Ердөө арав гаруй жилийн өмнө үйлчлүүлэгчийн биеэс хэмжээ авч тухайлан зориулсан дахин давтагдашгүй хувцас, хослол урлах нь монгол эрчүүдийн хувьд соньхон үзэгдэл байлаа. Хувцас загварын салбарт тэр дундаа эрэгтэй загварын ертөнцөд салхи хагалсан Premier Tailor компани нь загварын ертөнцийн тэргүүлэх брэндүүдийн Монгол дахь албан ёсны онцгой эрхтэй цор ганц төлөөлөгч юм.
Уг хамт олон өнгөрсөн 10 жилийн хугацаанд үйл ажиллагааны чиглэлээ төрөлжүүлэн хувцас урлалын салбараас хальж өдгөө эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж буй.
Нэр: Premier Tailor ХХК
Хаяг: СБД, Олимдын гудамж, Шилэн пирамидтай барилга
Чиглэл: Загварын брэнд дэлгүүр
Үүсгэн байгуулагч: Т.Зориг
Үүсгэн байгуулагдсан: 2012 он
Цахим хуудсууд: Premier Tailor (фэйсбүүк) premier_tailor (инстаграм)
Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Жавхлан
СЭДЭЛ
Дэлхийд загварын хөгжлөөрөө тэргүүлэгч Итали, Францаас жишээлж хувцас загварын чиг хандлага, боловсрол соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэхээр Ерөнхий захирал Т.Зориг 2012 онд Premier Tailor ХХК -ийг үүсгэн байгуулсан.
Монголд анх удаа эрэгтэй хүний биенээс хэмжээ авч, үйлчлүүлэгчдэд тухайлан зориулж хувцас урладаг Made to measure үйлчилгээг нэвтрүүлсэн нь Premier Tailor юм. Энэ төрлийн бизнес үйлчилгээ зах зээлд нэвтрээгүй байсан 2012 -2013 оны үед Солонгосын алдарт Harrison Tailor үйлдвэртэй гэрээлж үйлчлүүлэгчийн хэмжээсний дагуу хувцас оёулж Монголд авчран бэлдэж өгдөг байсан.
Тийнхүү тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа жигдэлж дараагийн түвшинд ахихдаа 65 гаруй жилийн түүхтэй эрэгтэй бэлэн хувцасны ISAIA дэлгүүрийг 2016 онд Монголд нээсэн. Биенээс хэмжээ авч урладаг эрэгтэй хослолын төрөлдөө Франц, Италийн брэндүүд дэлхийд ноёрхдог.
Монголын зах зээлд төрөлжсөн буюу Multi Brand концепц тохиромжтой гэж үзэн 2019 онд олон улсын өндөр зэрэглэлийн эмэгтэй хувцасны Balenciaga, Celine, Dior, Gucci, Dolce&Gabbana, Clive Christian, Saint Laurent, Loewe, Moncler зэрэг брэндүүдийг төлөөлж AME Concept Store нээсэн.
Мөн оны өмнөхөн гоо сайхны бүтээгдэхүүний салбарт хөрөнгө оруулж Монголд анхлан MAC Cosmetic дэлгүүр нээсэн. Одоогоор Ame Concept Store, Quinto Concept Store, ISAIA Mongolia зэрэг зургаан дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байна.
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
ЯЛГАРАЛ
Албан ёсны онцгой эрх - Нэн түрүүнд бид хамтран ажиллагч брэндүүдийн албан ёсны онцгой эрхтэй цор ганц төлөөлөгч. Зарим брэндүүдийн хувьд монголын зах зээлд өөр олон компанитай хамтрах нөхцөлтэй байдаг бол манай хамтрагчид зөвхөн Premier Tailor ХХК-тай хамтрах гэрээтэй ажилладаг.
Стандарт үнийн бодлого - Загварын салбарт ноёрхогч дийлэнх алдартай брэндүүд LVMH болон KERING группүүдэд харьяалагддаг. Тиймээс дэлхий даяар үйл ажиллагаа явуулахдаа аль зах зээлд ямар үнийн бодлого барих вэ гэдгээ толгой компаниас тодорхойлдог. Бидний хувьд Европын орнууд болон Орос, Арабын орнуудын багтдаг EMAAR зах зээлийн хүрээнд гэрээтэй ажилладаг. Тиймээс бид тухайн брэндийн стандартын дагуу үнийн бодлогоо тодорхойлдог онцлогтой.
Цаг хугацааны нийцэл - Милан, Парисын Gucci дэлгүүр ороход тэнд худалдаалагдаж буй шинэ коллекц бүтээгдэхүүн ижил цаг хугацаанд, ижил үнээр манай дэлгүүрт худалдаалагддаг.
Мэргэжлийн стилист - Бид загварын чиг хандлагаар соён гэгээрүүлэх эрхэм зорилгоо үргэлжлүүлсээр яваа. Манай стилистүүд хэрэглэгчдэд дан ганц хувцас зарах бус үйлчлүүлэгчийн биеийн хэлбэр, арьсны өнгө, ерөнхий төрхөд тохирсон зохицсон хувцаслалт бүтээхийг зорьж ажилладаг.
