Мэдээлэл технологийн энэ эринд эрчээ авч, ахархан хугацаанд дэлхий даяар өргөн хүрээнд яригдах болсон e-sport буюу цахим спортыг Олон улсын олимпын хороо Олимпын төрөлд багтаах тухай хэлэлцэж буй. Видео тоглоомч хүүхэд залуус манай улсад олон ч, мэргэшиж, олон улсад өрсөлдөх тухайд ойлголт хомс гэвэл хилсдэхгүй. Өнгөрсөн нэгдүгээр сард АНЭУ-ын Дубай хотод болсон, PUBG Mobile-ийн ДАШТ-д Монголын "Zeus" баг гуравдугаарт байрт шалгарч, 100 мянган ам.долларын эзэн болсон нь цахим спортыг монголчуудад таниулах чухал алхам болсон билээ. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ Монголдоо цахим спортыг хөгжүүлэхээр зорьж буй "Renewal Gaming" компанийг танилцуулж байна.
Нэр: Renewal Gaming
Хаяг: Улаанбаатар, ХУД, 15-р хороо
Чиглэл: Цахим спорт
Үүсгэн байгуулагдсан: 2021 оны гуравдугаар сар
Холбоосууд: Renewal.mn (Вэб хуудас), Team Renewal (Фэйсбүүк), Team Renewal (Инстаграм)

Сэдэл
Бид (компанийг үүсгэн байгуулагчид) бага залуудаа тоглодог байсан ч хөгжүүлж, дагнан явах боломж байгаагүй. Харин одоо дэлхий даяар цахим спорт эрчимтэй хөгжиж, өргөн боломж нээгдэж байна. Монгол хүүхдүүдэд цахим спортоор дэлхийн тавцанд гарах авьяас, чадвар хангалттай байгаа юм чинь шаардлагатай менежментийг нь зохион байгуулж, хүчтэй суурь бүтэц, систем, төлөвлөгөөтэйгөөр энэ спортыг эх нутагтаа хөгжүүлье гэж шийдсэн юм. Залуусынхаа мөрөөдлийг биелүүлье, өөрсдийнхөө ч мөрөөдлийг биелүүлцгээе гэж. Манай багийн ялалт бид бүгдийн ялалт шүү дээ. Цахим спорт гэхээр хэдэн хүүхэд тоглож буйгаар л төсөөлдөг хүмүүс олон ч, үнэндээ бол дасгалжуулагч, менежер гээд арын албаныхантайгаа гар нийлэн хөдөлмөрлөж, хамтдаа бүтээх, спортын том амжилт.
Ингэж шийдээд компани байгуулах бичиг баримтаа бүрдүүлж байтал БНХАУ-ын “Tiger” багт тоглодог байсан тамирчдын гэрээний хугацааны дуусаад, дараагийн багаа хайж байгааг олж мэдсэн. Ийнхүү “Counter-Strike” (CS:GO)-ийн багаа бүрдүүлсэн бол өнгөрсөн сард “PlayerUnknown's Battlegrounds” (PUBG)-ийн багтайгаа гэрээ байгуулсан. Мэргэжлийн түвшинд тоглоход дэлгэцээс өгсүүлээд бүх л техник, хэрэгсэл нь хүчин чадал сайтай, тусгай брэндийнх байх ёстой. Тэр бүхнийг гялс бүрдүүлээд, одоогоор үйл ажиллагаагаа жигдлээд явж байна даа.
ялгарал
Манайх байгуулагдах хүртэл Монголд цахим спортыг хөгжүүлэх тусгайлсан байгууллага байгаагүй. “MongolZ” зэрэг хүчтэй баг/клуб байсан, одоо ч бий. Харин албан байгууллагын журмаар үйл ажиллагаа явуулж байгаа гэвэл манайх зах зээлдээ анхдагч гэж болно. Бид олон улс, тэр дундаа Европын орнууд дахь энэ чиглэлийн компаниудын жишгээр байгуулсан.

Renewal Gaming гэж юу вэ?
Цахим спортыг хөгжүүлэх байгууллага.
Нэр
Сэргэн мандалт, шинэчлэл гэх утгаар “Renewal” гэдэг нэрийг өгсөн. Багуудаа мөн Renewal гэж нэрлэсэн.

