Брэнд бүтээнэ гэдэг шатар нүүхтэй ижил. Эхний гараанаас эцсийн нүүдэл хүртэлх бүхий л алхам чухал учир хором бүрийг алдалгүй анзаарч, анхаарлаа төвлөрүүлэхийг энэ тоглоом шаарддаг. Брэнд ч мөн адил. Бүх шийдвэрүүд дараагийн үйлдлийг тодорхойлж, хоорондоо уялдан нэгэн цогцыг бүтээдэг.
Unread энэ удаад маш оновчтой брэндинг хийж, дотоодын зах зээлдээ танигдан, өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчидтэй болж, цаашид дэлхийн зах зээл рүү зорилгоо хандуулаад буй "Michel&Amazonka" брэндээр жишээлэн амжилттай брэнд бүтээхэд юу голчлон нөлөөлдгийг тодруулахыг зорилоо. Монголын хувцас загварын зах зээлд давтагдашгүй өнгө төрхөө бий болгож амжсан, "Galleria Ulaanbaatar" дахь тансаг дэлгүүртээ нүүж ороод 2 жил орчим болж буй тус хамт олон бол брэндийн үнэ цэнээ тогтмол өсгөж буй амжилттай жишээ мөн билээ.

1. ЯЛГАРЛЫГ БҮТЭЭ
Дахиад л энэ тухай юу гэж та бодож магад. Гэхдээ брэндийн хувьд ялгарлаа оновчтой тодорхойлох нь бизнесийн урт хугацаанд оршин тогтнох хамгийн гол нөхцөл ч байж мэднэ.
Ялгарал таныг бусад өрсөлдөгчдөөс нэг алхам түрүүлж, зах зээлд амжилттай байр сууриа олоход тань туслах түлхүүр болох учиртай. Таны ялгарал юу ч байж болно. Нэр, үнэ, чанар, худалдан авагчид гээд ялгарал үүсгэх олон хүчин зүйл бий. Түүнийгээ бизнес эхлэхдээ л тодорхой болгож, улмаар тэдгээр дээр үндэслэн маркетинг, идэвхжүүлэлтийн ажлаа төлөвлөх нь илүү үр дүнтэй.
"Michel&Amazonka" брэндийн хувьд давтагдашгүй содон загварын шийдлүүдээс гадна сурталчилгааны ажлууд, нүүр царай сонголт, борлуулалтын стратегиараа салбарын олон компаниас ялгарч чадаж буй. Дэлхийн брэндүүд зах зээлд хүчтэй нэвтэрч, тэр хэрээр хэрэглэгчдийн гоо зүйн үнэлэмж, худалдан авах соёл өсөн дээшилж буй энэ үед үндэсний брэнд бүтээгдэхүүний чанар, үнэ цэнээрээ тэдэнтэй зэрэгцэж, хэрэглэгчдийн дунд сайтар байршиж чадсан нь сайшаалтай. Тэдний үндэсний өв уламжлал, хэв маягийг бүхий европ загварын хувцаснуудын орон зай олон улсын зах зээлд бий хэмээн олон мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрчээ.
2. ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧДИЙГ ҮҮСГЭ
Үнэнч хэрэглэгчид бол брэндийн амжилттай өсөх гол хөшүүрэг. Тэд таны өмнөөс бизнесийг тань сурталчилж, элч төлөөлөгч тань болохоос гадна орлогын гол эх үүсвэрийг бүрдүүлэх учиртай. Итгэлээ нэгэнт өгсөн хэрэглэгчид таны бизнест хамгийн шударга үнэлгээг өгч, тогтмол эргэх холбоогоороо чанарыг тань хадгалах суурь болдог. Гэхдээ хэдий тасралтгүй үйл ажиллагаа явуулан, үнэнч хэрэглэгчдийн арми үүсгэх чухал ч шинэ хэрэглэгчдээр хүрээгээ тэлэхээ мартаж болохгүй нь мэдээж. "Michel&Amazonka" ноолуурын тэргүүн брэндүүдтэй зэрэгцэн шинэ байрандаа суурьшсанаас хойш энэ тал дээр нэлээд ахиц дэвшил гарч байгаа талаар тус брэндийн менежер Б.Мөнхбаяр ярьсан юм.
Үнэнч хэрэглэгчийн тал дээр "Michel&Amazonka" бусад өрсөлдөгчөөсөө хол тасарчээ. Тэд лояал хэрэглэгчдээ загварын шоундаа урьж, зөвхөн тэдэнд зориулсан загварыг санал болгон, шинэ коллекцоо бусдаас түрүүлж танилцуулан мөн гишүүнчлэлийн карт олгох зэргээр эргэх холбоо үүсгэсэн нь анхаарал татав.
"Michel&Amazonka" брэндийн менежер Б.Мөнхбаяр
3. ЖИШИГ ТОГТОО
Нийгэм мөнхийн хөдөлгөөнд, бүх зүйл тасралтгүй хувьсан өөрчлөгдсөөр байдаг. Зах зээлд ч, хэрэглэгчдэд энэ дүрэм ижил тэгш үйлчилнэ. Жишиг тогтоон энэ дундаас ялгарч, үнэ цэнээ алдалгүй авч явж, нийгэмд эергээр нөлөөлөх нь чухал. Брэнд бүтээлч үйл ажиллагаа, үр дүнтэй шийдвэр, шийдлүүдээрээ жишиг тогтоож, шинэ боломж, шинэ гарцууд нээдэг билээ.
"Michel&Amazonka" бизнесийн шийдвэр бүрээрээ салбартаа шинэ жишиг тогтоохыг эрмэлздэг гэнэ. Тэр нь шинэ нүүр царай гаргаж ирэх, маркетинг сурталчилгаагаа шинэлэг, урьд байгаагүй хэлбэрээр хийхээс эхэлнэ. Үнэхээр ч тэдний брэндинг "Говь", "Гоёо" зэрэг үндэсний томоохон брэндүүдтэй зэрэгцэн салбартаа жишиг болж, салбарын бусад тоглогчдын илүү сайн ажиллах хөшүүрэг болсон нь нууц биш. Рекламандаа их хүч хаяхаасаа өмнө бүтээлч, шинэлэг, өгөөмөр хандлагыг чухалчилдаг аж. "M&A" рекламдаа ашигласан ая дууны эрхийг худалдаж авах, Монголын артистуудаа хамтран ажиллаж, дэмжиж, алдаршуулдаг зэрэг нь үүний тод жишээ. Монголчууд жил ирэх тусам загварлаг хувцаслах болж, томоохон арга хэмжээнүүдэд ч дотоодын брэндүүдээрээ гангарах хүсэлтэй болоход бизнесийн хувьд ч, хандлагын хувьд ч тэдний оруулсан хувь нэмэр чамгүй билээ.
4. САЙН БАЙРШИЛ СОНГО
Байршил өөрөө үнэ цэнийг дагуулдаг. Хотын төвд эсвэл бизнесийн гол цэгт үйл ажиллагаа явуулах нь түнш, харилцагчид, хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлж, брэндийн ялгарлыг улам тодруулна.
Байршлаа зөв сонгоно гэдэг үнэ цэнийн баталгаа, тав тухтай орчны, өсөлтийн үндэс болдог учир ялангуяа брэнд дэлгүүрүүдийн хувьд нэн чухал юм.
"Michel&Amazonka"-ийн хувьд Улаанбаатар хотын хамгийн таатай байршилд үйл ажиллагаа явуулдаг. Дээр дурьдчсанчлан "Galleria Ulaanbaatar"-т салбараа нээгээд нэг жилийг үдэж буй. Өмнө нь орон сууцын нэгдүгээр давхарт, дангаараа ажилладаг байсан учир хүмүүс зөвхөн зорьж очихоос өөр аргагүй, хүссэн үйлчилгээгээ үзүүлэхэд төвөгтэй давчуу байсныг Б.Мөнхбаяр бидэнд ярьсан юм. Харин сүүлд бүтээгдэхүүнийхээ тансаг зэрэглэлд дүйсэн, хэрэглэгчдэд ойр, тохилог, гол нь зориулалтын байранд ижил зэрэглэлийн брэндүүдтэй зэрэгцсэн дэлгүүртэй болсноор бизнест нь эергээр нөлөөлжээ. Ийнхүү хүссэнээрээ бүтээгдэхүүнээ өрж байрлуулж, орчноо тохижуулах, шинэ хэрэглэгчдийг татах, түүнчлэн хуучин хэрэглэгчдэдээ илүү үнэ цэнтэй, нандин үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон байна. Хэдий онлайн борлуулалт тогтмол өсөж байгаа ч биеэрээ дэлгүүрт ирж, гараараа имэрч, мэдэрч, өмсөж үзэж авах дуртай монгол хэрэглэгчдийн дадал, зан үйл ерөөс өөрчлөгдөөгүй гэдгийг тэрээр онцолж байлаа. Оновчтой байршил жуулчдыг татдагийг ч мөн мартаж болохгүй.
| Зураг | Тайлбар | ||||||||
![]() | |||||||||
![]() | |||||||||
|
Galleria Ulaanbaatar дэлхийн болон дотоодын тэргүүлэгч брэндүүдтэй энэ зэрэгцэн бизнесээ эрхлэх боломжийг танд санал болгож байна. Та 99059624 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.







