Дэлхий даяар сайн мэргэжилтний эрэлт ихэсч буй өнөө цагт тохирсон зөв нэгнийг, таарсан ажлын байранд нь шалгаруулж авна гэдэг бэрх сорилт болжээ. Ажил горилогчдын 35 хувь нь л өргөдөл гаргаж буй ажлын байрандаа тэнцэж байгаа гэх энэхүү статистик үүнийг бэлээхэн гэрчлэх биз.
Хэдий тийм ч нөгөө талд хүний нөөц бүрдүүлэтлийн арга, технологиуд улам сайжирсаар байгаа ба бид өнөөдрийнхөө нийтлэлд тэдгээрийн нэгийг онцолж байна.
Энэ бол тоглоомд суурилсан үнэлгээ буюу game-based assessments.
ТОГЛООМД СУУРИЛСАН ҮНЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Game-based assessments буюу тоглоомд суурилсан үнэлгээ нь хүний нөөц бүрдүүлэлтийн шинэ технологи бөгөөд сүүлийн жилүүдэд компаниуд ажилтан шалгаруулж авахдаа энэхүү арга барилыг ашиглах болжээ. Маш товчхондоо тоглоомоор дамжуулан ажил горилогчдыг танин мэдэх, тухайн ажлын байранд тохиромжтой хүнийг сонгоход хэн бүхэнд ижил тэгш боломжийг бий болгох, сонирхолтой арга барилаар үр дүнтэй сонгон шалгаруулалт хийхэд уг арга барилын утга учир оршиж байгаа юм. Тиймдээ ч дэлхий даяар энэ трендийг дагаж байна.
2000-аад оны эхээр компаниуд үйл ажиллагааныхаа төрөл бүрийн талбарт тоглоомын арга техникийг туршиж эхэлсэн үеэс тоглоомд суурилсан үнэлгээний хэрэглээг эхэлсэн гэж тодорхойлж болно. Харин өнөөдөр уг технологийг гарааны бизнесээс эхлээд томоохон корпорац компаниуд хүртэлх олон салбарт ашиглаж байгаа ба тэр дундаа санхүү, эрүүл мэнд, боловсрол зэрэг танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн өндөр түвшний оюун ухаан шаарддаг салбаруудад түгээмэл ашиглаж байгаа аж.

ЯМАР ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГТОЙ ВЭ?
Шинжлэх ухааны үндэслэлтэй, найдвартай – Тоглоомд суурилсан үнэлгээ нь бичгийн шалгалт гэх мэт уламжлалт үнэлгээний аргуудыг бодвол найдвартай, хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон ба ажлын намтраас 6.5 дахин илүү ажлын амжилтыг тодорхойлдог.
Идэвхтэй оролцоо – Уламжлалт үнэлгээнээс илүү сонирхолтой, интерактив байж болох ба ажил горилогчдыг хамгийн сайнаараа гүйцэтгэхэд түлхэц өгч, үнэлгээний явцад стресс, түгшүүрийг бууруулна.
Объектив дүгнэлт – Ажил горилогчийн ур чадвар, чадамжийг илүү бодитой, стандартчилсан үнэлгээгээр хангаж чадах буюу уламжлалт үнэлгээнд нөлөөлж болох субъектив өрөөсгөл хандлагыг арилгаж, ажилд авах үйл явцыг илүү шударга, илүү объектив байхад нөлөөлнө.
Гүйцэтгэлийн урьдчилсан таамаглал – Ажил горилогчдыг тоглоомын даалгаврыг хэрхэн гүйцэтгэж байгаагаас шалтгаалж, боломжит ажлын гүйцэтгэлийг үнэн зөв урьдчилан таамаглах боломжтой. Өөрөөр хэлбэл, тэдний практик ур чадварт үндэслэн бодит ажилын байран дээрх чадамжийг нь таамаглаж болно гэсэн үг.
Үр ашигтай ба хэмнэлттэй – Цаг хугацаанаас эхлээд цаасны хэрэглээ хүртэл хэмнэлттэй байх бөгөөд богино хугацаанд үр ашигтай, зардал багатайгаар ажил горилогчийн ур чадварыг тодорхойлох боломжтой.
Орчин үеийн ажил олгогч – Технологид суурилсан ажилд авах аргыг ашиглах нь тухайн байгууллагын өнгө төрхийг сайжруулж, тэднийг орчин үеийн, ирээдүйтэй ажил олгогч гэж харуулах болно.