Одоо
Монгол Улсын тамирчид PUBG-ийн дэлхийн чансааны тэмцээнүүдэд оролцох эрхгүй байгаа. Mobile PUBG-ээр олон улсын тэмцээнд оролцоод, амжилт гаргаж байгаа багууд бий, гэтэл PC PUBG төрлөөр сонгон шалгаруулалтад ч оролцох эрхгүй. Иймд энд тэндхийн жижиг тэмцээнүүдэд оролцож, тамирчдынхаа чадварыг олон улсынханд харуулахаар ажиллаж байна даа. CS:GO-ийн хувьд одоо Азийн аваргын тэмцээн явагдаж байна. Шөвгийн наймд Монголын гурван баг шалгарсны нэг нь манай “Renewal”. ДАШТ арваннэгдүгээр сард Стокгольмд болно. Цахим спортын тамирчид энгийн үед тэмцээнээс тэмцээний хооронд улс дамжиж явдаг. Харин цар тахлаас шалтгаалан хааш ч явах боломжгүй болсон учраас бүх тэмцээндээ эндээсээ оролцож байна. Тэмцээн, бэлтгэлгүй үедээ стрийм хийнэ.
Тамирчид маань 10 цагаас 21 цаг хүртэл байнгын хуваарьтай. Өглөө сэтгэлзүйчтэйгээ ярилцаж, дасгалаа хийгээд, өдөр дасгалжуулагчийнхаа зааварчилгаа дор хувийн болон багийн бэлтгэлээ хийгээд, дараа нь гадаадын багуудтай бэлтгэл, стрийм хийнэ. Компьютерын ард олон цаг сууна гэдэг амаргүй. Бусад спортын тамирчдаас ялгаагүй биеэ хөгжүүлж, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Тэгээд ч багийн спорт учраас форм жигд байхгүй бол амжилт гаргаж чадахгүй шүү дээ. Тамирчдынхаа хэлний мэдлэгийг сайжруулахаар англи, хятад хэлний хичээл заалгаж байгаа.
Баг
CS:GO-ийн тав, PUBG-ийн дөрвөн тоглогч, хоёр дасгалжуулагч, тогооч, сэтгэлзүйч, ерөнхий менежер, гүйцэтгэх захирал гэсэн бүрэлдэхүүнтэй.


Ирээдүй
Ойрын ирээдүйд Монголдоо, цаашлаад Азидаа шилдэг нь болох зорилготой. Зүүн Ази бол цахим спортын хамгийн том лигүүдийн нэг. Энэ жилдээ PC тоглоомууд дээр төвлөрч, судалгаа хайгуул хийж, монголчуудын илүүтэй сонирхдог тоглоомуудаар баг бүрдүүлнэ. 2021 ондоо багтаад Dota-ийн нэг багтай болох төлөвлөгөөтэй байна. Ирэх жилдээ мобайл багуудтай болох болов уу. Хамгийн өндөр шагналын сантай нь Dota, харин үзэгчдийн тоогоор CS:GO тэргүүлдэг.
Цахим спортын байгууллагууд өргөжөөд ирэхээрээ академитэй болдог жишиг бий. Шинэ залуу тоглогч нарыг бэлдэж сургаад нас нь болохоор багт авч, мэргэжлийн тэмцээнүүдэд оруулдаг. Ирээдүйд тэр чиглэлд хөдлөх ч одоохондоо тэр тухай бодохоос түрүүн хөлөө олох хэрэгтэй байна.
Эрсдэл
Монголчууд маань цахим спортын тухай нэлээн сөрөг, буруу ойлголттой байдаг. Цахим спорт бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, удахгүй Олимпын төрөл болох тухай ч яригдаж байгаа, багийн спорт. Дэлхийн олон улсад үүнийг дэмждэг, төр засгаас нь ч хөрөнгө оруулдаг болж байна. Харин манай иргэдийн дийлэнх нь PC-нд донтсон хүүхдүүд гэж хардаг тал бий. Тамирчдын наснаас ч шалтгаалдаг байх. Манай спортод ихэвчлэн 16-22 насны тамирчид өндөр зэрэглэлд тоглодог. 25 наснаас хойш самбаачлах хурд, реакц нь илт саарчихдаг учраас тэр л дээ. Гадаадын том багуудын дасгалжуулагчид 26, 27 настай залуус байх жишээтэй. Нөгөөтээгүүр, олон улсын жишгийн дагуу дасгалжуулах туршлагатай хүн Монголд одоохондоо алга. Тийм ч учраас саяхан Европын багуудтай ажилладаг, израиль дасгалжуулагчтай гэрээ байгуулсан. Манай хоёр багийнхан туршлагатай, маш сайн тамирчид. Өөрийн хүссэн чиглэлээр ажиллаад, хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлж байгаа гэдгийг нь гэрийнхэнд нь хэлж ойлгуулж, хамтран ажиллаж байгаа.
Манайх Европ, Азийн серверүүдээс хол учраас байнгын хоцрогдолтой. Олон улсын тамирчдаас 60 ба түүнээс дээш миллисекундээр хоцорч явдаг. Тийм байхад л илүүрхэж ялна гэдэг манай тамирчид хэчнээн чадварлаг болохыг харуулж байгаа хэрэг. Ковидын тархалт багасаж, хил нээгдвэл зарим саруудад гадаадын багуудтай зэрэгцэн байрлаж бэлтгэлээ хийнэ дээ.




