Монголд анх удаа олон улсын жишиг төлөвлөлтөөр гадна, доторх тохижилт, ашиглалт, орон зайн тав тухыг бүрдүүлсэн “Go.to market" өвөрмөц төсөл мэндэлж байна.

Төсөл хэрэгжүүлэгч Мастер групп нь 2014 оноос хойш дөрвөн төсөл амжилттай хэрэгжүүлж 380 орчим бизнесийн байгууллагад өмчийн оффис борлуулсан туршлагатай. Нийслэл хотын хөгжлийг хойд бүс рүү тэлэх алсын хараатай уг бүтээн байгуулалттай илүү ойроос танилцъя. 

Нэр: Go.to market
Хаяг: СБД, 11- хороо, 7-р хороолол
Үйл ажиллагааны чиглэл: Худалдаа үйлчилгээний цогцолбор
Үүсгэн байгуулагч: Төсөл хэрэгжүүлэгч Мастер групп
Төсөл хэрэгжих хугацаа: 2022.III -2023.IV
Холбоос: Go.to Market (Facebook) Go.to Market (вэб)


Мастер Түншлэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтуяа

сэдэл

Орчин үеийн амьдралын зав чөлөөгүй хэв маягаас шалтгаалж хүмүүсийн дадал зуршил өөрчлөгдсөн. Илүү завгүйн дээр түгжирч цаг өнгөрөөх сонирхолгүй тул өдөр тутмын худалдан авалтаа гэрийнхээ ойроос эсвэл зам дагуу авахыг илүүд үздэг болж. Түүнчлэн өргөн сонголттой, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, нэмэлт цогц үйлчилгээ, тав тухтай орчныг хүсэмжлэх болсон. Бидний эхлүүлж буй энэхүү Go.to market төсөл эдгээр хэрэгцээг цогцоор нь хангах учиртай. Бид худалдаа үйлчилгээ, энтертайнмент салбарт эрэлт хэрэгцээтэй, өрсөлдөөний ялгарал сайтай, олон улсын шинэ чиг хандлагыг тусгасан бүтээн байгуулалтуудыг нийлүүлэн, үл хөдлөх салбарын хөрөнгө оруулалтын бизнесээ өргөжүүлэхээр төслөө эхлүүлсэн.

Бидний хуримтлуулсан 14 жилийн туршлага, зах зээлийн цогц судалгаанд үндэслэн олон улсын шинэ чиг хандлагыг нэвтрүүлсэн “коммюнити лайф стайл” концепцтэй төсөл болох Go.to market нь ногоон байгууламж, барилга архитектурын дизайны өвөрмөц шийдлээрээ тухайн байршлынхаа үнэ цэнийг өсгөх, нийслэл хотын хөгжлийг хойд бүс рүү тэлэх зорилготой. Уг байгууламжид ойролцоогоор 400 орчим бизнес эрхлэгч төвлөрөн үйл ажиллагаа явуулах ба өдөрт дунджаар 14,000 хүн үйлчлүүлэх юм.

Ялгарал

Төслийн гол ялгарал нь "коммюнити лайф стайл" концепц. Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хамтдаа хооллох, шоппинг аялал хийх, хүнсээ цуглуулах, хүүхэдтэйгээ салхилах, төрөл бүрийн үйлчилгээ авах, амрах, чөлөөт цагаа өнгөрөөх зорилготой цогц орчин бүрдүүлснээрээ нэн онцлогтой.

Тийм ч учраас гаднаа 1300мкв, дээвэр дээрээ 3800мкв талбай бүхий террас, спорт комплекс, тоглоомын талбай зэрэг үл хөдлөх хөрөнгийн бизнесийн салбарт хэний ч зориглоогүй олон нийтэд зориулсан амарч тухлах, салхилах боломжтой ногоон орчныг шийдсэн.

