Нийслэл хотноо 50 мянга орчим  иргэн түрээсийн орон сууцанд амьдардаг. Залуусын хувьд байртай болох гэдэг хүндхэн сорилт учир, яах аргагүй түрээсийн байрыг сонгодог. Нөгөөтэйгүүр заавал байр өмчлөхгүй зөвхөн түрээсэлж, илүү эрх чөлөөтэй, уян хатан амьдрахыг хүсэх залуусын тоо ч нэмэгдсэн.  

Иймд шинэ дугаартаа түрээсийн орон сууцны салбарт анх удаа менежмент, санхүүгийн үйлчилгээг хослуулан нэвтрүүлсэн Rentpay-ийн хамт олныг онцолж байна. Түрээслэгч, түрээслүүлэгч хоорондын гүүр болж, орон сууцны зах зээлд технологи, санхүүгийн үйлчилгээг хөгжүүлж буй чадварлаг хамт олонтой танилцъя.   

Нэр: Rentpay
Чиглэл: Үл хөдлөх хөрөнгийн менежмент, санхүүгийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: Б.Чулуунпүрэв
Үүсгэн байгуулагдсан: 2021 он
Цахим хуудсууд: Rentpay (фэйсбүүк) rentpaymn (инстаграм) rentpay.mn (веб)


Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Чулуунбаатар

Сэдэл

Үл хөдлөх хөрөнгийн салбарын “дутагдалтай” хөгжил Rentpay-ийг эхлүүлэх шалтгаан болсон. Жишээ нь дэлхийн бусад оронд менежментийн компани байрны эзний өмнөөс шаардлагатай бүх үйлчилгээг хариуцдаг бол манай улсын хувьд үүрэг, хариуцлага хүлээдэггүй, харилцагчаа халамжлахаас эхлээд эргэх холбоо дутагддаг жишиг бий.

Мөн түрээслэгч төлбөрөө бөөнд нь авах харин түрээслүүлэгч төлбөрөө сар сардаа төлөх сонирхолтой бичигдээгүй соёл тогтсон. Энэ нь нэг талаас залуу хосууд, шинэхэн төгсөгчдөд санхүүгийн дарамт үүсгэдэг ч түрээслэгчийн хувьд төлбөрөө бөөнд нь авсанаар өөрийн санхүүгийн бусад асуудлаа шийдэх хоёр талтай. Бидний хувьд аль аль талын шаардлагыг шийдэх санхүүгийн үйлчилгээг гаргасан.

Санхүүгийн зохицуулах хороонд орон сууц зуучлалын бүртгэлтэй 315 байгууллага, хөрөнгө оруулалт, цэвэрлэгээ зэрэг менежментийн үйлчилгээ үзүүлдэг 10 гаруй байгууллага бүртгэлтэй байдаг. Харин менежментийн үйлчилгээг анх удаа санхүүгийн шийдэлтэй хослуулсан компани бол Rentpay юм.


ялгарал

Мэргэжлийн үйлчилгээ: Бид түрээслүүлэгчийн өмнөөс тухайн байрны цэвэрлэгээ үйлчилгээ, урсгал засвар, СӨХ-ийн төлбөр зэрэг байртай холбоотой бүх үйл ажиллагааг хариуцдаг.

Орон сууц хөлслөх гэрээ дуусаж байр хүлээлцэх үед эд хөрөнгийн эвдрэл гэмтэл зэрэг олон асуудлууд үүсдэг. Бидний зүгээс байр хүлээн авахдаа тухайн байрны тавилга, цонх, өрөө гээд нэг бүрчлэн бичлэг хийж баримтжуулан гэрээний хугацаа дуусахад анхны бичлэгтэй харьцуулж байраа хүлээлгэн өгдөг. Түүнчлэн орон сууцны хэрэглээний төлбөрт хяналт тавих, асуудал гомдол хүлээн авах, шийдвэрлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлж, 100 хувь хөнгөлөлттэй иж бүрэн даатгалыг хариуцдаг онцлогтой.

Технологийн шийдэл: Хэрэглэгч вэб сайтад бүртгүүлж Emongolia-ийн мэдээллээрээ санхүүгийн үйлчилгээ авах эрхээ шалгах боломжтой. Бид хэрэглэгч бүрд нээлттэй боломж олгож, НДШ-ийг заавал шаардахгүй ба дансны хуулгаа оруулан эрхээ шалгах боломжтой. Сайтын баруун талд байрлах "байр хайх" хэсгээс манайд бүртгэлтэй орон сууцны бүх мэдээлэлтэй танилцах боломжтой.

rentpay гэж юу вэ?

Үл хөдлөх хөрөнгийн салбарт технологи, санхүү, менежментийн цогц шийдэл, соёл, стандартыг нэвтрүүлж буй үйлчилгээ. Түүнчлэн түрээслэгч, түрээслүүлэгчийн цаг хугацаа, ажлыг хөнгөвчилсөн платформ.

нэр

Rent Pay буюу түрээсийн төлбөрийг нь бид төлье гэх утгатай. Манай логог анзаарвал хаалга нь нээлттэй байрны планыг дээрээс нь буулгасан зураг юм. Хэрэглэгч таны орон сууцтай болох үүд хаалгыг нээж өгье гэсэн утгатай.


