Энэ жил нэг л мэдэхэд шинэ жил тулаад ирлээ. Аргагүй ч биз ээ, гадуур явахгүй байгаа болохоор шинэ жилийн уур амьсгалыг бид сайн мэдрэхгүй, гэр гэртээ гацуураа засан уур амьсгалж оруулж суугаа. 2020 гэдэг дэлхий даяараа л бүх л юм өөрчлөгдсөн тун сонин жил болж өнгөрлөө. Ирэх жил хэдий үеэс юмс хэвийн болохыг хэлж мэдэхгүй ч хүн бүр шинэ жилээ бол эрүүл хэлбэрээр тэмдэглэж, жил жилийн л адил сайн сайхныг бодож төлөвлөх нь дамжиггүй. Ийм үед хайртай, санаа тавьдаг хүмүүстээ бэлэг өгөх арга барилаа ч цөмөөрөө өөрчилцгөөе. Энэ удаа бид технологи ашиглан, биеэр гардуулахгүйгээр өгч болох, сонирхолтой хэрэгцээтэй зүйлсийг танилцуулж байна.

ДАДАЛ ХЭВШЛИЙН АПП

Энэ өдрүүд бол ирэх жилийн зорилтуудаа тавьж, түүнд хэрхэн хүрэхээ төлөвлөх үе. Зорилгодоо хүрэх нэг гол алхам бол зөв зүйтэй дадлуудыг бий болгох явдал гэдгийг бид олонтоо бичиж байсан билээ. Тийм ч учраас дадал хэвшүүлдэг апп-ууд жилийн эхэнд тун хэрэгцээтэй бэлэг болно. Энэ төрлийн ямар сайн апп-ууд байна, судалж байгаад аваад өгчихөд нөгөө хүн чинь баярлаад л явчихна. Бидний санал болгох бүтээгдэхүүн бол iOS дээр байдаг "Productive" хэмээх апп юм. Тун аятайхан дизайнтай, хэрэглэхэд хялбар апп. Нэг удаа цөөхөн доллар төлөөд л, таныг байнга сануулах зүйлийг бэлгэнд өгч болох нь. Харин андройд утастай хүнд бол Streaks апп-ийг бэлэг болгож болох юм. App Store дээр бэлэг өгөх заавартай эндээс, Android-ийнхтой эндээс танилцаарай.

Productive татах: iOS

Streaks татах: iOS, Android.

UNITEL БЭЛГИЙН КАРТ

Гар утсаар холбогдох, интернэтэд холбогдох нь өнөө цагт бидний хамгийн гол хэрэгцээ. Тиймээс утсаа цэнэглэх, дата авах боломжийг бэлэглээрэй хэмээн Юнителийн шинэ жилийн картыг санал болгоё. Энэ удаа тэд зөвхөн онлайнаар цэнэглэдэг карт гаргажээ. Мэдээж шинэ жилийн бэлэг, урамшуулал дагалддаг нь хэвээрээ. Хэрэглэгч 8’000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд дараах супер бэлгийн эзэн болох боломжтой аж:

Ухаалаг телевиз+Гэрийн театр
Зөөврийн компьютер
Ухаалаг утас (iPhone 12, Samsung Galaxy A71)
Kindle цахим ном уншигч
Юнителийн үйлчилгээний нэг жилийн эрх (гэр бүлийн 5 гишүүн)
Юнивишнийн үйлчилгээний нэг жилийн эрх

Урьдчилсан, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дансаа цэнэглээд 8’000 нэгж (20 хоног) авахаас гадна 80’000 нэгж, 8GB дата хоёрын нэгээс сонгох гэнэ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч 7 хоногийн хугацаанд ашиглах 12GB дата авах боломжтой аж. Картаар дансаа цэнэглэхэд ирэх тусгай кодыг олноор цуглуулах нь супер бэлгийн эзэн болох магадлалыг нэмэх бөгөөд 2020.12.30-ны өдөр Юнителийн FB хуудсаар шууд нэвтрүүлэг дамжуулж СУПЕР БЭЛЭГ-ийн эздээ тодруулахыг сануулъя.

КОНТЕНТИЙН АППУУД: WORLDPLUS, M MUSIC, M+

Монголд буй аппууд дундаас хэрэгцээгээрээ ялгарч буй хэдэн аппууд буй нь дижитал сэтгүүл WorldPlus, хөгжмийн M+ Music, цахим болон аудио ном, подкастын M+ апууд юм. WorldPlus-аас Inc, Fast Company зэрэг дэлхийн шилдэг сэтгүүлүүд ба M+ Music, 1639 тэргүүтэй монгол сэтгүүлүүдийг унших боломжтой бол M+ Music нь монгол дууны хамгийн баялаг сантай апп юм. M+-ийн хувьд цахим болон аудио номы, подкастын баялаг сангаараа олон хэрэглэгчийн хөл хорионы хань болж буй. Бага хэмжээний төлбөртэй эдгээр аппуудыг бэлэглэж, хайртай дотнын хүмүүсээ баярлуулаарай.

WorldPlus татах: iOS, Android

M+ татах: iOS, Android

M+ Music татах: iOS, Android

OTT ВИДЕО үйлчилгээнүүд

Технологитой холбоо нэг байнгын хэрэглээ бол LookTV, Netflix, Amazon Prime зэрэг гадаад дотоодын видео стрийминг үйлчилгээнүүд. Эдгээрийг сараар нь буюу олон сараар авч өгвөл нөгөө хүн чинь их баярлах нь дамжиггүй. Монгол үйлчилгээнүүдийн хувьд хөл хориотой холбогдуулан контентуудын үнээ хямдруулсан байгаа бол гаднын үйлчилгээнүүд гадаад хэлээ сайжруулахад тун хэрэгтэй билээ. Amazon Prime-ийн хувьд бол Аmazon-оос бараа захих, Amazon Music, Kindle зэргээс хөнгөлөлт урамшуулах авах зэрэг давуу талуудтай.

EVERNOTE

Бүх л файл, бичвэр, тэмдэглэлүүдээ хамгийн амархан бөгөөд цэгцтэй хадгалах арга бол Evernote. Энэ апп-ийг хэрэглэж эхэлсний дараа эртхэн хэрэглэхгүй яав даа гэж боддог гэдэг. Хэдий үнэгүй хувилбар нь энгийн хэрэглээтэй хүнд асуудалгүй ч төлбөртэй хувилбар нь офлайн хувилбар ашиглах, хайлт хийхэд хялбар болох зэрэг нэмэлт боломжуудтай. Жилийн эхэнд утга учиртай бэлэг өгье гэвэл Evernote-ийн төлбөртэй хувилбар нэг хувилбар мөн шүү.

Танилцах: Evernote