Судалгаанд суурилсан

Бид мэргэжлийн судалгааны компани MMCG, SICA- тай хамтран 27 төрлийн судалгаа хийсний үндсэнд тав дахь төсөл болох Go.to market төслийнхөө концепцийг боловсруулсан. Ингэснээр хэрэглэгчдийн одоогийн болон ирээдүйн эрэлт хэрэгцээг цогцоор хангах, зах зээлд өөрийн ялгарал давуу талыг бий болгохоос гадна төслийн хувьд ирээдүйд үнэ цэн нь өсөх, худалдан авагч нарт өндөр ашигтай хөрөнгө оруулалт болох боломжтой.



Хүн төвтэй

Төвөөр үйлчлүүлэх хүмүүсийн сэтгэл татаж, нүд баясгах гадна, дотор дизайны шийдэл, хүүхдүүдэд тав тухтай, аюулгүй орон зай, дотор ажиллах хүмүүст эрүүл мэндэд ээлтэй орчин, автомашины хүрэлцэхүйц зогсоол, олон нийтийн талбай, ногоон байгууламж зэргээр дизайны өвөрмөц интерьерийг тусгасан.
Мөн саарал усны хэрэглээ, эрчим хүч, хог хаягдлын менежментийг шийдэж хүн, байгальд ээлтэй материал ашигласнаараа барилгын салбарт шинэ жишиг тогтоож байна. Эдгээр үзүүлэлтүүдэд үндэслэн Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны "Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх" хөтөлбөрийн хүрээнд ХААН Банкнаас санхүүжилт авснаар төслийн санхүүжилтээ 100 хувь шийдсэн. Товчхондоо, Герман инженерүүдийн шалгуурыг хангасан, олон улсын банканд хүлээн зөвшөөрөгдсөн төсөл болж байгаагаараа онцлог.

Бизнесийн өндөр ашиг

Судалгаагаар тухайн бүсэд ажиллаж амьдарч буй 58 мянган айл өрхөөс гадна зуслангийн 100 мянган өрх, 46 мянган автомашины урсгал, дөрвөн мянга орчим оффисын ажилчдад тав тухтай орчинд үйлчилгээ авах хэрэгцээ үүссэн тухай гарсан. Тиймээс энэ байршилд үйл ажиллагаа явуулах нь бизнес эрхлэгчдийн хувьд өндөр ашиг өгөх хөрөнгө оруулалт болно.

Эрэлттэй байршил

Тус байршилд улсын томоохон, шинэ бүтээн байгуулалтуудаас гадна, орон сууцны барилгууд эрчимтэй баригдаж буй бүс учир ойрын гурван жилд хүн амын төвлөрөл 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй юм. 2023-2025 онд ашиглалтад орох шинэ орон сууцанд нийт 20,700 айл өрх шинээр суурьших судалгаа гарсан.

Go.To Market гэж юу вэ? 

Хотын төв цэгээс 1.5км зайтай, худалдаа үйлчилгээ бизнесийн шинэ дүүрэг болон хурдтай хөгжиж буй бүсэд байршилтай, коммюнити орчныг бүрдүүлсэн, орчин үеийн өвөрмөц архитектураар хэрэглэгчдийн тав тухыг хангасан, орчин үеийн худалдаа үйлчилгээний цогц төв юм.

Нэр

Go.to market буюу шууд утгаараа зах, худалдааны төв руу явах гэсэн утгатай. Хүмүүсийн өдөр тутамдаа зорин очиж үйлчлүүлдэг, найзуудаараа уулзаж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг, салхилж зугаалахаар зорин очдог, амьдралынх нь нэгээхэн хэсэг болсон газар байгаасай гэсэн утгаар ингэж нэрлэсэн.

