Startup World Cup тэмцээнд Монголын гарааны бизнесүүд оролцох боломжтой болжээ. Технологийн шинэхэн компаниудад хөрөнгө оруулагч “Pegasus Tech Ventures”-аас зохион байгуулдаг Startup World Cup-ий Монгол дахь бүсийн тэмцээнийг “Exponential Partners”, “MCS Investment” компани удирдан явуулах юм.

Танай стартап дэлхийд өрсөлдөж чадах уу? 


Манай улсад анх удаа зохиогдох Startup World Cup Mongolia тэмцээний ялагч 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, грант (тэн хагас нь бэлэн мөнгөөр, үлдсэн 50 сая нь хөрөнгө оруулалт хэлбэрээр) хүртэх аж. Эл ялагч арваннэгдүгээр сард болох Startup World Cup тэмцээнд эх орноо төлөөлөн, 1 сая ам.долларын төлөө дэлхийн шилдэг стартапуудтай өрсөлдөх эрхтэй болно. Харин дэд болон гутгаар байрын эздийг "Премиум групп", "Сократус стартап студио" 60 сая, 40 сая төгрөгөөр тус тус санхүүжүүлэх ажээ.

Startup World Cup бол стартапуудын дунд зохиогддог хамгийн том тэмцээн юм. Дэлхийн 60 гаруй бүс нутгийн 12 мянган стартап өрсөлдөж, шинэлэг санаа, шилдэг гүйцэтгэл, алсын хараагаараа цойлсон нэг гарааны бизнес дээр дурдсанчлан нэг сая ам.долларын санхүүжилт авна.

Startup World Cup тэмцээнийг санаачлан хэрэгжүүлэгч “Pegasus Tech Ventures” компани нь ирээдүйтэй гарааны бизнесүүдэд шууд хөрөнгө оруулахаас гадна технологийн стартапуудтай хамтран ажиллах сонирхолтой томоохон корпорацуудтай холбон санхүүжилт зуучилж өгдөг. Долоон улсад салбартай эл компани мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, финтек зэрэг чиглэлийн инновацад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад буй. Үүнд Space X, Airbnb, Calm, 23andMe зэрэг бид бүгдийн мэдэх олон стартап багтдаг юм.


Хэзээ вэ? 


Монголын бүсийн тэмцээнд оролцох хүсэлтэй стартапууд энэ сарын 19-ны даваа гаргийг хүртэл энэхүү холбоосоор орж бүртгүүлэх боломжтой. Нөлөө бүхий хөрөнгө оруулагчдаас бүрдсэн шүүгчдийн зөвлөл гарааны бизнесүүдийн ирүүлсэн материалтай танилцаж, хэлэлцээд шилдэг гэсэн 10 оролцогчийг шалгаруулан энэ сарын 26-нд нэрсийг нь зарлана. Тэдгээр 10 компани ирэх сарын 7-нд үндэсний аварга шалгаруулах тэмцээнд цахимаар өрсөлдөн, ирэх арваннэгдүгээр сарын 12-нд АНУ-ын Сан Франциско хотноо болох финалын тэмцээнд өрсөлдөх юм.


Юуны төлөө? 


Энэ бол Монголын болон дэлхийн технологийн салбарын нөлөө бүхий мэргэжилтнүүдтэй танилцаж, санаагаа танилцуулж, зөвлөгөө авч, томоохон хөрөнгө оруулалт босгох боломж юм. Финалын тэмцээний үед технологийн томоохон байгууллагуудаас гадна нөлөө бүхий хөрөнгө оруулагч, хурдасгуур хөтөлбөрийнхөн цуглана.

Финалын тэмцээний үеэр “Microsoft”, “Spotify”-ийн ТУЗ-ийн гишүүн Падмасри Уорриор, “Uber”-ийн технологи хариуцсан захирал асан Туан Фам, “Zoom”-ийн маркетинг хариуцсан захирал Жанин Пэлоси, “Hewlett-Packard”-ийн технологи хариуцсан захирал асан Шэйн Уолл гэхчлэн технологийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд илтгэл тавих юм.

Эцэст нь, тавдугаар сарын 7-нд болох бүсийн тэмцээний ялагч 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, грант хүртэнэ гэдгийг дахин дурдъя. Startup World Cup Mongolia бүсийн тэмцээний талаар болон финалтай холбоотой асуулт байвал ирэх даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд “Exponential Partners” компанийн CEO Ч.Мэргэний хийх Facebook Live вэбинарт ороорой.

Танай стартап Цахиурын хөндийд очиж, бөмбөрцгийн шилдэг гарааны бизнесүүдтэй өрсөлдөх чадамжтай гэж итгэж байгаа бол, ур чадвар, туршлагаа өгсөх чин эрмэлзэлтэй бол яг одоо бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ

Startup World Cup Mongolia