Цар тахлын үед ч технологийн компаниуд хувьд онцгой цаг үе тохиов. Жилд дунджаар 10 хувийн өгөөж өгөх өндөр магадлалтай компаниудад яах аргагүй технологийн салбарыг тэргүүлж буй учраас хувьцаа худалдан авах үйл явц тун сонирхолтой сэдэв болж байна. Шинэ технологи, инновацид нь нүдээ унагаж, өнгөлөг ирээдүйн төлөвлөгөө, зорилгод нь сэтгэл баясахгүй байх аргагүй юм. 

Гэхдээ хөрөнгө оруулагч, хувьцаа сонирхогч хэн бүхэн аливаа хувьцааг худалдан авахын өмнө ухаалаг хандаж, аливаа эрсдэл тооцоог хийх учиртай. Энэ удаагийн нийтлэлээр цар тахлын дараах мэдээллийн технологийн салбарын төлөв, чиг хандлага, тэр дундаа технологийн компанийн хувьцаа худалдан авах тухай бэлтгэлээ.

Цар тахлын дараах технологийн салбар 

Цар тахал, хөл хорионы улмаас дэлхийн эдийн засаг 2009 оноос хойш анх удаа агшиж, 2020 онд 3.6 хувиар уналаа. Хөдөө аж ахуй, мэдээллийн технологиос бусад бүх салбарууд агшиж, тээвэр логистикийн доголдол, гацаанууд хаа сайгүй бий болов. Мөн ОХУ болон Украины дайн, улс орнуудын эдийн засгийн хямрал, инфляц зэрэг олон шалтгаан, нөлөөний улмаас хөрөнгийн зах зээлд бүх салбарын хувьцаа уналттай байгаа ч технологийн топ компаниудын хувьд ашиг орлого өндөр хэвээр байв.

"Facebook" гэхэд 2021 онд орлого нь өнгөрсөн оныхтой харьцуулахад буурсан ч жилийн дүнгээр 35 хувийн өсөлт үзүүлсэн. "Apple" ашиг нь 90 тэрбум ам.доллароор нэмэгдсэн, “Аmazon”-ы борлуулалт 68 хувиар дээшилж, "Google" орлого 60 хувийн өсөлт үзүүлсэн гээд амаргүй цаг үед ашиг, орлоготой ажиллажээ.

“Deloitte” компани технологийн компаниудын чиг хандлагыг тайлбарласан судалгаагаа саяхан танилцуулсан. Цар тахал, хөл хорионы нөлөө нь орон зай, цаг хугацааны хязгаарлалтыг улам их мэдрүүлэх болсон тул цаашид үүлэн технологи бүх зүйлийн дараагийн түвшний шийдэл байх болно хэмээн үзэж байна.

Мөн олон салбарт ханган нийлүүлэлтийн цогц систем, сүлжээг хөгжүүлэх нь гадаад хүчин зүйлсээс шалтгаалах олон эрсдэлийг бууруулна хэмээн онцолсон. Олон улсад ч инфляц нэмэгдсээр байгаа нь гайхах зүйл биш. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөн, олон улс, дотоодын тээврийн хүндрэл, түүнийг дагасан тээврийн үнэ, зардал өсөх зэрэг нийлүүлэлтийн шалтгаантай өсөлтүүд бий болсоор байна.

Мөн технологийн 10 компани тутмын найм нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудалд анхаарал хандуулж байгаа хэмээсэн нь тогтвортой хөгжилд хөрөнгө зарцуулах компаниудын тоо улам нэмэгдэх төлөвтэйг харуулж буй юм.

Дэлхийн дахинд цар тахалтай адил эдийн засгийн хямралыг хамгийн сүүлд 2008 онд туулсан түүхтэй. Гэхдээ энэ удаа гадаад худалдаа богино хугацаанд хурдан сэргэж буй нь өмнөх хямралаас ялгаатай байв. Тиймээс цаашид тогтвортойгоор өсөх өөдрөг төсөөллийг эдийн засагчид онцолж байна. Одоогоор ихэнх бүс нутагт экспорт, импортын биет хэмжээ цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргээд байгаа билээ.

технологийн компанийн хувьцаа авах нь 

Тэгвэл энэ цаг үед технологийн компаниудын хувьцааг худалдан авах нь хэр бол? "Forbes"-оос энэ зургаадугаар сард хувьцааг нь худалдан авахад хамгийн тохиромжтой топ 10 компанийг нэрлэж, технологийн хувьцаа худалдан авахын давуу тал болон эрсдэлийг онцолжээ. Доорх тайлбар нь бүх компанийн онцлог, давуу талыг илэрхийлэхгүй бөгөөд зах зээлийн ерөнхий төлөв байдал, хандлагыг нь илэрхийлсэн юм.