АЖИЛ ГОРИЛОГЧДЫН ЯМАР ЧАДВАРУУДЫГ ШАЛГАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Ерөнхийдөө тоглоомд суурилсан үнэлгээнд шаардагдах ур чадварууд нь тоглоомын төрөл, үнэлгээний зорилгоос хамаарах ч дараах нийтлэг чадваруудыг шалгадаг.
Асуудал шийдвэрлэх: Бодит амьдрал дээр тулгардаг нөхцөл байдалд сонголт хийлгэх замаар асуудал шийдвэрлэх чадварыг нь сорино.
Шүүмжлэлт сэтгэлгээ: Аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж, түүндээ тулгуурласан үндэслэлтэй шийдвэр гаргалтыг ажил горилогчоос шаардана.
Багийн ажиллагаа: Нэг зорилгод хүрэхийн тулд бусадтай хэрхэн хамтарч ажиллаж байгааг ажиглана.
Харилцаа: Хэдий харилцаа виртуал орчинд өрнөх ч гэлээ бусадтай үр дүнтэй, ойлгомжтой харилцах чадварыг харна.

Дасан зохицох: Байнгын өөрчлөлтөд ямар хариу үйлдэл үзүүлж, гэнэтийн нөхцөл байдлыг даган хэрхэн хурдтайгаар өөрчлөгдөж байгааг шалгана.
Бүтээлч байдал: Бүтээлчээр сэтгэж, асуудлыг шийдвэрлэх шинэлэг шийдлүүдийг хэрхэн боловсруулж байгааг ажиглана.
Цагийн менежмент: Заасан хугацаанд зорилгодоо хүрэхийн тулд цагаа яаж үр дүнтэй удирдаж буйг шалгана.
Сэтгэл хөдлөлөө удирдах: Өөрсдийн сэтгэл хөдлөлийг таньж, удирдах, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, хариу үйлдэл үзүүлэх чадварыг үнэлнэ.
“METACOG METRICS”
Манай улсын хүний нөөцийн салбарт энэхүү шинэ арга барилыг нэвтрүүлэхээр Metacog Metrics компани ажиллаж байгаа бөгөөд MStars хурдасгуур хөтөлбөрийн хугацаанд энэ оны нэгдүгээр сард эцсийн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлээд буй. Одоогоор тэд байгууллага, компаниудад дотооддоо туршиж үзэхийг санал болгож байгаа ба улмаар хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа аж.
Тэд тархи судлал болон сэтгэл зүйн онол дээр суурилсан хүний ур чадвар болон сэтгэлгээний онцлогийг гарган ирэх зорилготой, хүний нөөцийн сонгон шалгаруулалтын тоглоомд суурилсан үнэлгээ бүхий 20 минут үргэлжлэх найман төрлийн тоглоомыг санал болгож байгаа юм. Илүү тодруулбал, тэд сүүлийн дөрвөн сарын турш Калифорнийн их сургуулийн дэргэдэх CRESST судалгааны байгууллагатай албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлж, шинжлэх ухааны хэсэг дээр зөвлөгөө авч ажиллажээ. Багийн хувьд үндсэн таван гишүүн, хоёр зөвлөхийн хамт ажиллаж буй.
Ташрамд дурдахад тэд “Microsoft for Startups” хөтөлбөрийн III шатанд тэнцэж, Microsoft компанийн Австрали дахь салбарын хүний нөөцийн захирал Natalie Peters, Microsoft-ийн OpenAI-тай интеграци, технологи хариуцсан захирал Ashen Parikh нарын зөвлөгөө, удирдлага дор үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой болжээ.



METACOG ТЕСТ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Ажил горилогчийн 19 өөр төрлийн ур чадварыг танин мэдэх 20 орчим минут үргэлжлэх найман төрлийн тоглоом. Тоглоомын үр дүн нь тухайн хүнийг сайн, муу гэж ялгахаас илүү аль талаараа бусдаас илүү хөгжсөн байна вэ гэдгийг харах боломж олгодог. Жишээлбэл, эрсдэлд дуртай төрлийн хүн нь хөрөнгө оруулалт, шинэ технологи нэвтрүүлэх гэх мэт ажлууд дээр тохирох бол эсрэгээрээ нягтлан бодогч, эмч гэх мэт ажлын байранд тохирохгүй байх магадлалтай гэсэн үг.
ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГА
Сэтгүүлч миний бие энэхүү тоглоомыг туршиж үзсэн бөгөөд таалагдсан болон цаашид сайжруулж, анхаарах зүйлс дээр санал бодлоо хуваалцъя.
Тоглоом эхлэхийн өмнө ерөнхий заавар бичлэгтэй танилцаж, өөрт шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх цаг хангалттай гарсны зэрэгцээ зарим тоглоомыг урьдчилан туршиж үзэх боломжтой байсан нь шийдвэр гаргалтаа илүү үр дүнтэй, зөв хийхэд тусалсан гэж бодож байна. Үр дүн гарсны дараа аль чадвараа илүү хөгжүүлж, дээшлүүлэх тал дээр үнэлэлт дүгнэлт хийн ажлын байран дээр давуу тал болохуйц чадваруудаа мэдэж авсан.
Сайжруулж болох зүйлсийн тухайд нэгж тоглоом бүрийн зааврыг видео хэлбэрт шилжүүлбэл үргэлжилсэн бичвэр байснаас илүү ойлгомжтой, хүртээмжтэй байж болох юм. Мөн үр дүнгийн хэсэгт тухайн тоглоомын хариуд тохирсон богино дүгнэлт, зөвлөмжийг нэмж өгвөл тухайн ажил горилогч цаашид өөрийгөө хөгжүүлэн суралцахад анхаарах том түлхэц болно гэж бодож байна.

Сэтгэгдэл бичих (2)


З Зочин 2023.03.12 192.82.84.138
Сайжруулж болох зүйлсийн тухайд нэгж тоглоом бүрийн зааврыг видео хэлбэрт шилжүүлбэл үргэлжилсэн бичвэр байснаас илүү ойлгомжтой, хүртээмжтэй байж болох юм. Мөн үр дүнгийн хэсэгт тухайн тоглоомын хариуд тохирсон бо
З Зочин 2023.03.12 192.82.84.138
Хандалт / Сэтгэгдэл: 2386 0 Дэлхий даяар сайн мэргэжилтний эрэлт ихэсч буй өнөө цагт тохирсон зөв нэгнийг, таарсан ажлын байранд нь шалгаруулж авна гэдэг бэрх сорилт болжээ. Ажил горилогчдын 35 хувь нь л өргөдөл гаргаж буй ажлын байрандаа тэнцэж байгаа гэх энэхүү статистик үүнийг бэлээхэн гэрчлэх биз. Хэдий тийм ч нөгөө талд хүний нөөц бүрдүүлэтлийн арга, технологиуд улам сайжирсаар байгаа ба бид өнөөдрийнхөө нийтлэлд тэдгээрийн нэгийг онцолж байна. Энэ бол тоглоомд суурилсан үнэлгээ буюу game-based assessments. ТОГЛООМД СУУРИЛСАН ҮНЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ? Game-based assessments буюу тоглоомд суурилсан үнэлгээ нь хүний нөөц бүрдүүлэлтийн шинэ технологи бөгөөд сүүлийн жилүүдэд компаниуд ажилтан шалгаруулж авахдаа энэхүү арга барилыг ашиглах болжээ. Маш товчхондоо тоглоомоор дамжуулан ажил горилогчдыг танин мэдэх, тухайн ажлын байранд тохиромжтой хүнийг сонгоход хэн бүхэнд ижил тэгш боломжийг бий болгох, сонирхолтой арга барилаар үр дүнтэй сонгон шалгаруулалт хийхэд уг арга барилын утга учир оршиж байгаа юм. Тиймдээ ч дэлхий даяар энэ трендийг дагаж байна. 2000-аад оны эхээр компаниуд үйл ажиллагааныхаа төрөл бүрийн талбарт тоглоомын арга техникийг туршиж эхэлсэн үеэс тоглоомд суурилсан үнэлгээний хэрэглээг эхэлсэн гэж тодорхойлж болно. Харин өнөөдөр уг технологийг гарааны бизнесээс эхлээд томоохон корпорац компаниуд хүртэлх олон салбарт ашиглаж байгаа ба тэр дундаа санхүү, эрүүл мэнд, боловсрол зэрэг танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн өндөр түвшний оюун ухаан шаарддаг салбаруудад түгээмэл ашиглаж байгаа аж. ЯМАР ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГТОЙ ВЭ? Шинжлэх