Нийгмийн өнгө төрх, хэрэглэгчдийн хүсэл хэрэгцээ үе үеэрээ харилцан адилгүй, өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Томоохон брэндүүд, салбарын тэргүүлэгчид зах зээлд явагдаж буй уг шилжилтийг соргогоор мэдэрч, тодорхой хугацааны давтамжтай бүтээгдэхүүн үйлчилгээндээ шаардлагатай рибрэндинг хийж, харилцагчдадаа тасралтгүй шинийг мэдрүүлэхэд ихээхэн анхаардаг билээ. Тэгвэл Монголын харилцаа холбооны салбарын өнгө төрхийг тодорхойлогч Мобиком Корпораци нь хэрэглэгчдийнхээ амьдралын хэв маяг, хүсэлт хэрэгцээнд тулгуурлан, үйлчилгээний стандартдаа өөрчлөлт оруулж, шинэлэг, тав тухтай орчныг бүрдүүлсэн үйлчилгээний салбаруудаа нээсээр буй бөгөөд өнөөдөр бид онцлох таван салбарыг нэрлэж байна.
1. Галлериа салбар


Одоогийн байдлаарх хамгийн "отгон"-д тооцогдох уг салбараас шинэ дугаар, гар утас авах, багцаа ахиулах, Monpay үйлчилгээний зээлийн гэрээ байгуулах, өрхийн интернэт, VOO, E-Money үйлчилгээний шинэ гэрээ байгуулах гэх мэт Мобикомын бүхий л үйлчилгээг авч болохоос гадна гар утас, төхөөрөмж, өрхөд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг бодитоор туршиж үзэх боломжтой. Жишээ нь, Мобикомд худалдаалагдаж буй хамгийн сүүлийн үеийн гар утаснуудтай танилцаж, туршиж үзээд өөрт төгс тохирох сонголтыг хийж болохоос гадна VOO болон өрхийн интернэт үйлчилгээтэй танилцаж, телевизийн шинэ эрин үе OTT технологийг өөрийн биеэр мэдэрч болох аж.
Ташрамд дурдахад, шинэ салбарын нээлтийг тохиолдуулан зургаадугаар сарын 30-ныг дуустал тус салбараар үйлчлүүлээд "KFC", "Café bene", "Pizza hut" зэрэг “Галлериа Улаанбаатар” төвд байрлах үйлчилгээний газруудын эрхийн бичиг бэлгэнд авах боломжтой юм.
2. Теди-2 салбар



Өнгөрөгч есдүгээр сард CU брэнд Мобиком Корпорацитай хамтарсан анхны салбараа Содон хороололд нээж байсан бол удаах төв нь Теди-2 худалдааны төвд нээгджээ. Цаг завыг хэмнэж, ая тухыг мэдрүүлэх тус салбараас Мобикомын бүх төрлийн үйлчилгээг авахын зэрэгцээ CU-н халуун кофег амталж, хэрэгцээт бүтээгдэхүүнээ авах боломжтойгоороо ихээхэн онцлогтой.
3. Хөшигийн хөндийн нисэх буудал дахь салбар



Хамгийн сүүлийн үеийн дижитал орчныг мэдрүүлэм тус салбар нислэгийн хуваарьтай яаруухан үед дараалал хүлээж, ажилтанд хандаж цаг алдахгүйгээр өөртөө үйлчлэх ухаалаг төхөөрөмж ашиглан нэгж цэнэглэх, төлбөр төлөх, пин болон пук код авах гэх мэт үйлчилгээг хурдан шуурхай авах боломжийг хэрэглэгчдэдээ бүрдүүлж өгчээ.
Бага цагт ихийг амжуулж болох энэ салбар танд дижитал амьдралын хэв маягийг бага боловч мэдрүүлж чадна гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй.
4. Оюу толгой кэмп салбар



Мобиком Корпораци кафе, сүлжээ дэлгүүрүүдтэй хамтарсан Lifestyle салбаруудыг зах зээлд нутагшуулж буйн нэгэн жишээ нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах салбар юм. Тус салбарыг "Оюутолгой" ХХК ажилтан, алба хаагчдадаа зориулан “Оюутолгой кэмп”-д тусгайлан нээсэн бөгөөд уурхайчин залуусынхаа амьдралын онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн орчин үеийн, дижитал хэлбэрээр бүрэн тохижуулж, чөлөөт цагаа өнгөрүүлж болох шинэлэг, тав тухтай орчныг бүрдүүлснээрээ онцлог.
Тухайлбал, Мобикомын бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаж үзэх бодит туршилтын хэсэгтэйгээс гадна мини театрт зочилж, VOO-гийн кино, видео контент, телевизийн сувгуудыг үзэх, Playstation төхөөрөмжөөр тоглоом тоглох боломжтой. Мөн “Амралтын хэсэгт”-т хувийн орон зайг бүрдүүлж өгсөн тул гэр бүлтэйгээ өндөр хурдны интернэт ашиглан хүссэн хугацаагаар холбогдох, тав тухтай орчинд багаараа хурал, уулзалт зохион байгуулах зэрэг олон давуу талыг олгодог нь олзуурхууштай.
5. Сүхбаатар аймаг дахь салбар


Lifestyle салбарын орон нутаг дахь ээлжит үйлчилгээний төв Сүхбаатар аймагт байрладаг. Тус салбарт үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн стандарт хэв маягийг агуулсан тав тухтай орчныг бүрдүүлсэн бөгөөд хэрэглэгч харилцаа холбооны үйлчилгээ авахаас гадна Солонгосын албан ёсны франчайзинг "Restime" сүлжээ кофе шоп, аймагтаа танигдсан Оргил брэндийн бялуу, амттан зэргээр үйлчлүүлэх юм. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн, албан ёсны эрхтэй худалдаалагдаж буй гар утас, төхөөрөмж, дагалдах хэрэгслийг худалдан авах, үйлчилгээний ажилтанд хандахгүйгээр Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг ширээн дээр байрлуулсан таблетуудаас авч болно. Эдгээр үйлчилгээг авахдаа төлбөр тооцооны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт шийдэл болох MonPay апп-ыг ашиглан зайнаас, аюулгүй, шуурхай гүйлгээ хийх аж.

Сэтгэгдэл бичих

