Нийгэмд өнгө нэмж, нийтийг сайн сайханд чиглүүлж буй шинэ санаачилгуудыг танилцуулдаг “Онцлох төсөл” булангийн ээлжит дугаарт бидний үеийн залуусын санаачлан, хэрэгжүүлж буй "Нүүдэлч зуслан" төслийг онцолж байна.
Тэд өнгөрөгч сард алслагдсан сумын хүүхэд багачуудыг бүтээлч хөтөлбөр, шинэ санаагаараа дайлж, хариуд нь цовоо цолгиун харц, уламжлалт соёл ахуйгаар цайлуулаад иржээ.
Нэр: Нүүдэлч Зуслан
Үйл ажиллагааны чиглэл: Хүүхдийн зуслан, боловсрол
Төслийг хэрэгжүүлэгч: Нүүдэлч Зуслан
Төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа: 2025 оны зургаадугаар сар
Сошиал хуудсууд: nuudelch.zuslan (Instagram) | Нүүдэлч Зуслан (Facebook)
сэдэл
Манай гишүүн П.Болортуяа урд жил Хөвсгөл аймгийн Галт сумаар аялж явахдаа дэгжин хашаатай, гадаанаа гулсуур, тоглоомын талбай зассан нэгэн байшинг үзээд ихэд сонирхон нутгийн ардаас асуухад тэрхүү байшин нь нүүдлийн цэцэрлэг байсан юм билээ. Тэгвэл цэцэрлэгийн нас нь өнгөрчихсөн хүүхдүүд зундаа юу хийдэг юм бол? гэх бодлоос бидний төсөл эхлэлтэй. Хичээл сургууль нь амарчихсан хүүхдүүд гэр орныхоо ажилд туслахаас гадна хөгжилтэй дурсамж бүтээнгээ өөрийгөө хөгжүүлэх боломжтой зуслан ажиллуулах сэдлийг ийн олсон юм. Энэ тухайгаа санаа нийлсэн нөхдөдөө дуулгаж, баяжуулсаар “Нүүдэлч Зуслан”-гийн өрнүүн аялал эхлэв.
ялгарал
“Нүүдэлч Зуслан” маань алслагдсан сумдын нүүдэлчин ахуй амьдралтай хүүхдүүдийн бүтээлч байдал, шинэлэг санааг нээн тодруулах зорилготой. Мөн хүүхдүүд зусланд явахын тулд маш их бэлтгэл хийх шаардлагатай болж, заавал хол газрыг туулдаг уламжлалт ойлголтыг өөрчилж, багш нар нь өөрсдөө хүүхдүүдийн байгаа газарт сургалтын хэрэгслүүд, шинэ санаа, бүтээлч хөтөлбөрөө авч очдог “явуулын”, “нүүдлийн” гэдгээрээ онцлог билээ. Эх орныхоо алс хязгаарт зусаж буй ард олноосоо ч мөн олон талаар суралцаж, эгэх холбоог бүтээх нь мөн бидний өөр нэгэн онцлог авай.
"нүүдэлч зуслан" гэж юу вэ?
Хүүхдэд хайртай таван бүтээлч залуу сайн дураар нэгдэн, алслагдмал сумд дахь нүүдэлч хүүхдүүдэд хүүхдийн зусланг ойртуулан, сурсан мэдсэнээ хуваалцаж, тэднээс ч мөн суралцахаар боловсруулсан зуны хөтөлбөр юм. Хөтөлбөрт,
Цаас дахин боловсруулах
Монгол бичгийн уран бичлэг
Зурагт номын уншлага, хэлэлцүүлэг
Гар урлал, уран зураг
Яруу найргийн өдөр
Кино үдэш зэргийг багтаасан.
Энэ удаагийн “Нүүдэлч Зуслан”-д нэгэн голын 6-15 насны хүүхдүүд хамрагдахдаа хоорондоо танилцан дотносож, аливаа бүтээлч санаагаа хуваалцан, хамтдаа суралцсан. Бидний хувьд “хүүхдүүдийнхээ нүдэнд нь оч, сэтгэлд нь гэрэл асаагаад ирье” гэсэн зорилгодоо хүрсэндээ баяртай байна.
нэр
Хөдөө орон нутагт монгол соёл ахуйгаа өвлөн тээж буй нүүдэлч хүүхдүүддээ зуслан нь өөрөө нүүж очдог буюу “нүүдлийн” байх гэдэг санаанаас “Нүүдэлч Зуслан” нэрээ олсон.
одоо
Бид анхны нүүдэл буюу Хөвсгөл аймгийн Галт сумын хүүхдүүдтэй бүтээсэн дурсамжаасаа хуваалцах, хүүхдүүдийнхээ бүтээлийг танилцуулах нээлттэй үзэсгэлэн, мөн бидний санаачилгыг дэмжин хувь нэмрээ оруулсан, цаашид хамтран ажиллах сонирхолтой бүхэнд зориулсан “Талархлын Өдөрлөг”-ийг энэ зун зохион байгуулахаар төлөвлөж байна. Зусланд хамрагдсан бяцхан нүүдэлчдийнхээ онцлог, сонирхол, мөрөөдөлд нь тохирох хөтөлбөрүүдэд хамруулж тэдэнтэйгээ эгэх холбоотой байх догдлом ажил ч бас биднийг хүлээж буй.
баг
Манай баг хүсэл сонирхлоороо нэгдсэн 18-25 насны таван гишүүнтэй. П.Болортуяа, А.Ундраа нар хуулийн чиглэлээр мэргэшин суралцаж буй оюутнууд. Харин О.Эрхэс Япон Улсад аниматор мэргэжлээр суралцаад ирсэн шинэхэн төгсөгч. Б.Үлэмж, М.Маралмаа хоёр одоо боловсролын салбарт ажилладаг. Гишүүн тус бүр өөр өөрийн салбараас сурч мэдсэн болон хуримтлуулсан туршлага, бүтээлч байдлаа хөтөлбөртөө шингээн хэрэгжүүлж байна.
ирээдүй
Монгол орныхоо 21 аймгийн бяцхан нүүдэлчидтэйгээ “Нүүдэлч Зуслан”-гаа хэрэгжүүлж халуун дулаан, хөгжилтэй сайхан дурсамж, түүхийг бүтээлцэхээр зорьж байна.
эрсдэл
Цаг хугацааны хувьд зуслангийн үйл ажиллагаа сурагчдын амралтаар л явагдах боломжтой тул давтамж нь хол, хамрах хүрээ хязгаарлагдмал байгаа. Мөн бид анхны ээлжээ хамт олон, гэр бүл, найз нөхөд зэрэг олон хүний дэмжлэгээр амжилттай хэрэгжүүлсэн. Тиймээс урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд хамтран ажиллах боломжтой хувь хүн болон байгууллагуудыг эрэлхийлж байна.
Сэтгэгдэл бичих (1)


D DR. ADITY 197.211.63.62
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00