Давуу талууд:

Технологи бол бүх зүйлийн тренд - Мэдээллийн технологи бол орчин цагийн хамгийн сонирхолтой салбар, зах зээл хэвээр. Цаашид ч тийм байх нь тодорхой. Энэ салбарт юу өрнөж буйг сонирхон судалгаа хийнэ гэдэг зөвхөн хувьцаа авахын нэр биш цаг үетэйгээ нийцэх, өөр олон зүйлд ухаалаг шийдвэр гаргахад тусална.

Санхүүгийн өсөлт өндөр бөгөөд хурдан - Технологийн шийдлийн эрэлт хэрэгцээ орчин цагт хамгийн өндөр байгаа тул IT компаниуд ашиг орлогын хувьд хурдан хугацаанд өсөж хөгжих боломж бусад салбараас илүү байгаа нь маргаангүй. Нийтэд тулгамдсан аливаа асуудлын шийдлийг олж, инновац бүтээж чадвал олон салбарын ирээдүйг гэрэлтүүлж, өгөөж өгөх боломжтой.

Тогтмол инновац - Бусад салбартай харьцуулахад мэдээллийн технологийн салбар бизнес болон бүтээгдэхүүний хувьд тогтмол шинэчлэл хийх, сайжруулах шаардлагатай тулгардаг тул бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт цаг үеээ даган өөрчлөгдсөөр байдаг нь давуу талтай.

Эрсдэл:

Хөөс- Компанитай холбоотой мэдээлэл, үйл явдлаас үүдэн хэт олон хүн хувьцаа авах эсвээс хувьцааны ханш хэт өндөр болох нь хөөс үүсгэх магадлалтай.

Ногдол ашиг - "S&P 500" индексэд багтах технологийн компаниудын ногдол ашгийн хэмжээ дунджаар хоёр хувьтай байна.

Ханшийн савлагаа - Хөрөнгө оруулагчид үйлдвэрлэлийн салбарт тогтвортой, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх нь түгээмэл. Харин уул уурхай, санхүү, технологи зэрэг салбарын хувьцаанууд харьцангуй савлагаа өндөртэй байдаг ч дээрх олон давуу талыг харгалзан үзэх хэрэгтэй юм.

Монголын технологийн салбараас ямар хувьцаа авч болох вэ? 

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн ТОП-20 индексэд багтах компаниудын ангилал. Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Манай улсад энэ оны I улиралд нийт хувьцааны арилжаа 95.4 тэрбум төгрөгт хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 5.4 дахин, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 дахин өсжээ. Мэдээллийн технологийн салбарын хувьцаа авахаар сонирхож буй бол Монголын хөрөнгийн бирж дээрх програм хангамжийн анхны нээлттэй компани болох “Эрдэнэс Сольюшинс” ХК 1.8 тэрбум төгрөгийн нэмэлт хувьцаа гаргахаар болоод байна. Тус компани нь техник технологи, програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй банк санхүүгийн салбарт танигдсан хамт олон юм.

Одоогоор дотоодын санхүүгийн зах зээлд програм хангамж нийлүүлэх хэд хэдэн гэрээ хэлцлийг амжилттай хийснээс гадна АНУ, Энэтхэг зах зээлд нэвтрэхээр гэрээ хэлцлүүдээ хийгээд байна. Тухайлбал, Энэтхэгийн "Trempplin" компанитай хамтран ажиллахаар болжээ.

Тэд өнгөрсөн хугацаанд хувьцаат компани, хөрөнгө оруулалтын сангууд болон койн гаргагч эрх бүхий этгээдүүдийн нийтэд мэдээлэх үүрэгтэй мэдээллийг таниулах, цахим өргөдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх системийг 2019 оноос хойш хөгжүүлжээ.

Мөн үнэт цаасны арилжааны www.brokers.mn системийг хөгжүүлснээс гадна банк бус байгууллага, зочид буудлын бүртгэлийн систем боловсруулсан аж. Цаашид тэд гадаад валют, үнэт металлын арилжааны платформ болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын систем зэрэг олон төрлийн програм хангамжийн төслийг хэрэгжүүлж, олон улсын зах зээлд гарахаар төлөвлөжээ.

Тус компанийн ногдол ашгийн бодлогын хувьд ирэх дөрвөн жилийн дараах цэвэр ашгийн 50 хувь болон түүнээс дээш хувьцааны ногдол ашигт хуваарилахаар төлөвлөсөн байна.

Нэгж хувьцааны нэрлэсэн үнэ: 108₮

Татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ: 1.8 тэрбум төгрөг

Санал болгож буй хувь: 9.5%

Захиалгын хугацаа: 2022 оны 6 сарын 22-28

Дэлгэрэнгүй мэдээлэл, захиалга өгөх заавар

www.goodsec.mn/ipo

https://erdenes.solutions

Гүүдсек ҮЦК ХХК тус олон нийтэд нэмж хувьцаа гаргах ажиллагаанд үндсэн андеррайтераар ажиллаж байна.

Гүүдсек Үнэт цаасны компани 11-331878

Unread