ухааны үндэслэлтэй, найдвартай – Тоглоомд суурилсан үнэлгээ нь бичгийн шалгалт гэх мэт уламжлалт үнэлгээний аргуудыг бодвол найдвартай, хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон ба ажлын намтраас 6.5 дахин илүү ажлын амжилтыг тодорхойлдог. Идэвхтэй оролцоо – Уламжлалт үнэлгээнээс илүү сонирхолтой, интерактив байж болох ба ажил горилогчдыг хамгийн сайнаараа гүйцэтгэхэд түлхэц өгч, үнэлгээний явцад стресс, түгшүүрийг бууруулна. Объектив дүгнэлт – Ажил горилогчийн ур чадвар, чадамжийг илүү бодитой, стандартчилсан үнэлгээгээр хангаж чадах буюу уламжлалт үнэлгээнд нөлөөлж болох субъектив өрөөсгөл хандлагыг арилгаж, ажилд авах үйл явцыг илүү шударга, илүү объектив байхад нөлөөлнө. Гүйцэтгэлийн урьдчилсан таамаглал – Ажил горилогчдыг тоглоомын даалгаврыг хэрхэн гүйцэтгэж байгаагаас шалтгаалж, боломжит ажлын гүйцэтгэлийг үнэн зөв урьдчилан таамаглах боломжтой. Өөрөөр хэлбэл, тэдний практик ур чадварт үндэслэн бодит ажилын байран дээрх чадамжийг нь таамаглаж болно гэсэн үг. Үр ашигтай ба хэмнэлттэй – Цаг хугацаанаас эхлээд цаасны хэрэглээ хүртэл хэмнэлттэй байх бөгөөд богино хугацаанд үр ашигтай, зардал багатайгаар ажил горилогчийн ур чадварыг тодорхойлох боломжтой. Орчин үеийн ажил олгогч – Технологид суурилсан ажилд авах аргыг ашиглах нь тухайн байгууллагын өнгө төрхийг сайжруулж, тэднийг орчин үеийн, ирээдүйтэй ажил олгогч гэж харуулах болно. АЖИЛ ГОРИЛОГЧДЫН ЯМАР ЧАДВАРУУДЫГ ШАЛГАХ БОЛОМЖТОЙ ВЭ? Ерөнхийдөө тоглоомд суурилсан үнэлгээнд шаардагдах ур чадварууд нь тоглоомын төрөл, үнэлгээний зорилгоос хамаарах ч дараах нийтлэг чадваруудыг шалгадаг. Асуудал шийдвэрлэх: Бодит амьдрал дээр тулгардаг нөхцөл байдалд сонголт хийлгэх замаар асуудал шийдвэрлэх чадварыг нь сорино. Шүүмжлэлт сэтгэлгээ: Аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж, түүндээ тулгуурласан үндэслэлтэй шийдвэр гаргалтыг ажил горилогчоос шаардана. Багийн ажиллагаа: Нэг зорилгод хүрэхийн тулд бусадтай хэрхэн хамтарч ажиллаж байгааг ажиглана. Харилцаа: Хэдий харилцаа виртуал орчинд өрнөх ч гэлээ бусадтай үр дүнтэй, ойлгомжтой харилцах чадварыг харна. Дасан зохицох: Байнгын өөрчлөлтөд ямар хариу үйлдэл үзүүлж, гэнэтийн нөхцөл байдлыг даган хэрхэн хурдтайгаар өөрчлөгдөж байгааг шалгана. Бүтээлч байдал: Бүтээлчээр сэтгэж, асуудлыг шийдвэрлэх шинэлэг шийдлүүдийг хэрхэн боловсруулж байгааг ажиглана. Цагийн менежмент: Заасан хугацаанд зорилгодоо хүрэхийн тулд цагаа яаж үр дүнтэй удирдаж буйг шалгана. Сэтгэл хөдлөлөө удирдах: Өөрсдийн сэтгэл хөдлөлийг таньж, удирдах, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, хариу үйлдэл үзүүлэх чадварыг үнэлнэ. “METACOG METRICS” Манай улсын хүний нөөцийн салбарт энэхүү шинэ арга барилыг нэвтрүүлэхээр Metacog Metrics компани ажиллаж байгаа бөгөөд MStars хурдасгуур хөтөлбөрийн хугацаанд энэ оны нэгдүгээр сард эцсийн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлээд буй. Одоогоор тэд байгууллага, компаниудад дотооддоо туршиж үзэхийг санал болгож байгаа