Хэрэв уншигч та эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц худалдаж авахаар төлөвлөж байгаа бол эсвэл байгальд ээлтэй, хайбрид автомашин хөлөглөхөөр шийдсэн бол энэ нийтлэл танд тус болох нь гарцаагүй.
Энэ удаагийн нийтлэлдээ бид ногоон зээлийн тухай заавал мэдэх ёстой зүйлсийг таван асуултад багцлан бэлтгэлээ.
1. ногоон зээлийг хэнд, яагаад олгодог вэ?
Банк, санхүүгийн байгууллагуудын байгаль орчныг хамгаалах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийн арга хэрэгсэл нь ногоон зээл юм.
Ногоон зээл нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахуйц төсөл, бизнесүүдэд чиглэсэн байдаг ба энэ төрлийн төсөл хэрэгжүүлэгч, бизнес эрхлэгч хувь хүн, байгууллагуудад олгодог. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй барилга барих компани, нар, салхины эрчим хүч ашиглах төсөл, ус, хөрсний бохирдлыг бууруулах үйл ажиллагаа бүхий бизнес, тээврийн салбарт байгальд ээлтэй технологи ашиглах төсөл гэх мэт.
2. ногоон зээл авах хэцүү юу?
Гадаад болон дотоод хүчин зүйлсээс шалтгаалан зээл шийдвэрлэх хугацаа харилцан адилгүй. Гэхдээ зээл судлах үйл явц дээр нь тулгуурлан шийдвэрлэх хугацааг хурднаас удаан руу нь жагсаавал:
1. Ногоон хэрэглээний зээл
2. Иргэнд олгох ногоон бизнес, төслийн зээл
3. Байгууллагад олгох ногоон бизнес, төслийн зээл
Ногоон зээл горилогч ямар банканд хандаж байгаагаас шалтгаалан харилцан адилгүй материал бүрдүүлдэг ч ерөнхийлөн авч үзвэл дараах шаардлагуудыг хангасан байх учиртай.
- Банкны салбар, тооцооны төв байрлах нутаг дэвсгэрт байнгын оршин суугч байх
- Бэлтгэн нийлүүлэгчтэй бараа зээлээр авахаар харилцан тохиролцож барааны үнийн нэхэмжлэлийг авсан байх
- Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
- Цалингийн орлоготой бол сүүлийн зургаан сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх
- Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн зургаан сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх
- Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх
3. ногоон зээлийн үр дүнд байгаль орчинд эерэг өөрчлөлт гарч байна уу?
Банк, санхүүгийн байгууллагууд тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд бизнесийн болон төслийн зээлийн шийдвэр гаргахдаа байгаль орчин, нийгмийн эрсдэлийг харгалзан үздэг. Уг эрсдэлийг удирдах боломжтой гэж үзсэн тохиолдолд зээл олгох, төслийг санхүүжүүлэх зарчмыг баримтлан ажилладаг юм. Тиймээс байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдаас нарийн тооцоолдог тул эерэг өөрчлөлт авчрах эсэхэд эргэлзэх шаардлагагүй гэсэн үг.
Тухайлбал, “Тогтвортой хөгжлийн тайлан 2023”-нд нь дурдсанчлан Төрийн банк Хайбрид Хаус ХХК-тай зээлийн санхүүжилтээр хамтран ногоон орон сууцны хамгийн оновчтой технологиудыг эрэлхийлжээ. Үүний үндсэн дээр эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцыг хоёр байршилд бий болгож, нийт 16 айлын орон сууцны туршилтын төслийг амжилттай дуусгасан гэв. Мөн эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурын эргэлтийн хөрөнгийг шийдвэрлэж, 2023 -2024 оны өвлийн улиралд 1,247 өрхийг утаагүй технологид шилжүүлсэн байна.
Монгол улсад нэн шаардлагатай барилгын түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууц барилгад ашиглах загвар төслийг Төрийн банк “Эко ноос” ХХК-тай хамтран хэрэгжүүлж, 2023 онд туршжээ. “Эко ноос” ХХК модон арагт, дулааны алдагдал багатай Канад модон барилгын технологи дээр экологийн цэвэр бүтээгдэхүүн болох монгол хонины ноосон дулаалгын материалыг ашиглаж, дулаан алдагдал багатай, эрчим хүчний 61 хувийн хэмнэлттэй ногоон барилгыг орон нутагт нутагшуулж байгаа юм.
4. зээлдэгч ямар үүрэг хүлээх вэ?
Ногоон зээлдэгч дараах үүргүүдийг хариуцлагатайгаар биелүүлснээр ногоон зээлийн тогтвортой байдлыг хангах боломжтой.
- Зээлийн хөрөнгийг зөвхөн байгаль орчинд ээлтэй, батлагдсан төслүүдэд зарцуулах
- Хэрэв эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлд хамрагдаж байгаа бол байгаль орчинд үзүүлж буй эерэг үр нөлөөг баталгаажуулах зорилгоор хүлэмжийн хийн ялгарлын үзүүлэлт зэрэг зээлийн үр дүнг банканд тайлагнах
- Мэдээж эргэн төлөлтийг цаг хугацаанд нь төлөх
- Төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчны холбогдох хууль, дүрэм, стандартуудыг мөрдөх
- Төсөл амжилтгүй болсон тохиолдолд үүсэх санхүүгийн эрсдэлийг шийдвэрлэх арга хэмжээ авах
5. ногоон зээлийг хаанаас авах вэ?
Байгальд ээлтэй ногоон зээлийг арилжааны дийлэнх банкууд олон төрлийн сонголт, нөхцөлтэйгөөр санал болгодог. Урьдач нөхцлүүдийг харгалзан үзэх нь тодорхой ч тухайн банкны алсын хараа, харилцагчдад олгохоор зэхэж буй боломж, ногоон хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа зэргийг судлах нь тогтвортой, урт хугацааны, эрсдэлгүй зээлийн үйлчилгээ авахад тусална.
Төрийн банк 15 жилийнхээ ойг тохиолдуулан ногоон хөгжлийг дэмжигч банк болж буйгаа зарласан бөгөөд цаашдын 15 жилийн хугацаанд ногоон хөгжил болон дундаж давхаргыг дэмжихэд голлон анхаарч, салбартаа түүчээлэн ажиллахаар төлөвлөжээ. Тиймдээ ч тогтвортой хөгжилд чиглэсэн 15 бүтээгдэхүүн харилцагчдад санал болгож буй.
Одоогийн байдлаар “Хэрэглээний ногоон зээл, эко тээврийн хэрэгслийн зээл, малчны ногоон зээл, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц худалдан авах зээл” гэх мэтчлэн зээлийн үйлчилгээ бий. Мөн зээлийн хүү бууруулах зорилгоор гадаад, дотоодын хямд эх үүсвэр татах ажлыг тогтмол хэрэгжүүлдэг гэнэ шүү.
D DR. ADITY 2024.11.26 102.89.76.223
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00