2021 он гарсаар эхний хоёр сарын дотор хэрэглэгчдийн тоогоо даруй 300 мянга орчмоор нэмэгдүүлж, өдгөө 700 мянга гаруй хэрэглэгчтэй болоод буй Аrd Aрр өнгөрөгч долоо хоногт шинэ хувилбараа танилцууллаа. Хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард шинэчлэгдэж байсан уг апп энэ удаа хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлж, илүү хялбар, илүү олон боломжуудыг нэг дор цогцлоож чадсанаараа онцлогтой. Энэ нийтлэлдээ бид ямар ямар шинэ үйлдэл, боломжууд нэмэгдсэнийг нэгтгэлээ.


1. Шинэчлэгдсэн дизайн

Шинэчлэгдсэн аппын хувьд харагдац хэрэглээний хувьд өмнөх хувилбараасаа илүү хялбар болсон байлаа. Урьд нь доош гүйлгэх зарчимтай байсан бол энэ удаа хажуу тийш эгнэсэн загвартай болсон нь хэрэглэгчийн зүгээс бүх боломжуудаа харах, хянахад эвтэйхэн болжээ. Нэвтрэн ормогц "Нүүр", "ArdShop", "QR", "DAX", "Үйлчилгээ" гэсэн таван үндсэн цэс байрлана. Өмнөх хувилбарт нэг цэсрүү дамжсаны дараа заавал буцах товчлуур дарж үндсэн цэсрүүгээ ордог байсныг өөрчилж үндсэн цэсүүд аль ч цэсрүү орсон алга бололгүй, тогтмол харагддаг болж шинэчлэгдсэнийг дурдууштай. Нүүр хэсгийн доор цаг үетэй холбоотой баннерууд байрших болсноор Ард Санхүүгийн Нэгдэлтэй холбоотой шинэ, шинэлэг үйлчилгээний талаарх мэдээллийг хурдан шуурхай авах боломжийг олгожээ.

Мөн бүртгүүлэхэд тун хялбар бөгөөд олон төрлийн асуулт, анкетаар хэрэглэгчдээ залхаахгүй байсан нь үнэхээр таалагдав. Гагцхүү та өөрийн имэйл хаягаа заавал оруулах шаардлагатай бөгөөд ингэснээр цаашид пин кодоо мартах, солих, эргэн сэргээхэд илүү хурдан, хялбар байх ажээ.

2. төлбөр тооцооны шууд систем

Мөнгөн гүйлгээ, банк хоорондын шилжүүлгийн хувьд Ard App нь ACH+ (Автомат Клиринг Хаус) буюу Монгол банкны банк хоорондын төлбөр тооцооны шууд системд нэгджээ. Ингэснээр хэрэглэгч Ard App дээрх өөрийн харилцах дансны дугаараа шууд хуулж оруулан дансаа цэнэглэдэг болжээ. Өөрөөр хэлбэл өмнө нь 3-4 дамжлага дамжин, дансаа цэнэглэхэд тулгардаг байсан системийн саатлыг шууд системд оруулж, асуудлыг 100 хувь шийдэж чадсан гэсэн үг юм.

Түүнчлэн апп-д зөвхөн Монголоос биш дэлхийн олон улсаас, мөн байгаа газраасаа холбогдон бүртгүүлэх боломжтойд байдаг. Ингэснээр харилцагч бүрдээ санхүүгийн хүртээмжтэй байдлыг бий болгож буй. Мөн ойрын хугацаанд цахим мөнгөний гэрээ, цахим зээлийн гэрээ, үйлчилгээ үзүүлэх гэрээг апп дотор байрших ажээ.



3. туслах цэсийн хэрэглээ

Апп-руу нэвтрэх хэсгийн зүүн дээд буланд байрлах "Туслах цэс"-ийг (Асуултын тэмдэг бүхий товч) илүү хэрэглээтэй болгожээ. Учир нь дан ганц валютын ханшаас гадна блокчейн, криптовалютын зах зээлийг сонирхогч, тоглогчид апп-руу заавал бүртгэлээрээ нэвтэрч оролгүйгээр шууд “Туслах” цэсрүү хандаж "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн санхүүгийн тайлан, DAX платформ дээрх Секюрити Токен болон криптовалютын зах зээлийн ханш болон үнэт цаасны ханшийг хялбархан хянах боломжтой нь онцлох давуу талын нэг байв. Энэ нь апп-ын ачааллыг багасгаж, хэрэглэгчдийн цагийг хэмнэж, мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэх шийдэл болжээ.

