Энэ удаагийн дугаарт үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа зэрэг бүх төрлийн бизнест ашиглагдаж буй лояалти шийдлүүдийг цогцоор нь хэрэгжүүлэгч U-Point компанийн хамт олныг онцоллоо. Дөрвөн жилийн хугацаанд монгол орон даяар 70 гаруй байгууллага, 2600 гаруй дэлгүүрүүд эгнээндээ нэгтгэж, нэгдсэн лояалти үйлчилгээг нэвтрүүлсэн тэдний баг хамт олонтой илүү ойроос танилцъя.
Нэр: Юнайтэд Аллианс ХХК
Хаяг: Сентрал Тауэр, Сүхбаатар дүүрэг 8-р хороо
Чиглэл: Систем хөгжүүлэлт, программ, маркетинг
Үүсгэн байгуулагч: Номин Холдинг, Юнител групп, ТЭСО групп
Үүсгэн байгуулагдсан: 2018 он
Холбоос: Upoint.mn (Вэб), U-Point (Фэйсбүүк), U-Point (апп)

Сэдэл
Хэрэглэгчийн хувьд өдөр тутамдаа худалдан авч буй бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ урамшуулал хүртэнэ гэдэг таатай боломж. Харин байгууллагууд Alliance буюу олуулаа нийлж, урамшууллын систем бий болгох нь хялбар, үр ашигтай замаар хэрэглэгчдэдээ хүрэх олон давуу талтай.
Лояалти систем зөвхөн нэг компани өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс оноо үүсгэж, эргээд зарцуулах эсвэл нэг байгууллагын үүсгэсэн оноог бусад хамтрагч цөөн байгууллагад зарцуулдаг зэрэг хэд хэдэн хэлбэрүүд хөгжсөн байсан. Харин бидний хувьд олон улсад өргөн хэрэгжүүлдэг, нэгдсэн байгууллагууддаа хамгийн үр ашигтайд тооцогддог “Coalition Loyalty” системийг Монголд анхлан нэвтрүүлсэн. U-Point-д нэгдсэн 70 орчим байгууллага, 2600 гаруй хүнсний дэлгүүрүүд нийтээр нэг системийг ашигласнаар үйл ажиллагаа, маркетинг, хүний нөөцийн зэрэг зардлаа илүү үр бүтээмжтэй ашиглаж, хэрэглэгчээ илүү ойроос танин технологид суурилсан шинэ шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллах боломжтой.
Өмнөх жишгүүдээс судлахад зардлын харьцаа 80/20-тай буюу хэрэглэгчдээ урамшуулахад 20 хувийг, нийлүүлэлтийн сувгийн бүтэц, дамжлагад 80 хувийг зарцуулдаг байсан. Харин Coalition Loyalty системийг хэрэгжүүлснээр зардал буурч, хэрэглэгчдэд өгөх урамшуулал 80 хувь болж, бусад зардалд 20 хувийг зарцуулах боломж ихэссэн. Бидний хувьд Coalition Loyalty системийг хөгжүүлж хэрэглэгчээ илүү урамшуулахад анхаарч, ижил түвшний оролцоотой партнерууд бүхий нэгдсэн тогтолцоог байгуулах зорилгоор анх ажиллаж эхэлсэн.
Ялгарал
Дан ганц хэрэглэгчийг урамшуулах гэхээс илүүтэй байгууллагад чиглэсэн тэр дундаа үйлчилгээний онцлогт тааруулан өөр өөр модулийг хөгжүүлж буй нь бидний гол ялгарал юм.
Тухайлбал, Employee loyalty буюу ажилтанд зориулсан лояалти хөтөлбөрт нэгдсэнээр U-Point-ийн гишүүн байгууллагуудаар дамжуулан ажилтан бүрд чиглэсэн идэвхжүүлэлт, урамшууллыг авах боломжтой. Энэ нь хүний нөөцийн бодлогыг дэмжих, ажилтнуудаа халамжлах, байнгын харилцаа холбоо тогтоох олон давуу талтай.
Түүнчлэн худалдааны төвүүдэд зориулсан “Mall loyalty” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аливаа худалдааны төвөөр үйлчлүүлэх хэрэглэгчийн хугацааг уртасгаж, нэг доороос цогц үйлчилгээ авах тусмаа илүү олон хөнгөлөлт эдлэх замаар үнэнч хэрэглэгчийг нэмэгдүүлэх боломжтой.
Үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн хувьд гол худалдан авагчид нь зургаа, найман нэрийн дэлгүүрүүд байдаг. Тэгвэл U-Point-той хүнсний дэлгүүрийн лояалти болон хэрэглэгчийн лояалтиг ашиглан нэг дор дэлгүүр болон эцсийн хэрэглэгчээ үр дүнтэйгээр урамшуулж, аль аль талын худалдан авалтын давтамжийг нэмэгдүүлэх боломжтой.