Сэтгэгдэл бичих (10)


З Зочин 66.181.185.25
Хөөрхөн хүүхдүүд ард зогсоод хүмүүс яаж тоглож байгааг хараад байдаг байсан. Их том болжээ. Амжилт. Гэхдээ спонсор нь их мөнгө хэрэггүй юм руу хийж байна даа
M Mekoshi gamer 202.21.107.43
i like this nice guys omou mu shinderu vhjafjvadscgh cvjmqgfv rtfbhy etrnjiригээээээээээээээээээхбө ргy j
d da 66.181.189.89
en mobile gd bga batsanudad helhed zgr hutslq hicele hi thu ahahahahhahahahaha mobile gamers are not gamers
T Tz 202.126.89.46
Mobile legends togloomiin bag bureldehuun baij boloh bolovuu. Herev uusgen baiguulagdval yamar shaardlagaar burtgej avah bol
e eegii 66.181.161.43
Та нар хол явахгүй алнууд минь хахахахааааа ooppoooooofkkkdkdkkdkdkkdkkdFUCK MEEEEEEEEEEEEEEEEEEEKFFKFKFKFKFKF
З Зочин 59.153.115.217
Mobile torloor toglodog zaluu bag tamirchdiin bag gargah uu? Gargawal yag yamar zarchmaar bag aa shalgaruulah we?
n narvancin 202.126.89.211
Үнэхээр аятайхан нийтлэл байна. Уншихад таатай байлаа. Хэрэгтэй, хэрэгцээтэй зүйлс ч байлаа. Би өөрөө цахим тоглоомонд дуртай хүний хувьд залуусын тоглоомонд хандах хандлага, нийгмийн зүгээс хандах хандлага ч өөрчлөгдөж эхэлж байгаад баяртай байна. Мөн үргэлж уншуустай нийтлэл бичдэг танай хамт олонд #баярлалаа.
B Byambasuren 66.181.161.34
Tanai bagt oroh ermrlzel baivch 40fps deer 90pingtei beltgel hechneen hiij togoosonch nova gas deeshlehguun bn bolj ogvol iluu tovch todorhoi herhen bag burduuldeg ymar shaardlaga tavidgaa bicheerei
d dxracer 59.153.114.139
Ovol hitech ees dxracer chair avah gesen chin neg bagiinhan boonoor ni avaad duuschlaa gej bsan maybe ta hed avsanuu xD
t tem 202.126.88.229
10 gariu honogiin umnuh yriltslaga bdag shvv uchigdur unuudriih ym boluu gej bdoood unshsan chine ungusrsun asia awargad oroltsoj bh vyiih n bshde