Минийхээр манай монголчууд гоё хувцас өмсөх, гангалах дуртай түмэн. Гэхдээ зохицуулж өмсөх тухайд ямар материалтай хослолыг, ямар сорочик, зангиа, энгэрийн алчууртай хослуулах вэ, цаашлаад ямар гутлыг ямар оймстой хослуулах вэ гэдгээ төдийлөн сайн мэддэггүй. Худалдан авагчийн бие, сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүнийг мэргэжлийн зөвлөгч нар санал болгож үйлчилгээ үзүүлдэг нь бидний чухал ялгарал. Тиймээс ч бидэнд бүхнээ даатгадаг байнгын үйлчлүүлэгч нар олон бий.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
PREMIER TAILOR ГЭЖ ЮУ ВЭ?
Дэлхийд тэргүүлэх загварын брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголдоо төлөөлж, хувцас загварын чиг хандлага, тансаг зэрэглэлийн стандарт үйлчилгээ, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани.
НЭР
Шууд утгаараа хэрэглэгчдэд хүргэж буй үйлчилгээтэй холбоотой. Бид салбартаа шинэ тутам концепц байсан учир Тэйлор хэмээн нэрлэсэн. Харин цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн тансаг дээд зэрэглэлийн компани, брэндүүдтэй хамтарна гэж төлөвлөсөн учир Премьер Тэйлор хэмээн сонгосон.
ОДОО
Бид оны өмнөхөн MAC COSMETICS- ийн гоо сайхны бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж үйл ажиллагааны чиглэлээ тэлсэн. MAC бол салбартаа дэлхийд тэргүүлэх эгнээнд жагсах групп компани. Үүнийг амжилттай нутагшуулж дараа дараагийн брэндүүдийг оруулж ирэхээр төлөвлөж байна. Мөн FnB буюу рестораны бизнест хөл тавьж, Jangsu Korean Steakhouse ресторанд хөрөнгө оруулсан.
Түүнчлэн,130 гаруй жилийн түүхтэй Францын алдарт кофе шоп болон бэйкэри сүлжээ Paul Bakery -ийн Монгол дахь анхны салбарыг 2024 оны эхний улиралд нээхээр франчайз гэрээг үзэглээд буйгаа дуулгая. Уг компани нь дэлхийн 80 гаруй оронд 760 орчим салбартайгаас 450 гаруй нь Францад байдаг. Хувцас загвараас гадна энэхүү бэйкэри соёлыг эрхэмлэдэг үйлчлэгч нарт зориулж үйл ажиллагаагаа ийнхүү тэлж байна.
Зураг | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
БАГ
Манай компани 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Маркетинг, хүний нөөц, оёдол зэрэг арын албанд 15 гаруй хүн үлдсэн хэсгийг стилистүүд бүрдүүлдэг. Гол төлөв залуучууд ажилладаг тул хамт олон дундах уур амьсгал, байгууллагын соёл маань нээлттэй, чөлөөтэй өрнөдөг.
Ажиллагсдын хувь хүний хөгжлийг дэмжиж, хоёр төрлийн сургалт тогтмол ордог. Мөн улирал бүр шинэ коллекц гардаг учир хамтран ажиллагч брэндүүдээс бүтээгдэхүүний тухай сургалт авдаг. Хоёрдугаарт, ерөнхий ур чадвар болон манлайллын сургалтуудыг гаднаас онлайн хэлбэрээр авдаг. Цаашид загварын чиглэлээр сурч төгсөх залуусын номер нэг зорин ирэх газар байхын тулд ажиллаж байна.
ИРЭЭДҮЙ
Одоогоор дэлхийн хэмжээний тансаг зэрэглэлийн брэндүүдтэй хамтарч ажиллаж байна. Зөвхөн үүгээр хязгаарлагдалгүй дотоодын зах зээлээ илүү тэлэхийн тулд масс брэндүүдийг оруулж ирэхээр төлөвлөж байна. Чухал нь бидний зүгээс үйл ажиллагааны чиглэлдээ нийгмийн хариуцлагаа ухамсарласан компаниудтай хамтарч ажиллахыг зорьдог.
ЭРСДЭЛ
Манай зах зээлд аль нэг брэндийн улирал нь дууссан хямдралтай барааг бөөндөж үнэ дамлах болон албан ёсоор худалдаалагддаг брэндүүдийг фэйсбүүк, инстаграмаар борлуулдаг онлайн шопууд асар их бий. Үүнийг параллель маркет гэдэг. Оюуны өмчийг дээдэлдэг орнуудад хууль бус гэмт хэрэг боловч манайд тэр хэмжээнд анхаардаггүй. Энэ бол бидэнд учирч буй нэг төрлийн бэрхшээл.
Өнгөрсөн онд Premier Tailor -той хамтарч ажилладаг хэмээн бидний нэрийг барьж, хуурамч бүтээгдэхүүн борлуулсан залилангийн тохиолдол хүртэл гарсан. Тиймээс хэрэглэгч нарыг үнэн бодитой, зөв мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч сонголт, шийдвэрээ гаргаасай гэж захъя.
З Зочин 2023.03.14 202.21.127.85
бататгажээ. НҮБ дайны нэг жилийн босгон дээр ОХУ-ыг цэргээ ямар ч нөхцөлгүйгээр гаргахыг шаардсан тогтоолд санал хураахад 141 улс дэмжиж, 32 улс түдгэлзсэний дотор Монгол улс багтав.