүйлийг заавал бүхлээр нь худалдан авах гэлгүй өөрийн боломжид тааруулан хувь хэмжээгээр нь эзэмшиж болно.

баг

Үндсэн баг маань одоогоор санхүү, хөрөнгө оруулалт, программ хөгжүүлэлт, харилцагчийн үйлчилгээ гэсэн дөрвөн чиглэлд хуваагдан ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд, IntelMind компанийн нэг хэсэг болох Shoppy.mn-ийн маркетинг, хөгжүүлэлтийн багтай хамтын ажиллагаатай явж буй.

Мөн Япон Улсын крипто зах зээлийн тоглогч, хөрөнгө оруулагчид, болон дотоодын туршлагатай банкирууд зөвлөхөөр ажилладаг.



ирээдүй

Юун түрүүнд, монголчууддаа хөрөнгө оруулах, төлөвлөх, захиран зарцуулах шинэ үеийн соёлд сургаж чиглүүлэх нь бидний зорилго. Хүн бүрийг боломжиндоо таарсан хөрөнгө оруулалт хийж, түүнээсээ өөрийн гэсэн хөрөнгөө бүтээх үйл явцынх нь гүүр болохыг хүсэж буй. Үүний тулд л ашиг бус орлогоос хувь тараах консепцийг боловсруулж, аль болох хуваалцъя, нэг нэгнээ дэмжье, эргээд зах зээлийн багтаамжаа нэмэгдүүлж, түүнээс гарах үр шимийг хамтдаа хүртье гэдэг агуулгыг таниулахыг оролдож байна. Мөн бид сар бүр орлогынхоо нэг хувийг хүүхдийн чиглэлээр ажилладаг ТББ, олон улсын болон дотоодын найдвартай төсөл хөтөлбөрүүдтэй хамтран бяцхан үрс нартаа хөрөнгө оруулж, тэдний сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэх үйлсэд зарцуулах юм.

Төлөвлөлтийн хувьд "COINHUB" 2024 он гэхэд Төв Азийн хэмжээнд хөрөнгө, болон арилжааны хэмжээгээрээ эхний гуравт жагсдаг бирж болох зорилго тавьсан.

эрсдэл

Монголын хувьд энэ зах зээл тун шинэ байгаа учир цаашид ахин 10 бирж гарч ирсэн ч багтаамж хангалттай бий. Бидний хувьд анхнаасаа Төв Азийн зах зээлийг онилж, бүх зүйлсээ олон улсын стандарт, жишигт нийцүүлэн боловсруулсан.

Гэсэн ч бид эхлээд дотоодын зах зээлийн ойлголт, хэрэглэгчдийн хүлээлт, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд ажиллах нь гарцаагүй. Жишээ нь, харилцагчид санхүүгийн боловсролгүй, хөрөнгийн зах зээлийн соёлыг хангалттай сайн ойлгоогүйгээс болж нэг зүйлд хэт найдлага тавин мөнгөө алдахвий, алдагдал хүлээхвий, түүндээ эргээд биржээ буруутгаж дайрахвий гэсэн болгоомжлол байна. Үүнд, хөрөнгө оруулалтын үндсэн зарчмууд болох "бүх өндгөө нэг сагсанд бүү хий; аваад дар" гэх мэт ойлголтуудыг дотооддоо сурталчлах хэрэгцээ их бий. Хөрөнгө оруулалт, биржийн тоглолтод тухайн хүн 100 хувь өөрөө шийдвэр гарган, бие даан оролцож байгаа гэдгээ ойлгож, хөрөнгө оруулагч сэтгэлгээнд суралцах нь өөрөө маш том соёл.

Мэдээж энэ төрлийн бүхий л бизнест мэдээллийн технологийн эрсдэл их байдаг. Мэргэжлийн боловсон хүчин, нягт бөгөөд стандартад нийцсэн үйл ажиллагаа, сайн хяналтаар эдгээр эрсдэлийг бууруулах болно.