Сэтгэгдэл бичих (5)


Ү Үйлчлүүлэгч 124.158.124.156
Танайх футболкны өлгүүрээ 2 болгомоор санагдсан шүү. Зун 7 сард найздаа футболк авах гэтэл тэнд нь 2-3 хүн футболкны хэсэг дээр байсийн. Шамбааралдаад тэр жижигхэн зайд чинь .... хэцүү юм билээ. Улсууд чинь хөөрхий шууд харснаа авахгүй. Футболк нэг бүрийг нь гадаадад суугаа хүндээ утсаар лайв хийж үзүүлээд.. Тэрийг нь хүлээнэ гэдэг хэцүү арга буюу яараад гарсан даа.
З Зочин 49.0.167.14
Сайн байна уу энэ талаар олон төрлийн сургалтын материал онлайнаар тараагдсан харагддаг та бүхэн нэг багцалж оруулбал их олон хүнд хүрнэ байх аа
Т Тэк 192.82.74.41
Мишэл амазонка жаахан масс руу орж ирмээр санагддаг даанч их зардал шаарддаг байх л даа гэхдээ үнэхээр сайн брэнд шүү
З Зочин 49.0.167.14
Michel Amazonka brandiin huvid amjilttai ni unen. Gehdee iluu tomroh heregtei l gej boddog. Galleryd salbar neesen Shangrilad ajillaj bga ni ternii ilrel ym bolovuu gej harj baigaa shuu
С С 203.91.112.162
Мундаг дизайнерууд, мундаг хамт олонтой, Монголын урдаа барих брэндүүдийн нэг. Хувцас үйлдвэрлэл бол брэндингийн хөгжлийг нэг шат ахиулсан мундаг хүмүүс. PS: үг үсгийн алдаагүй нийтлэл бичиж баймаар байна