Аливаа бизнесийн байгууллагын удирдлагууд санхүүгийн мэдээлэлдээ үндэслэн томоохон шийдвэрүүдийг гаргадаг билээ. Гэвч тухайн санхүүгийн мэдээлэл нь үнэн зөв, бодитой юу гэдэг нь эргэлзээтэй байдаг тул хөрөнгө оруулалах, зээл авах зэрэг эрсдэлтэй шийдвэрийг итгэлтэйгээр гаргахын тулд танд зайлшгүй чанартай аудитын үйлчилгээ хэрэгцээтэй. Мөн аудитын үйлчилгээ нь харилцагч нарт тухайн байгууллагын санхүүгийн мэдээлэл үнэн зөв, бодитой болохыг баталгаажуулж өгдөг чухал үйлчилгээ юм.  

Хамгийн дотнын найз тань шударга, үнэн шүүмжийг хэлдэгтэй адил аудитын үйлчилгээ нь танай байгууллагын үйл ажиллааг хууль, дүрэм журам, стандартад нийцэж байгаа эсэхийг хянаж, аливаа эрсдлийг олж илрүүлэн, сайжруулах шийдлүүдийг санал болгодог билээ.   

Энэ удаагийн онцлох бизнесээр “Consistent Audit” компанийг онцолж байна.  

СЭДЭЛ  

Аудит нь үйлчлүүлэгчийнхээ талаар маш сайн ойлгож, түүний найдвартай туслагч, зөвлөгч нь байж чадахуйц хэмжээний харилцан итгэлцсэн хамтын ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргахад нөлөөлөх хэмжээний санхүүгийн мэдээллүүдийн үнэн зөв, бодитой, найдвартай байдлыг баталгаажуулдаг гол хүчин зүйл бол аудит.

Бидний хувьд салбартаа 17-18 жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд. Тиймээс ч харилцагч маань, санхүүгийн мэдээлэлдээ сэтгэл амар итгэж болох боломжийг бий болгох, цаашлаад одоо болон ирээдүйд тохиолдож болох эрсдэлийг тооцоолох, урьдчилан сэргийлэх үр өгөөжтэй зөвлөмжийг өгч чадахуйц хэмжээнд харилцагчдынхаа томоохон хүч нь болж ажиллах сэдлээр компаниа анх байгуулсан.

Мөн үйлчлүүлэгчид маань зөвхөн бидний өгсөн зөвлөмжийг л хэрэгжүүлэхээс гадна бизнесээ сайжруулах зорилгоор төсөв, төлөвлөгөө, дотоод хяналт, санхүүгийн шинжилгээ, хүний нөөц гэх мэт олон асуудлуудаар зөвлөгөө авахаар хандах нь элбэг. Энэ эрэлтээс шалтгаалан санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх нь байгууллагуудад илүү үр өгөөжтэй болохыг ойлгосон нь компанийнхаа алсын хараа, зорилго, зорилтдоо хүрэх итгэлийг нэмэгдүүлсэн гэж хэлж болно.

ЯЛГАРАЛ 

Бид аудит, зөвлөгөө болон сургалт гэсэн цогц үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа нь манай ялгарал,шинэлэг байдал гэж харж байна. Үүнийг манай сургалтуудаас харж болно. мөн бид энэ оноос эхлэн “Бодит хүч” компанитай хамтарч, илүү хүртээмжтэй үр өгөөжтэй сургалтуудыг зохион байгуулж байна.

Сургалтаа академик байдлаас илүүтэйгээр тухайн суралцагчийн ажиллаж буй салбар, байгууллагынх нь суурь мэдээлэлд тулгуурлан явуулдаг тул харилцагчдын маань хувьд өөрийн ажлын байран дээрх ур чадвараа дээшлүүлэх, хөгжих боломжтой юм. Учир нь судалгаагаар ажилтны хэрэгцээнд тохируулсан сургалтууд нь тэдний идэвх оролцоо, ажлын байран дээрх тогтвортой байдлыг 75 хувиар нэмэгдүүлдэг нь тогтоогдсон бөгөөд ерөнхий сургалттай харьцуулахад илүү үр дүнтэй байгааг харуулсан байдаг.

Манай сургалтад хамрагдсан харилцагчид маань ур чадвараа сайжруулаад зогсохгүй шинэ ур чадварыг эзэмших, тэдгээрийг өөрийн ажилд шууд нэвтрүүлэн, хэрэгжүүлж үр дүнгээ бодитоор харж байгаа нь бахархууштай санагддаг шүү.

Харилцагч нартаа баталгаажуулалт, сургалт, зөвлөх үйлчилгээг “Consistent”-тогтвортой, тасралтгүй, тууштай байдлаар үзүүлнэ гэсэн агуулгаар компаниа ийнхүү нэрлэсэн.

