Орчин цагийн завгүй амьдралын хэв маягт тохирсон эрүүл амьдралын дадлыг бий болгоход тань туслах нэгэн апп-ыг онцолж байна. 
Хэдийд ч, хаана ч олон төрлийн фитнес болон спортын газруудаар хичээллэх боломжийг олгож буй ONEFIT апп нь Улаанбаатар хотын өнцөг булан бүрд байрлах нийт 60 гаруй спортын төвд захиалга өгч, хүссэн хугацаандаа хичээллэх боломжийг олгож буй. 


Яагаад ашиглах хэрэгтэй вэ? 

Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн эрдэмтдийн 2018 онд хийсэн судалгаагаар дасгал хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлснээр эмэгтэйчүүд 14 жил, эрчүүд 12 жилээр урт наслах боломжтой.

Монголчуудын өдөр тутмын амьдрал нүүдэлчин хэв маягаасаа холдож, жилээс жилд хот суурин газарт шилжин амьдарсаар байна. Хотжилттой холбоотойгоор зөв хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх зэрэг зөв дадлыг хэвшүүлэхгүй байгаагаас үүдэн эрүүл мэндийн олон асуудал бий болж байна.

Хэрэв таны бүртгүүлсэн спорт, фитнесийн төв ажлаас зайтай байрладаг бол замын түгжрэлд өдөрт дунджаар 1-2 цагийг зарцуулах магадлалтай. Очоод бэлтгэлээ хийхэд дунджаар нэг цаг зарцуулна гэж үзвэл ирж, очих болон бэлтгэлээ хийхэд 2-4 цаг зарцуулах нь. Дасгал хөдөлгөөн гэдэг хүний өдөр тутмын хэмнэлд зайлшгүй багтах учиртай дадал учраас өдөр бүрийг түгжрэлд өнгөрүүлнэ гэдэг харамсалтай.

Тиймээс энэ асуудлыг ONEFIT фитнесийн гишүүнчлэлийн апп шийдэж, хэрэглэгчдэд ойр байрлах спортын төвийн сул хуваарийг санал болгон, захиалга өгөх боломжийг олгож байна. Зөвхөн зааланд дасгал хийх бус иог, усанд сэлэлт, бокс зэрэг олон төрлийн спортоос сонгон заавал сар, улирлаар төлбөрөө хийх бус нэг эсвэл хоёр өдрөөр захиалга өгч хичээллэх уян хатан боломжийг бий болгосон.

“Onefit” гэж юу вэ?

ONEFIT бол гишүүнчлэлийн дагуу өөрсдийн амьдралын хэв маягт тохируулан хэдийд ч, хаана ч олон төрлийн фитнес болон спортын газруудаар хичээллэх боломжийг олгож буй гар утасны апп юм.

Апп-ын нүүр цэсэнд өөртөө зориулсан ONEFIT болон хүүхдэд зориулсан "Kids" цэс бий. Хичээллэхийг хүссэн спортоос сонголтоо хийгээд өөртөө хамгийн ойр байрлах спортын газрыг газрын зургаас хараад захиалгаа хийх юм. Мөн тухайн газарт хоол гардаг бол урьдчилж захиалга өгөх боломжтой.

Энэ хүрээнд "Ernst & Young Mongolia", "Bodi International group", "Mongol HD", "Голомт банк", "Invescore", "Premium Group", "Баян Aйраг" зэрэг аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа эрүүл амьдарлын хэв маягийг дэмжихээр хамтран ажиллаж буй ажээ.



ямар давуу талтай вэ? 

Өөртөө ойр байрлах спортын төвөөс сонголтоо хийх нь

Тус апп-ын гишүүнчлэлд багтсанаар Улаанбаатар хотын өнцөг булан бүрд байрлах нийт 60 гаруй спортын төвд байршилд баригдахгүйгээр өөрт ойрхон салбарыг сонгон үйлчлүүлэх боломжтой.

Ажлын өдрүүдэд оффистоо ойр, амралтын өдрүүдэд гэрийнхээ хажууд эсвэл найз нөхөдтэйгөө уулзахын өмнө тухайн газартаа ойр байрлах спортын төвийг сонгож болно. Тухайлбал, “Gan Sports Center”, “Naadam Center”, “River Club”, “Profit fitness”, “Olymp fitness”, “Lotus yoga”, “Aurora ballet” тэргүүтэй Улаанбаатар хотод чанартай сайнд тооцогдох спорт төвүүд багтаж байна.



Хүссэн спортоороо хичээллэх нь

Долоо хоногтоо нэг өдөр нь фитнес эсвэл усанд сэлэлтээр хичээллэж амралтын өдрөөр иогт явах сонирхолтой дадлыг бий болгохыг хүссэн ч бүх сургалтад бүртгүүлж, төлбөр төлөхөд зардал их гарахаас гадна хичээллэх хуваариуд нь давхцах магадлалтай юм.

Тэгвэл ONEFIT апп-аар дамжуулан фитнес, иог, аэробик, усанд сэлэлт, бие хамгаалах урлаг, бүжиг, cross fit зэргээр төрөл бүрийн спортоор хичээллэхээс гадна эрүүл хооллолт, гоо зүйн төв, хүүхдэд зориулсан “ONEKIDS” үйлчилгээгээс сонгох боломжтой.



Хувиариа өөрийн дураар бүтээх нь

Та өөрийн сонирхож буй төрлийн спортыг сонгож, очих өдрөө захиалга өгч баталгаажуулна. Хэрвээ авсан эрхээ ашиглаж амжихгүй бол захиалгаа цуцлах болон 7, 14, 30 хоногоор түр хойшлуулж болно.

Апп татах: ONEFIT