ОДОО 

Бид маргаашийг төсөөлөн өнөөдөр бүтээхдээ нөгөөдрийг тооцдог. Өмнө хэрэгжүүлсэн дөрвөн төсөл 15 сарын богино хугацаанд баригдаж, бүрэн борлуулагдаж дууссан. Тэрхүү арга туршлагаараа богино хугацаанд шахуу хуваарьтай ажиллахын зэрэгцээ төслийн ирээдүйн өсөлтийг 20 жилээр төлөвлөж бэлтгэлээ хангаж байна. Одоогоор бид төслийн тохижилт, экосистем, нэгдсэн маркетинг, лояалти бодлого, хөрөнгийн менежмент, нэгдсэн зохион байгуулалт зэрэг үйл ажиллагааны бэлтгэлээ хангахад гол анхаарлаа хандуулж буй. Төслийн санхүүжилтийг 100 хувь шийдсэн бөгөөд 2023 онд барилгын ажил дуусах хуваарьтай байна.

Баг

Мастерчууд бид туршлагаар шалгарсан шийдлүүдийг бүтээн байгуулалтдаа тусгаж, ирээдүйн өсөх үнэ цэн дээр бизнесийн алсын хараагаа төвлөрүүлэн зорилтод зах зээлд судалгаанд суурилсан төслүүдийг нийлүүлдэг. Үл хөдлөх хөрөнгийн салбарт 14 жилийн туршлагатай, төслийн судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын менежмент, маркетинг борлуулалтын ажиллагаа болон хөрөнгийн менежментийн үйлчилгээ, байгууламжийн менежментийг өөрсдөө хариуцдаг. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн амьдралын мөчлөгийг бүтэн туулах туршлага хуримтлуулсан.


ИРЭЭДҮЙ

Go.to market нь урт хугацааны төсөл бөгөөд бид эхлээд хотын төвийг хойд бүстэй холбож буй цэг буюу СБД-ийн 11-р хороо, 7-р хороололд Northgate салбарыг барьж байна. Цаашлаад нийслэлийн бусад байршилд Westgate, Southgate гэх зэргээр өргөжүүлэх зорилготой брэнд хөгжүүлэлт хийж байна. Тус төсөл нь гурван талын үнэ цэнийг бүрдүүлсэн.

Нэгдүгээрт тухайн бүсийн айл өрхүүдэд цуглах газар шинээр нэмэгдэж, тав тухтай орчинд цогц үйлчилгээ авах боломж бүрдүүлснээр амьдралын хэв маягийг сайжруулж байна.

Хоёрдугаарт бизнес эрхэлж буй хүмүүст эрэлт ихтэй, зах зээлийн өндөр өсөлттэй, өрсөлдөгчгүй бизнесийн орчин, хэрэглэгчийн хөл хөдөлгөөний урсгалыг санал болгож байна.

Гуравдугаарт хөрөнгө оруулагчдад өндөр өгөөжтэй, үнэ цэнийн өсөлтийг өгч байна.

ЭРСДЭЛ

Үл хөдлөх хөрөнгө олон янзын зориулалттай байдгаас худалдаа үйлчилгээний төсөл хэрэгжүүлэх нь хамгийн их бодлого бодох шаардлагатай төрөл. Төвлөрсөн олон төрлийн бизнесүүдийн тусгай шаардлагууд талбай бүрд өөр байдаг учир тэр бүрийг нарийн судлах, нэг бүрчлэн төлөвлөхөд хугацаа их шаарддаг.

Түүнчлэн худалдаа үйлчилгээний төв нь үйлчлүүлэгчдэд буюу олон нийтэд зориулсан байдаг учир зах зээлийн чиг хандлага, үйлчлүүлэгчийн зан төлөв, амьдралын хэв маягийг одоо ба ирээдүйн заагт төлөвлөх шаардлагатай байдаг. Олон хүн ажиллаж, олон хүн үйлчлүүлэх учир менежмент зохион байгуулалт сайтай, систем хөгжүүлэлтийг шийдсэн, нэгдсэн маркетингийн үйлчилгээтэй, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлдэг, хөрөнгийн менежментийн үйлчилгээ сайтай байх зэргээр урт хугацааны ашиглалт хамгаалалтыг давхар тооцох шаардлагатай. Мастерчууд бид энэ бүхнийг судлан суралцаж, мэдлэгээ хуваалцсаар байна.