Huawei компани өнгөрсөн зургаадугаар сард өөрсдийн бүтээсэн анхны HarmonyOS үйлдлийн системээр ажилладаг таблетаа танилцуулсан билээ. Үүнийгээ тэд Huawei MatePad 11 болон Huawei MatePad Pro хэмээн нэрийдсэн. Бид өнөөдөр Монголд худалдаалагдахад бэлэн болоод буй Huawei MatePad 11 загварыг нь голчлон танилцуулахаар бэлдлээ.
Huawei MAtEPad 11 гэж юу вэ?
Huawei MatePad 11 загварын таблет нь 10.95 инчийн IPS LCD дэлгэцээр тоноглогдсон бөгөөд энэ нь таблетын нүүрийн 82.9 хувийг эзэлдэг. Мөн 2560 х 1600 пикселийн нягтралтай гэдгийг дурдъя. Хэмжээний хувьд 485 гр жинтэй, ердөө 7.3 мм нимгэн тул хаана ч авч явахад авсаархан сонголт болох юм.
Мөн Wi-Fi 6+ модулиар тоноглогдсон нь 1.6 Gbps хүртэл өгөгдлийг маш хурдан хугацаанд татаж авах боломжийг олгоно. Батарейны хувьд 7250 mAh хүчин чадалтай, 12 цаг видео тоглуулах боломжтой. Түүнчлэн бүрэн цэнэглэхэд ойролцоогоор 1 цаг 50 минут зарцуулагддаг аж. Камерын хувьд урд талын камер нь 8 мегапикселтай бөгөөд 30FPS хурдаар 1080p видео бичлэг хийх боломжтой. Харин арын камер нь 13MP мэдрэгчтэй.

1. 120Hz хурдыг дэмжигч ДЭЛГЭЦ
Huawei MatePad 11-ийг бусад таблетаас ялгах гол онцлог нь магадгүй дэлгэцийн чанар байж мэднэ. Учир нь уг таблетын "refresh rate" буюу дэлгэцийн дахин сэргээгдэх хурд нь 120Hz. Өөрөөр хэлбэл таблетаараа видео үзэх, тоглоом тоглоход хамгийн өндөр чанартайгаар, бүх нарийн зүйлсийг илүү тод дүрслэлтэйгээр үзэж, мэдэрч хэрэглэх боломжтой юм. Түүнээс гадна зураг, видеог дэлгэцэн дээр илүү тод, цэвэр, нягтралтай харагдуулагч нь DCI-P3 өнгөний ялгарал нь таны хэрэглээг улам амттай болгоно.
2. НҮД хамгаалагч технологи
Технологийн хэрэгслүүдийг удаан ашиглах тусам нүд өвдөх эрсдэлтэй байдаг. Тодруулбал, дэлгэцийн цэнхэр гэрэл, хурдан асаж унтрах зэргээс үүдэн нүд амархан ядрах талтай байдаг бол Huawei MatePad 11 нь энэ асуудлыг шийдэж TÜV Rheinland Low Blue Light болон Flicker Free сертификатыг авсан байна. Уг сертификат нь дэлгэцийн нүдэнд үзүүлэх нөлөөллийг багасгаж, хэрэглэгчдийн нүдийг бүхэлд нь хамгаалах чадварыг гэрчилдэг байна.
3. НЭГ ДЭЛГЭЦ - ХОЁР ҮЙЛДЭЛ
Хоёр цонхонд зэрэгцээ болон бие даасан үйлдлүүдийг дэмждэг шинэ функцийг нэмж өгсөн нь энэ таблетын бас нэг онцлог юм. Өөрөөр хэлбэл нэг дэлгэцэн дээр хоёр ажлыг зэрэг гүйцэтгэх боломжтой. Жишээлбэл, дэлгүүрийн програмыг ашиглахдаа хоёр бүтээгдэхүүн тус бүрээр нь цонх нээж, харьцуулж болно. Эсвэл зүүн талын цонхонд хурлын дуудлагад оролцож байх зуураа баруун талын цонхонд давхар тэмдэглэл хөтлөн цаг хэмнэн бүтээмжтэй байж болох юм.
4. ДӨРВӨН ТАЛТ АУДИО
Huawei MatePad 11 дээрх дөрвөлсөн чанга яригч, дөрвөлсөн сувгийн дууны систем нь өндөр дуу чимээ, хүчтэй стерео эффект, гүн басстай үед ч өндөр чанартай дууг хүргэдэг. Дууны системийг АНУ-ын алдарт аудио төхөөрөмж үйлдвэрлэгч Harman Kardon-ийн мэргэжлийн аудио инженерүүдтэй хамтран зохион бүтээж, тохируулжээ.
5. Балтайгаа бүр кайфтай
Зургаан өнцөгт загвар бүхий хоёрдугаар үеийн Huawei M-Pencil нь ердөө 16 гр жин, 160 мм урттай. Эл үзэг нь цагаан алтаар бүрсэн шинэ үзэгний үзүүртэй бөгөөд 4096 түвшний даралтад тэсвэртэй гэнэ. Мөн таблеттайгаа соронзоор наалдаж болдог нь хэрэглэгчдэд илүү ая тухтай мэдрэмжийг өгнө.
6. ХУДАЛДАН АВАЛТ БҮР БЭЛЭГТЭЙ
HUAWEI MatePad 11-ийн хувьд энэ долоо хоногт Монголд албан ёсоор нээлтээ хийж, худалдаанд гараад байна. Бүтээгдэхүүний нээлтийн бэлэгтэй худалдаа нь энэ сарын 13-31 хооронд Сайн электроникс, Технозон, Smart Store гэсэн 3 борлуулагчдаар явагдаж буй. Түүнээс гадна нээлтийн урамшуулалд Huawei Band 6 ухаалаг бугуйвчийг худалдан авалт тутамд бэлэг болгон өгөх юм байна. Нэг сумаар хосолж ажиллах чадвартай хоёр маш сайн төхөөрөмжтэй болно гэсэн үг.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Huawei Consumer BG-тай холбогдох:
Huawei Mobile Mongolia (Фэйсбүүк), @huaweimobilemn (Инстаграм)
Утас: 7777-7722
Huawei


