Сонин гэхээр таны толгойд юу буудаг вэ? Бага насандаа сонин, сэтгүүлтэй ойр өссөн бидний үеийнхэнд бол ихэвчлэн л үгийн сүлжээ, судоку зэрэг тоглоомууд буудаг. Үнэхээр эдгээр нь бидний зугаа цэнгэл болохын зэрэгцээ мэдлэг мэдээлэл олж авдаг чухал суваг байж.
Иймд бид Unread Today долоо хоног тутмын сониноо эхлүүлэхдээ "Цайны цаг" хэмээн нэрлэсэн буландаа хоол цайгаа идэж уухдаа утас үзэхгүй байгаасай гэж бодон төрөл бүрийн сэтгэхүйн тоглоомуудыг нэмсэн юм. Тэдний нэг бол Сүлбээ. The New York Times-ийн Connection хэмээх хит тоглоомоос санаа авсан энэ тоглоомоосоо 10-ыг нь уншигч таны чөлөөт цагт зориулан нийтэллээ. Үгийн сангаа сориод үзээрэй.
Сүлбээний дүрэм: Доорх 16 үгийг ямар нэг ижил төсөөтэй шинж чанараар нь дөрвөн бүлэг болгон хуваана уу. Нэг үг нэг удаа ашиглагдана.
Сүлбээний жишээ:

10 "үгийн сүлбээ"










хариу
No.1
"Хар"-тай хорших үгс: ус, хүн, цай, шөнө
Багтаах эд зүйлс: шанага, аяга, цүнх, сав
"р" үсгээр төгссөн, шаар, дэвтэр, ваар, өдөр
21 аймгийн нэрэнд ордог: хангай, сүх, зав, өлгий
No.2
"Цагаан"-тай хорших үгс: өнгө, сар, сэтгэл, цас
Marvel-ийн баатрууд: төмөр, аалз, алх, хурд
Хэвлэлийн газрууд: жангар, болор, тагтаа, судар
Компаниудын нэр: хаан, ард, нөмөр, толгой
No.6
УИХ-д суудалтай намуудын нэрэнд ордог үе: ард, хүн, монгол, ногоон
"Эр"-тэй хорших: хүйс, бяр, үг, мал
"Я" үсгээр эхэлсэн: ягаан, ядуу, ямаа, яр
Өвлийн улиралтай холбоотой: утаа, цагаан, бээлий, лан
No.8
Даалууны нэршлүүд: чанс, оймс, шор, чавганц
Монгол хээний нэрс: нацагдорж, алхан, өлзий, түмэн
Хуучны Халхын 4 аймгийн нэрс: засагт, сайн, түшээт, сэцэн
Багаж хэрэгслийн монгол нэрс: халив, самар, өрөм, эрэг
No.13
Монгол амтлагч: гоньд, шанцай, гүргэм, шар дэр
Номын нэр: самар, ши, бясалгал, өнхрүүш
МУСК: мойлхон, анирлагч, аргамжаа, тэмцэл
Цэцэгс: цацаргин, цахирмаа, нөмөргөнө, годонхой
No.15
Үндэсний лигийн багуудын симбол: бух гөрөөс, баавгай, морь, бич
Таван хошуу малыг тодорхойлсон: буур, хавчиг, бод, үнээ
Арга ...: чарга, барил, барах, саам
Унаж болдог: илжиг, үхэр, цаа буга, тэмээ
No.17
Алдартай ном: мянга, нэг, шөнө, үлгэр
Хар ...: өглөө, хүн, мах, шөнө
Дотроо юм агуулдаг: сав, гавал, үүр, гэдэс
Уулын ...: орой, толгой, нуруу, зураа
Тайлбар: уулын зураа - уулаас салбарласан гүдгэр хамар
No.22
Багасах утга: буурах, багасах, хорогдох, цөөрөх
Багтаж орших: хоргодох, орогнох, түр амьдрах, бүгэх
Амьтны үр төл: Тулбага, бөртөн, бөдий, шовшоор
Монгол тоглоом: буга, төгс жаргалант, алаг мэлхий, хорол
No.24
Шувуу: ёл, галсүүлт, хуланжороо, харцгай
Л.Өлзийтөгс зохиолчийн номууд: хараацай, хязгаар, будда, үлгэрүүд
Грекийн бурхад: Гера, Афродита, Адолло, Амур
Валетинаар галентиндсан хүмүүсийн стори: тэмдэглэлт, өдөр, хонгор, андтай
No.25
Анхны долоо: Д.Чагдаржав С.Данзан Д.Догсом Д.Лосол
Олимпын медальт тамирчид: О.Гүндэгмаа М.Уранцэцэг П.Сэрдамба С.Батцэцэг
Ардын уран зохиолчид: Ц.Дамдинсүрэн Б.Лхагвасүрэн Б.Бааст Л.Түдэв
Монгол Улсын төрийн тэргүүнүүд: Н.Багабанди Х.Баттулга Н.Энхбаяр Ц.Элбэгдорж

Сэтгэгдэл бичих

