Монгол улсад 2021 оны байдлаар ЕБС-ын нэг багшид дунджаар 20 сурагч оногдож байгаа гэх судалгааны дүн бий. Хичээлийн 40 минутын хугацаанд багш зөвхөн үндсэн сэдвээ тайлбарлаж, гэрийн даалгавараа өгөөд таарах нь түгээмэл үзэгдэл. Бодит байдал дээр багш сурагч нэг бүртэй тулж ажиллан тэдэнд тулгараад буй саад бэрхшээл, үзэж буй хичээлээс ойлгомжгүй үлдсэн зүйлс дээр тодорхой заавар, зөвлөгөө өгөөд явах боломж бололцоо ч хомс байдаг нь нууц биш.
Боловсролын салбар дахь энэхүү нийтлэг дүр зургаас үүдэн сурагчдын хичээлийн хоцрогдол, хичээлдээ сонирхолгүй болох, дуртай хичээлээ тодорхойлж чадалгүй байсаар хүсэл сонирхлоо олохгүй байх зэрэг томоохон асуудлууд бий болж байна. Гэхдээ асуудал бүрд шийдэл бий. Дээрх асуудлыг хялбараар шийдэхэд туслах Ask Y апп нь сурагчдын хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах үйлсийг эхлүүлжээ.
ask y гэж юу вэ?
Ask Y апп нь ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн сурагчдад зориулсан боловсролыг дэмжих апп юм. Сурагчдад хамгийн их асуулт бий болж, асуудал тулгардаг хичээлүүд болох математик, физик, химийн хичээлүүдээс сонгоод асуух зүйлсээ текст болон зурган хэлбэрээр оруулаад салбартаа тэргүүлэгч 90 гаруй багш нараас тодорхой хариултуудыг авах боломжтой.

апп ашиглалт
Анхлан бүртгүүлэхдээ овог, нэр, утасны дугаар, нууц үгээ оруулна. Аппын нүүр хэсэгт бусад сурагчдийн асуусан асуултууд харагдах ба хэрэв таны ч бас мэдэхийг хүссэн асуулт таарвал хариултыг нь харах боломжтой.
Сурагч асуулт асуухдаа "Нэмэх" товч дээр даран, зургаан төрлийн хичээлээс сонгож, зураг, текст, аудио хэлбэрээр асуултаа илгээнэ. Үүний дараагаар "Хариулт" хэсэгт тухайн хичээлийн багш 30 минутын дотор хариултаа өгөх юм. Багш асуултанд хариулахдаа зургаар тайлбарыг оруулахаас гадна аудио хэлбэрээр нэмэлт мэдээлэл, тайлбарыг хэлж өгнө. Ингэснээр сурагч асуултынхаа хариултыг бүрэн цогцоор нь авч чадах юм.

өнгө төрх, хялбар хэрэглээ
Ашиглаад эхэлмэгц хамгийн түрүүнд сайшаал төрүүлсэн зүйл бол "Ойлгомжтой, хялбар функц". Өсвөр насны сурагчдад зориулсан апп учраас хэрэглэхэд хамгийн энгийн байдлаар шийдэхэд онцгой ач холбогдол өгсөн нь тун их таалагдлаа. Хэн, ямар хичээлийн, ямар сэдвийн талаар, хэзээ асуусан болон ямар багш, хэзээ, хэрхэн хариулсан нь ч мөн бүгдэд ойлгомжтой харагдана.

багш нар
Бүртгэлтэй багш нарын хувьд бакалавраас доктор хүртэлх боловсролын зэрэгтэй улсын болон хувийн ерөнхий боловсролын сургуулиуд, их дээд сургуулиуд, сургалтын төвүүдийн 90 гаруй багш нар зөвлөн ажиллаж байна.
ямар онцлог давуу талтай вэ?
ОЛОН ТӨРЛИЙН ЗААХ АРГА БАРИЛ
Ичимхий, бүрэг сурагч бол ойлгоогүй зүйлээ гараа өргөөд асууна гэдэг юу л бол. Эсвэл олон дахин тайлбарлуулж, жишээ, тодорхойлолтыг анхааралтай уншиж байж сая бүрэн ойлгодог сурагчид зориулан багш дахин дахин тайлбарлах боломжгүй шүү дээ. Гэх мэт байдлаар магад сурагчид тухайн багшийн заах арга барил таарахгүй, тохирохгүй байж болох. Тийм тохиолдолд та аппаараа дамжуулан олон төрлийн заах арга барилтай мэргэшсэн багш нараас заавар авснаар ойлгохгүй байсан хичээлийг нь илүү сонирхолтой, амьдралд ойр, эсвэл илүү нухацтай дэлгэрэнгүй тайлбарлуулснаар сурагч ямар ч хоцрогдолгүй хичээлээ бүрэн ойлгож авна.
ЦАГ ХУГАЦААГ НӨХНӨ
Сурагчид чөлөө авах, өвчтэй байх зэргээр хичээлдээ ирж чадахгүй тохиолдлууд цөөнгүй. Тэр үеэр нь шинэ хичээл ороод таарчихвал сурагч заавал багшаараа дахин тайлбарлуулах шаардлага гарна. Энэ тохиолдолд сурагчид хичээлээ бие даан судлах явцдаа гарах эргэлзээ, засуулж, хянуулах дасгал ажил зэргээ уг аппдаа даатгахад болно.
ХУРДАН ШУУРХАЙ
Сурагчид хичээл тарсны дараа буюу ажлын цаг дууссаны дараа гэрийн даалгавраа хийж эхэлдэг бөгөөд аппд бүртгэлтэй багш нар ч бас үүнтэй уялдуулан ажлын цагт баригддаггүй. Өөрөөр хэлбэл сурагч хэдэн ч цагт гэрийн даалгавраа асуусан хариултаа тухай бүрд нь авч чадна гэсэн үг.
Дэлгэрэнгүй мэдээлэл: вебсайт | фэйсбүүк пэйж

төлбөрийн шийдэл
Мөн л маш хялбар, ойлгомжтой. Хэрэглэгч ердөө интернэт банк ашигладаг байхад л хангалттай. Сурагч Ask Y дансаа цэнэглэснээр сурах урам зориг тань ч мөн цэнэглэгдэнэ.
Нэг асуулт асуух-1500₮
Нэг хариулт харах-500₮

Сэтгэгдэл бичих (3)


I Irgen 103.161.242.242
Ulsiin baiguullagad ajildag chanartai bagsh nart orlogiin nemelt resource -tai bolj baigaa ni sain hereg boljee
A Aaw 112.72.6.54
delgerengui tailbarladag ni goy ym bilee. bi 2 huuheddee hicheeliig ni zaaj chaddaggui baisan odoo barag tsug suraad baigaa
s solo 202.131.227.82
ene chatGPT ged ih surguuliin shalglatnd hurtel tentseed ailgaad bhd odo munguur avna ghr arai hotsortsonu ? gaigu bga