Хаврын өдөр хагастай, хугастай гэдэг шиг өнгөрсөн долоо хоногийн цаг агаар ч тэр, улс төр, нийгмийн нөхцөл байдал ч тэр тогтворгүй өнгөрлөө. Туулын хурдны замын эсэргүүцэл,  Учрал Ерөнхий сайдын шинэ Засгийн газар гэхчлэн соргог мэдээ ихтэй энэ долоо хоног манай редакц нэгэн сэдэв рүү анхаарлаа хандуулсан нь нөөцийн эдийн засаг юм. 

Нөөцийн эдийн засаг гэдэг нь нөөц баялгаа зөв зохистой удирдах, засаглалын зөв хэлбэрийг хэрэгжүүлэх тухай ойлголт. Магадгүй монголчуудад шинэ нэршил мэт сонсогдовч уул уурхайгаа түшиглэн аж төрдөг бидэнд анхаарахгүй байхын аргагүй сэдэв билээ. 

Тэр дундаа залуу үе ашигт малтмалыг анхаарч ойлгох нь бага. Адаглаад л Монгол Улсад буй томоохон уул уурхайн компаниуд ямар ашигт малтмал хааш нь экспортолдгийг улс төржилт дундаас тийм ч сайн ялгаж мэддэггүй болов уу. 

Иймд бид Монгол Улсын гадагш экспортолдог чухал таван ашигт малтмалыг голын өнгөт нүүрэнд энгийнээр тайлбарлахыг зорилоо. 

Нөөцийн эдийн засаг гэх ойлголтод зөвхөн уул уурхайн салбараас гадна банк, санхүүгийн байгууллагын оролцоо чухал. Тийм ч учраас бид энэ удаагийн дугаараа Худалдаа хөгжлийн банктай хамтран бүтээсэн юм. 

Монгол Улсын 2025 оны уул уурхайн салбар дахь банкны нийт санхүүжилтийн 33 хувийг Худалдаа хөгжлийн банк дангаараа бүрдүүлсэн ба цаашид ч банк болон уул уурхайн салбарын үйл ажиллагаа хоршин хөгжих нь ойлгомжтой.

Тухайлбал голын нүүрэнд тайлбарласан газрын ховор элемент л гэхэд дэлхий дахинд өргөнөөр ашиглагдаж буй цахилгаан автомашины түлш болдог. Энэ мэт ашигт малтмалтай холбоотой мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энэхүү сонины голын нүүрийг сөхөөрэй. Харин тус салбартай холбоотой бусад мэдээллийг 10-р нүүрнээс хүлээн аваарай. 

Цаашлаад Apple-ийн супер жижиг элементүүд, сарыг тойрох Artemis II хөтөлбөр, НоЖо хэвлэлийн газрын шинэхэн номыг тус тус тоймлон бичлээ. 

Мөн уншигч та бүхний дуртай Цайны цагийн тоглоомууд эхнээсээ unread.games платформ дээр байршиж эхэлснийг дуулгахад таатай байна.


ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

Би хэрхэн ажилладаг вэ? - Тэнгэр Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Гомбодорж: Нийт 3 их наяд төгрөгийн хэлцэлд шууд болон шууд бусаар оролцож ажилласан туршлагатай түүний санхүүгийн салбартай холбогдсон түүхтэй эндээс танилцаарай. Унших

Мэдүүштэй - Apple-ийг Apple болгодог 10 элемент: Зөвхөн үйлчилгээний бизнесээсээ 100 тэрбум долларын орлого олдог, дэлхийн томоохон брэндүүдийн нэг Apple 50 нас хүрчээ. Тус компанийн бүтээгдэхүүний цаана нуугдсан нарийн дизайны шийдлүүдээс энд онцоллоо. Унших

Мэдүүштэй - Artemis II: 50 жил хүлээсэн Сарны аялал эхэллээ: Бүс нутгийн цагаар 2026 оны 4-р сарын 1-ний 18:35 минутад SLS пуужин хөөргөх тавцангаас салж, сансарт гарснаар хүн төрөлхтний Сарыг эзлэх төсөл албан ёсоор эхэллээ. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

Түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe