Зөв дадал хэвшил, эрүүл амьдралын хэв маяг, сэтгэл зүйн тогтвортой байдал зэрэг нь бидний амьдралын чанарыг дээшлүүлэх чухал хүчин зүйлс болдог. Өглөө бүр зургаан цагт босох, өдөр болгон дасгал хийх, хамгийн багадаа найман аяга ус уух зэргээр хүссэн дадал хэвшлээ хэрхэн бий болгох вэ? “Better Than Before” номын зохиолч Грэчэн Рубиний хэлж буйгаар аливаа дадлыг бий болгоход хүмүүс дэмжигч, үүрэг хүлээгч, асуугч, эсэргүүцэгчийн байр сууринаас ханддаг аж. Харин дийлэнх хүн эдгээрээс үүрэг хүлээгч буюу өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд тэмцдэг байх хандлагатай гэнэ. Тийм ч учраас ихэнх дадал хэвшүүлэгч аппликейшнүүд үүрэг хүлээгчдэд зориулан хөгжүүлэлтээ хийдэг хэмээн тэрээр хэлжээ. Энэ удаа бид Монголын зах зээлд шинээр мэндэлж буй "HabiDo" дадал хэвшүүлэгч аппыг хэрэглээд төрсөн сэтгэгдлээ хуваалцаж байна. Тэдний эрхэм зорилго нь иргэдийнхээ амьдралын чанар, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжиж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг түгээх юм.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

“Оптимал Эн Макс” компанийн хөгжүүлэн гаргаж буй тус аппын өнгө төрх юун түрүүнд нүд булаав. Улбар дулаан өнгө давамгайлсан HabiDo “Чадна гэж хэлэх амархан. Чадчихлаа гэж хэлэх хэцүү” гэсэн үгээр намайг угтлаа. Үнэн хэрэгтээ хүмүүс эерэг дадалтай болох оролдлого ихээр хийдэг ч бүтэлгүйтэх нь элбэг байдаг. Учир нь аливаа дадлыг бид өөртөө хэвшүүлэхдээ төлөвлөгөөгүй эхлэх, гэнэтийн супер үр дүнг хүсэх, өөртөө тохиромжгүй арга барилыг сонгох зэргээр алдаа хийдэг байна. Харин HabiDo нь дээрх бүх асуудлыг шийдвэрлэж, хэрэглэгч өөртөө тохирсон төлөвлөгөө гаргах, байнгын сануулга авах, өөрийгөө бахархаж урамшуулах, амжилтаа хянах гэсэн боломжуудыг олгожээ. Хүн дадал хэвшүүлэхдээ өөрт тохирсон арга хэлбэрээр төлөвлөгөө гаргавал илүү үр дүнтэй байдаг шүү дээ. Хүн бүр ухаалаг гар утас хэрэглэж байгаа өнөө үед хэзээ ч, хаана ч ашиглаж өөртөө анхаарах боломжтой шийдэл болж чаджээ.

Та уг аппаас эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, хувийн хөгжил, сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын бүтээмж, гэр бүл, хувь хүний санхүү гэсэн долоон бүлгээс өөрт тохирсон дадлаа сонгох боломжтой. Ийнхүү сонгосон дадлаа төлөвлөж, хэвшүүлж буй үйлдлээ бүртгэж тэмдэглэж, тэмдэглэх, хэмжиж, ахиц дэвшлээ харж өөртөө үнэлэлт, дүгнэлт өгөх юм.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Хэдий гадаадын олон дадал хэвшүүлэгч аппликейшн байдаг ч хэлний бэрхшээл, төлбөрийн асуудлаас болж зарим хэрэглэгчийн хувьд хэрэглэхэд бэрх байдаг. Харин HabiDo аппликейшн нь монгол хэл дээр, үнэ төлбөргүй гэдэг утгаараа хүртээмжийн чанарыг дээшлүүлжээ.

HabiDo нь хүний хөгжилд шаардлагатай цогц шийдлүүдийг багтааснаараа ижил төрлийн аппуудаас ялгарч байна. Өөрөөр хэлбэл, бусад төстэй аппликейшн нь дан ганц гүйлт, сэтгэл зүйн зөвлөгөө, зардлаа бүртгэх гэх мэтээр зөвхөн нэг төрлийн үйлчилгээтэй байдаг бол HabiDo-гийн хувьд олон зүйлийг нэг дор багтааж өгснөөрөө хэрэглэгчид хүссэнээрээ, өөрт тохируулан хэрэглэх боломжийг олгож буй. Үүнд дээр дурдсан долоон бүлгийн 35 дадал багтах бөгөөд хэрэглэгч хүссэнээ сонгон хэвшүүлж, бүртгэх боломжтой. Түүнчлэн хэрэглэгчийн хэвшүүлэхийг хүссэн дадал байхгүй бол шинээр дадал үүсгэж болох юм байна.

Хамгийн онцлууштай нь хэрэглэгч дадал хэвшүүлэх явцдаа давхар сэтгэл зүйн тест өгч өөрийгөө илүү таньж мэдэх, сэтгэл хөдлөл, мэдрэмждээ төвлөрөх (mood tracker), үүнтэй холбоотой зөвлөгөө, нийтлэлийг апп дотроосоо унших боломжийг бүрдүүлжээ. Тодруулбал, бие хүний онцлог, эерэг сэтгэл зүй, хувийн хөгжил, сэтгэл зүйн эрүүл мэнд зэрэг ерөнхий сэдвүүдээр тест бөглөх юм. Дадал хэвшүүлэх үед хүний сэтгэл санааны байдал үргэлж тогтворгүй байдаг тул хэрэглэгч сэтгэл зүйн байдлаа HabiDo чатботтой хуваалцаж, өөрийн мэдрэмжийг бүртгэн, өөрт хэрэгтэй мэдээлэл, зөвлөмжийг авах боломжтой.

ХЭРХЭН ашиглах вэ?

Утасны дугаар эсвэл цахим шуудангаараа бүртгүүлж болно. Миний хувьд дугаараа бүртгүүлж, хэрэглэгчийн бүртгэл үүсгэлээ. Долоон бүлгийн 35 төрлийн дадлаас дуртайгаа сонгоход тухайн дадлыг үргэлжлүүлэх хугацааны хамт хэзээ эхлэх болон хэзээ дуусах огноог байршуулах сонголт гарч ирэв. Би юун түрүүнд хэл сурах дадалд өдөр бүр нэг цагийг зарцуулахаар тохируулсан. Мөн дадал сануулах тохиргоо байсан нь их таалагдсан бөгөөд миний амжилт хэсэгт өдөр бүрийнхээ дадлыг гүйцэтгэсэн гэдгийг хувьчлан харуулж байсан тул ихээхэн урамшиж, цааш илүү хичээх сэдлийг олж авч байсныг онцлох хэрэгтэй.

САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС

Хөгжүүлэлтийн баг цаашдаа хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгч бүрд тусгайлсан эрүүл амьдралын хэв маягийг бий болгоход туслах зөвлөмжийг санал болгохоор зорьж буйгаа онцолж байлаа. Мөн сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай байгаа хэрэглэгч аппликейшнээс анхан шатны тусламж авах, хамтран ажиллагч мэргэжилтнүүдэд хандах боломжийг бүрдүүлэх тал дээр анхааран ажиллах аж.

Апп татах бол ЭНД дарна уу.