U-Point гэж юу вэ?
Маркетинг, лояалти үйлчилгээ үзүүлэгч нэгдсэн платформ.
Нэр
U-Point гэдэг нь United Point буюу нэгдсэн оноо гэсэн үг.
одоо
Одоогоор үйлдвэрлэгчийн лояалтид төвлөрч ажиллаж байна. Үйлдвэрлэгчдийн хувьд эцсийн хэрэглэгчээ таних, хүнсний дэлгүүрүүдээ урамшуулах замаар борлуулалтаа нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага байдаг. Бид үүнд шийдэл болгон, үйлдвэрлэгчээс дэлгүүрүүдэд санал болгодог бүхий л урамшууллуудыг технологийн шийдлийг ашиглан дижитал хэлбэрт шилжүүлсэн.
Мөн U-Point идэвхтэй 700 мянга гаруй хэрэглэгчдийг үйлдвэрлэгчтэй шууд холбож, апп-аар дамжуулан эцсийн хэрэглэгчээ таних боломжийг бүрдүүлсэн. Өмнө нь хэрэглэгч зөвхөн үйлчилгээний байгууллагаас урамшуулал авдаг байсан бол бид үйлдвэрлэгчээс адил урамшуулал авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Жишээ нь, хэрэглэгч U-Point-д нэгдсэн найман нэрийн дэлгүүрээс Зөв аарцны ундаа авахад үйлдвэрлэгчийн зүгээс хэрэглэгчид зориулж хүссэн урамшууллаа санал болгохын зэрэгцээ өөрийн брэндийн хэрэглэгчээ танин нарийн дата мэдээллийг харах боломжтой.
Одоо найман нэрийн дэлгүүрүүдээр “Аялуулдаг баримт” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ нь хэрэглэгч U-Point-той дэлгүүрээс U-Point-д нэгдсэн үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг худалдан авснаар гарч ирэх баримтын тусгай QR кодыг апп-аар уншуулан хүрд эргүүлж, олон төрлийн урамшуулал, бэлэг хүртэх боломжтой. Ердөө ганц ширхэг зайрмаг худалдан аваад л Турк, Чэжү арал руу аялах эрх, гал тогооны иж бүрэн тавилга гэх мэт өндөр дүнтэй бэлгүүд хожиж байгаа учраас хэрэглэгчид идэвхтэй оролцож байна.
Үйлдвэрлэгчийн лояалти нь оноотой, урамшуулалтай, давхар купонтой, сонирхолтой даалгавар гүйцэтгээд авах бэлэгтэй байхаар концепт хийсэн нь урамшууллаас давсан нэгдсэн цогц хөтөлбөр бөгөөд үйлдвэрлэгч, нийлүүлэгч өөрийн бүтээгдэхүүн болон хэрэглэгчид тохирсон аргачлалыг сонгон хамгийн үр ашигтай хэлбэрээр хэрэглэгчээ урамшуулах боломжтой.



баг
Төсөл маань анх 10 хүнтэй эхэлсэн. Үйл ажиллагаа өргөжихийн хэрээр судалгаа төлөвлөлт, зах зээлд байршихын тулд маркетинг, хамтын ажиллагаа зэргээр хүн хүчээ нэмсээр байна одоогоор 60 орчим залуус ажиллаж байна. Мэдээллийн технологийн компани учир мэргэшсэн хүний нөөц хэрэгтэй. Тиймээс зах зээлдээ ажилласан туршлагатай хамт олноор багаа бүрдүүлсээр байна.
ирээдүй
Хэрэглэгчийн зан төлөвийг таньж бизнес, хэрэглэгч хоёрыг хамгийн гүнзгий түвшинд холбох зорилготой. Хэрэглэгчийн хүсэж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй, урамшуулалтайгаар санал болгоно. Үүнийг технологийн тусламжтайгаар хийхээр зорьж байна.



эрсдэл
Гадны хөгжингүй орнуудад лояалти үйлчилгээ нь хэрэглэгчдийн хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход бизнесийн байгууллагуудад туслах, чухал ач холбогдол бүхий арга хэрэгсэл болон хөгжиж байна. Энэ үр ашгийг хүртэхийн тулд оролцогч нар буюу хэрэглэгч болон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа бизнесүүдийн оролцоо маш чухал.

Сэтгэгдэл бичих