Санал болгох: Аrd App- Санхүүгийн технологийн шинэ эрин

2019 он

4. Санхүүгийн бүхий л хэрэгцээгээ нэг дороос

Таван минутын дотор 50 мянгаас таван сая хүртэлх төгрөгийн зээлийг барьцаагүй авах, хугацаатай болон хугацаагүй хадгаламж, тэтгэврийн хуримтлалыг онлайнаар үүсгэх, бүх төрлийн банк хоорондын гүйлгээг зөвхөн дансны дугаар бус утасны дугаар, фэйсбүүк, мессенжерийн хаяг, QR кодоор дамжуулан хялбархан хийх боломжтой.

Үйлчилгээ цэсэнд байрлах төлбөрийн сонголтуудад үүрэн холбооны бүхий л операторуудын үйлчилгээнээс эхлээд интернэт, гурвалсан кабель, цахилгаан ус дулаан зэрэг хэрэглээний төлбөрүүдиийг ч төлөх боломжийг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн цаг, мөнгийг тун ихээр хэмнэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл шинэчлэгдсэн хувилбарт өмнөхөөсөө илүү олон боломж бий.

5. ардкойн цуглуулах боломж

Бүх төрлийн төлбөр тооцоо хийх, үнэт цаасны арилжаанд оролцох, онлайн дэлгүүрээр хэсэж худалдан авалт хийн, Монгол Улсын хаана ч хүргүүлэн авах боломжуудыг нэг дор нэгтгэсэн нь хэрэглэгчдэд цаг зав болон хэрэглээний давуу талыг үүсгэдэг. Энэ мэтчилэн харилцах цэсээр дамжуулан төлбөр тооцоо хийхээс гадна апп-ын санал болгож буй бусад нэмэлт боломжуудыг ашигласнаар хэрэглэгч үйлчилгээ авах бүрдээ АрдКойн урамшууллын оноо цуглуулах боломжтой. Сонирхуулахад АрдКойн-ий ханш хурдацтай өссөөр байгаа бөгөөд одоогоор 1 АрдКойн 270 төгрөгтэй тэнцэж буй.

“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг энэ тухай "АрдКойны ATH 11 АНУ-ын долларын цент хүрчээ! Нийт зах зээлийн үнэлгээ нь яг одоогийн байдлаар 351 сая доллар буюу 1 их наяд төгрөг байна... Нэг АрдКойн 20 цент болоход Монгол руу нэг тэрбум долларын урсгал нээгдэж, хэн нэгнээр дамжилгүй шууд эзэндээ очих боломжтой болно" хэмээн өөрийн сошиал хуудсанд тодотгосон байна.


ХЭРЭГЛЭГЧДЭД:

Хэдийгээр апп-ын хүчин чадал өмнөх хувилбараасаа 10 дахин нэмэгдсэн боловч сүүлийн хоёр сарын хугацаанд хэрэглэгчдийн тоо нь 65 гаруй хувиар өссөн тул хандалтын хэмжээнээс шалтгаалан зарим тохиолдолд удах, гацах тохиолдлууд гарч байгаа юм. Ялангуяа DAX платформын хандалт, ачаалал өндөр байгаа тул хэрэглэгчдийг түр хугацаанд аль болох бага цагаар хэрэглэхийг уриалж буй. Үүний тулд DAX дээрх ханшийн мэдээллийг цаг болгон DAX-ийн инстаграм, фэйсбүүк, твиттер хуудас болон АрдКойны телеграм групп дээр мэдээлж байхаар болсон байна.

Апп хөгжүүлэгчдийн зүгээс уг асуудлыг нэн даруй шийдвэрлэж, засаж сайжруулахаа мэдэгдсэн бөгөөд мөн ойрын хугацаанд v5.0 хувилбараа танилцуулах боломжтой хэмээсэн билээ. Хэрэглэгчид апп-тай холбоотой санал хүсэлтээ зөвхөн дуудлагын төвөөс гадна албан ёсны сошиал сувгуудаар нь хүргэх боломжтойг дурдъя.