ба улмаар хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа аж. Тэд тархи судлал болон сэтгэл зүйн онол дээр суурилсан хүний ур чадвар болон сэтгэлгээний онцлогийг гарган ирэх зорилготой, хүний нөөцийн сонгон шалгаруулалтын тоглоомд суурилсан үнэлгээ бүхий 20 минут үргэлжлэх найман төрлийн тоглоомыг санал болгож байгаа юм. Илүү тодруулбал, тэд сүүлийн дөрвөн сарын турш Калифорнийн их сургуулийн дэргэдэх CRESST судалгааны байгууллагатай албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлж, шинжлэх ухааны хэсэг дээр зөвлөгөө авч ажиллажээ. Багийн хувьд үндсэн таван гишүүн, хоёр зөвлөхийн хамт ажиллаж буй. Ташрамд дурдахад тэд “Microsoft for Startups” хөтөлбөрийн III шатанд тэнцэж, Microsoft компанийн Австрали дахь салбарын хүний нөөцийн захирал Natalie Peters, Microsoft-ийн OpenAI-тай интеграци, технологи хариуцсан захирал Ashen Parikh нарын зөвлөгөө, удирдлага дор үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой болжээ. Microsoft компанийн Австрали дахь салбарын хүний нөөцийн захирал Natalie Peters-тэй ярьж буй нь Зүүн талаас Н.Мөнхбилэг, Ч.Халиунаа, Б.Хүрэлбаатар, П.Сувданчимэг, А.Ананд METACOG ТЕСТ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? Ажил горилогчийн 19 өөр төрлийн ур чадварыг танин мэдэх 20 орчим минут үргэлжлэх найман төрлийн тоглоом. Тоглоомын үр дүн нь тухайн хүнийг сайн, муу гэж ялгахаас илүү аль талаараа бусдаас илүү хөгжсөн байна вэ гэдгийг харах боломж олгодог. Жишээлбэл, эрсдэлд дуртай төрлийн хүн нь хөрөнгө оруулалт, шинэ технологи нэвтрүүлэх гэх мэт ажлууд дээр тохирох бол эсрэгээрээ нягтлан бодогч, эмч гэх мэт ажлын байранд тохирохгүй байх магадлалтай гэсэн үг. "Metacog Metrics" компанитай холбогдох бол ЭНД дарна уу. ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГА Сэтгүүлч миний бие энэхүү тоглоомыг туршиж үзсэн бөгөөд таалагдсан болон цаашид сайжруулж, анхаарах зүйлс дээр санал бодлоо хуваалцъя. Тоглоом эхлэхийн өмнө ерөнхий заавар бичлэгтэй танилцаж, өөрт шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх цаг хангалттай гарсны зэрэгцээ зарим тоглоомыг урьдчилан туршиж үзэх боломжтой байсан нь шийдвэр гаргалтаа илүү үр дүнтэй, зөв хийхэд тусалсан гэж бодож байна. Үр дүн гарсны дараа аль чадвараа илүү хөгжүүлж, дээшлүүлэх тал дээр үнэлэлт дүгнэлт хийн ажлын байран дээр давуу тал болохуйц чадваруудаа мэдэж авсан. Сайжруулж болох зүйлсийн тухайд нэгж тоглоом бүрийн зааврыг видео хэлбэрт шилжүүлбэл үргэлжилсэн бичвэр байснаас илүү ойлгомжтой, хүртээмжтэй байж болох юм. Мөн үр дүнгийн хэсэгт тухайн тоглоомын хариуд тохирсон богино дүгнэлт, зөвлөмжийг нэмж өгвөл тухайн ажил горилогч цаашид өөрийгөө хөгжүүлэн суралцахад анхаарах том түлхэц болно гэж бодож байна. САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛҮҮД 1 Мэдүүштэй Байгальд ээлтэй, хүн төвтэй “ногоон зах”-ыг танилцуулах нь: "Go.to market" Өдгөө дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот, сууринд амьдарч буй бөгөөд 2030 он гэхэд энэ тоо ...