Контент хөгжүүлэлт, түгээлтийн зах зээлд тэргүүлж буй Netflix нь өдгөө 223 сая хэрэглэгчтэй, сар тутамд тогтмол контент оруулж буйгаараа кино урлагийн салбарт томоохон байр суурь эзэлсэн хэвээр буй.
Стрийминг үйлчилгээ буюу контент түгээлтийн зах зээлд дэлхий даяар Disney+, Hulu, Amazon Prime, Apple TV зэрэг томоохон платформ үйлчилгээ үзүүлж буйгаас монгол үзэгчдийн хувьд түлхүү Netflix-ээс контент үзэж буй тул бид энэ удаа тус платформоос үзэх боломжтой, IMDB кино сайтаас өндөр үнэлгээ аваад буй таван цувралыг санал болгож байна.
1. 1899

Шуугиан тарьсан "Dark" герман цувралыг бүтээгч Баран бо Одар, Жантже Фризэ нарын дараагийн бүтээл болох "1899" цувралыг энэ сарын 17-нд цацсан. Кино тэр чигтээ айдас мэдрүүлэм, ойлгомжгүй уур амьсгалаар дүүрэн. Аймшгийн, түүхэн бүтээлийн төрөлд багтах энэ кино IMDB сайтаас 7.7 үнэлгээ авчээ.
2. Wednesday

АНУ-ын комик зураач Чарлес Адамсын "The Addams Family" бүтээлээс сэдэвлэсэн олон төрлийн бүтээлүүд бий. Тухайлбал, 1938 оноос хойш телевизийн цуврал, уран сайхны кино, видео тоглоом, комик сэтгүүл зэрэг олон төрлийн контент цацагдаж алдартай болсон. Тэгвэл найруулагч Тим Бертоны "Wednesday" хэмээх олон ангит шинэ цуврал нь нийт найман ангитай, анги бүр нэг цагийн урттай бүтжээ.
Уг цуврал нь цацагдсан эхний долоо хоногтоо Netflix дээрх "Stranger things" цувралын дөрөвдүгээр улирлын амжилтыг эвдэж, хамгийн их үзэлттэй цуврал болсон байна. IMDB сайтаас 8.5 үнэлгээ авсан тус цуврал нь комеди болон аймшгийн төрлийг хослуулснаараа тун онцлогтой.
3. Bad and crazy

Өмнөд Солонгосын "Bad and crazy" хэмээх инээдмийн, триллер төрөлд багтах цуврал бүтээл нь IMDB сайтаас 8.6 үнэлгээ авсан. Нэг анги нь 60 минутын урттай, 12 ангиас бүрдэнэ. Чадварлаг цагдаагийн офицер Рёү Сү Ёол нь 'K' хэмээх залуутай уулзсаны дараа амьдрал нь хэрхэн орвонгоор эргэж буй тухай өгүүлнэ. Жирийн л хайр дурлалыг харуулах сонгодог солонгос киноны хэв маягийг эндээс олж харахгүй. Харин шинэлэг дүрслэл, агуулга, найруулгаар бүтсэн уг цуврал үзэгчдэд таалагдах нь гарцаагүй.
4. Dead to me

"Black comedy" төрөлд багтах, гурван улиралтай (season) "Dead to me" цувралын эхний анги нь 2019 онд цацагдсан бол сүүлийн анги нь энэ сард гарсан. Адал явдалт, нууцлаг, учир битүүлэг үйл явдал, агуулгаар баялаг тул хэргийн зангилаа тайлагдах хүртэл үзэгчдийг суудлаас нь босгохгүйгээр сонирхлыг нь эргэлзээгүй татах болов уу.
5. The Great British Baking Show

Их Британид анх 2010 оноос хойш цацагдсан нарийн боов, бялуу урлаж өрсөлдөх "The Great British Baking Show" цуврал шоу нь IMDB сайтаас 8.6 үнэлгээ авсан. Нарийн боов бүтээгчид, сонирхогчид нэг дор цугларч, хоорондоо өрсөлдөн, хоёр шүүгчээс үнэлгээ авах уг шоуны дугаар бүрд нэг оролцогч хасагдах дүрэмтэй. Эцсийн шатанд шалгарсан оролцогчдоос ялагчийг сонгох өрсөлдөөнтэй тул үзэгчид энэ төрлийн амттан бүтээх үйл явцыг эхнээс нь дуустал үзэж, төрөл бүрийн нарийн боов хийх жороос суралцах боломжтой.
буцаан олголттой К карт

Сонирхуулахад, хэрэв та ХААН Банкны К картын эзэмшигч бол "Netflix" платформд картаа холбоод 20 хувийн буцаан олголт авах боломжтой болжээ.
ХААН Банкнаас 18-22 насныханд зориулан худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас 20-50 хүртэлх хувийн хөнгөлөлт урамшуулал эдлэх болон буцаан олголт авах боломжтой К картыг саяхан нэвтрүүлсэн.
Энэхүү картыг эзэмшигч нь хамтрагч 20 байгууллагаар эхний нэг сарын хугацаанд үйлчлүүлсэн тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч 20,000 – 200,000 хүртэлх төгрөгийн буцаан олголт авах эрхтэй. Тэрхү 20 байгууллагад "Netflix"-ийн и-пос багтаж буй юм. Тиймээс картаа холбоод л дуртай киногоо үзээд 20 хувийн буцаан олголт авах боломжтой болжээ.
ДАВУУ ТАЛ
Залуу үеийнхэнд зориулсан К картын эзэмшигч болсноор банк доторх гүйлгээний шимтгэл, данс хөтөлсний хураамж зэргээс бүрэн чөлөөлөгдөхөөс гадна гишүүнчлэл, буцаан олголт багтсан олон төрлийн лояалти урамшууллыг санал болгож буй юм.
Түүнчлэн уг картыг захиалсан эхний 300 залууст Монгол-Японы төвөөр нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй үйлчлүүлэх гишүүнчлэлийн эрх бэлэглэж байгаагаас гадна эхний 3000 харилцагчид ONDO брэндээс нэг удаагийн худалдан авалт хийхдээ 80 хувийн хөнгөлөлт эдлэх эрхтэй купон бэлэглэж эхэлжээ.
Дээрх урамшуулал нь энэ сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд цаашид урамшуулал, хөнгөлөлт үзүүлэх боломжтой олон байгууллагууд нэмэгдсээр байх тул энэхүү шинэ картын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж танилцаарай. Картын жилийн хураамж 5000 төгрөг бөгөөд нийт хураамжийн таван хувь нь нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдах юм шүү.


Сэтгэгдэл бичих