одоо

Манай үйлчилгээнд хоёр жил хүрэхгүй хугацаанд 25 мянга гаруй хэрэглэгч бүртгүүлж, мянга орчим хүн тогтмол үйлчилгээгээ авч байна. Бид Rentpay үйлчилгээгээг Монголдоо дөрвөн мянга орчим хэрэглэгчдэд туршин баталгаажуулаад олон улсад гарах зорилготой.

Учир нь гадаадад буй 200 мянга гаруй Монголчууд бараг бүгдээрээ түрээсийн байранд амьдардаг. Бид Монголчууд олноороо төвлөрдөг хотуудад салбараа нээж, хэрэгцээт үйлчилгээ бий болгохоор судалж байна. Гадаадад байр түрээслэхэд өндөр барьцаа байршуулдаг тул оюутнууд болон хараар ажилладаг иргэд гэнэт нутаг буцах эсвэл гэрээ цуцлах үед барьцаагаа авч чадалгүй хохирох нь бий. Тиймээс бид хэрэглэгчийн өмнөөс гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийг байршуулан Монголчууд хаана ч байсан байр түрээслэхдээ ямар нэг байдлаар хохирохгүй байх нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна.

баг

Манай багийн талаас илүү хувь нь 25-аас доош насны залуучууд. Тиймээс ямар нэгэн хатуу дүрэм, шаардлага тавьж удирдахаас илүүтэй аливаа асуудал, бэрхшээлийг харилцан ярилцаж, хоорондоо зөвлөлдөж багийн гишүүдийн саналыг сонсож шийдвэр гарган ажиллахыг зорьдог.

Мөн нэмэлт орлоготой болохыг хүссэн хүн бүр Рэнтпэй партнер хөтөлбөрт хамрагдаж болох ба хэзээ ч хаанаас ч ажиллах боломжтой давуу талтай. Тус хөтөлбөрт хамрагдсанаар Rentpay-ийн үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулж, амжилттай гэрээ байгуулбал тодорхой урамшуулал хүртэх юм.


Харилцааны зөвлөх менежер О.Одонтунгалаг


Манай хамт олон өдрийн цайны цагаар ажлаа түр хойш тавьж хоорондоо нээлттэй ярилцаж, ядарсан үедээ амарч бүр унтаж болохоор чөлөөтэй, дулаахан уур амьсгалтай ажилладаг.

Бидний ажил байр түрээслэх болон түрээслүүлэх гэж буй хоёр талд хоёуланд нь ашигтай тул хэрэглэгчдэд ойлгуулахад хялбар байдаг. Шинэ түрээслэгч байртай болоод баярлаж байгааг эсвэл, шинэ гэрээ яаж тохижуулахаар ярилцаж байгааг хараад хийж буй ажлынхаа сайхныг мэдэрдэг.

ирээдүй

Ойрын хоёр жилдээ гадаадад салбараа нээж, хөрөнгө оруулалтын сан байгуулахаар төлөвлөж байна. Хэрэв тэгвэл банкны өндөр шалгуур бус түрээсээ сайн төлдөг гэдэг ганцхан шалгуураар байр авах боломжтой болно. Дэлхий нийтэд кредит оноог санхүүгийн бүх үйлчилгээнд ашигладаг тул хэрэглэгч оноогоо унагахгүйн тулд маш хариуцлагатай ханддаг. Тэр жишгээр Rentpay-ээр байр түрээслэх явцдаа зээлийн түүхээ бүрдүүлж, хожим нь байр худалдан авахдаа ч ашиглаж болох юм.

Монгол улс орон сууцны хуульгүй байгаа нь энэ зах зээл хэр хэмжээнд хөгжсөнийг илтгэнэ. Гаднын орнуудад зөвхөн үл хөдлөх хөрөнгөд зориулсан хууль гэхэд 700-800 хуудас байх жишээтэй. Тиймээс бид Санхүүгийн зохицуулах хороотой хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд хамтран ажиллаж байна.

эрсдэл

Зах зээлд олон нийтийн төдийлөн сайн мэдэхгүй, шинэ үйлчилгээг нэвтрүүлж буй тул ойлголтын зөрүү гарах нь бий. Эхэндээ манай үйлчилгээг зээл мэтээр андуурах, түрээслэх байраа өгч тэр даруй төлбөрөө нэхэх гэх мэт ойлголцохгүй үе олон байсан ч одоо харьцангуй мэддэг болсон.

Бид платформдоо хэрэглэгч сонирхсон байртайгаа виртуалаар танилцаж, гэрээг хоёр талаас тоон гарын үсгээр баталгаажуулж хийх боломж бүрдүүлэхийг зорьсон боловч манай нөхцөлд энэ төрлийн цахим гарын үсэг хэрэглээнд төдийлөн нэвтрээгүй байна. Мөн Монголчуудад амьдрах байраа виртуалаар харж сонгох зан төлөв хараахан суугаагүй байна.


Unread