ОДОО 

Энгийнээр хэлэхэд, бид анх үүсгэн байгуулагдахдаа тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд чиглэсэн алхмуудад төвлөрөн ажиллаж байна. Одоогийн байдлаар бид нягтлан бодох бүртгэл, аудит, баталгаажуулалт, хууль, татвар, бизнесийн зөвлөгөө, сургалт зэрэг чиглэлээр олон улсын жишигт нийцсэн, чанартай үйлчилгээ үзүүлэхээр зорьж байна.

Сүүлийн үед санхүү болон аудитын систем хөгжүүлэлт дээр программ хөгжүүлэлтийн компанитай хамтарч ажиллаж байгаа нь сонирхолтой байж магадгүй. Байгууллагууд мэдээлэл технологийн хөгжлийг даган өөрсдийн үйл ажиллагаанд тохирсон мэдээллийн системийг ашиглах болсон.

Тиймээс бид аудиттай холбоотой бүхий л үйл ажиллагааг нэгдсэн системд оруулснаар, аудитын зарим механик ажиллагааг багасгахад нэг алхам ойртсон гэхэд хилсдэхгүй. Судалгаанаас үзэхэд, дижитал системд үйл ажиллагаагаа нэвтрүүлсэн байгууллагуудын ажлын бүтээмж 30 хувиар нэмэгддэгийг олон улсын туршлагахаруулсан байдаг. Гэхдээ энэ ажлыг илүү боловсронгуй болгоход тодорхой хугацаа шаардагдагдах нь ойлгомжтой.

БАГ

Судалгаагаар ажилчид уян хатан ажлын нөхцөлөөр хангагдсан тохиолдолд сэтгэл ханамж 35 хувиар, ажлын бүтээмж 20 хувиар өсдөг юм билээ. Иймд бид ажилтнуудынхаа сэтгэл ханамж, бүтээмжид илүү анхаарч, уян хатан ажлын цагийн зохицуулалт, зайнаас ажиллах боломж, өсөж дэвжих нөхцөл, халуун дулаан ажлын орчин бүрдүүлэхэд анхаарч ажилладаг.

ИРЭЭДҮЙ 

Бидний хэтийн зорилго нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компани болох явдал. Одоогоор үндэсний хэмжээний аудитын зах зээлд хүч түрэн орж байгаа шинэхэн тоглогч тул ойрын ирээдүйд бид дотоодын зах зээлд өөрийн байр суурийг бий болгож харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн найдвартай компани болохыг зорьж байна.

Олон улсын аудитын зах зээл 2023 онд 130 тэрбум ам.долларт хүрсэн ба тус салбарын өсөлт жил бүр 5 хувиар нэмэгдэж буйг судалгаанууд харуулж байна. Энэ өсөлттэй уялдан бид алсдаа олон улсын стандарт, чанарын үзүүлэлтүүдийг хангаж, үйл ажиллагаагаа олон улсад тэлэх болно.

Бидний хэтийн зорилго бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компани болох явдал юм. Одоогоор бид үндэсний аудитын зах зээлд шинэ тоглогч болохын хувьд ойрын хугацаанд дотоодын зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлж, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн, найдвартай компани болохоор зорьж байна.

Олон улсын аудитын зах зээл 2023 онд 130 тэрбум ам.долларт хүрсэн ба тус салбарын өсөлт жил бүр 5 хувиар нэмэгдэж байгаа. Энэ өсөлттэй уялдан бид ирээдүйд олон улсын стандарт, чанарын үзүүлэлтүүдийг хангаж, үйл ажиллагаагаа дэлхийн хэмжээнд өргөжүүлэхээр төлөвлөж байна.

ЭРСДЭЛ

Монгол улсын нийт хүн амын 2.1 сая нь хөдөлмөрийн насных боловч хөдөлмөр эрхэлдэг 1.2 сая хүн байгааг сүүлийн үед хүмүүс их дурьдах болсон. Бараг бүх л байгууллагад тулгарч буй хүний нөөцийн хомсдол бидэнд ч мөн томоохон асуудал болоод буй.

Мэргэжлийн хувьд мэргэшсэн, ажлын дадлага, туршлагатай мэргэжилтэн болж байж харилцагчдад аудитын үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөх боломжтой болно. Гэвч шаардлага хангахуйц мэргэшсэн мэргэжилтэн олж ажиллуулах боломж тун бага. Тиймээс бид шинэ залуу мэргэжилтэнд зааж сурган чиглүүлэх, улмаар мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэх замаар мэргэжилтнээ өөрсдөө бэлтгэж ажиллуулахыг илүүд үздэг.

Мөн аудитын үйлчилгээ үзүүлж байгаа олон аудитын компаниуд байгаа. Ялангуяа манайх шиг шинэхэн компаниуд өрсөлдөх гэхээсээ илүүтэй том зорилгын төлөө хамтарч ажиллавал илүү чанартай үйлчилгээг үзүүлэх боломжтой хэмээн бодож байна.