Ухаалаг утас, лаптоп байсаар байтал яагаад таблет хэрэглэх ёстой гэж? Бид энэ удаа өдрөөс өдөрт хэрэглээ нь тэлж буй таблетын ач холбогдол болон түүнийг худалдан авах таван шалтгааныг хүргэж байна. Ухаалаг туслахаа шинэчлэхээр зэхэж байгаа бол энэ зөвлөгөө танд хэрэг болох нь лавтай.
Мэдээж хэрэг өөр бусад технологийн хэрэгслүүдийн нэгэн адил таблетын зах зээлд ч олон тоглогч бий. Тэд санал болгож буй таблетынхаа үзүүлэлт, оролт, чанар, жин, цэнэг барилт, дэлгэцийн хэмжээ зэргээрээ өөр хоорондоо ялгардаг. Харин та, тэдгээр олон сонголтуудаас хэрэглээндээ тохирсныг олох нь л хамгийн чухал.


АВСААРХАН, ТАВ ТУХТАЙ ХЭРЭГЛЭЭ

Таблетыг авч явахад авсаархан, хөнгөн жинтэй тул ямар ч нөхцөлд орон зай, цаг хугацааг үл ажран ажил, хичээлээ хийх боломжтой. Аялангаа ажиллахад, малын хотоосоо хичээлээ хийхэд яг тохирсон дэлгэцийн хэмжээтэй тул "албанаасаа" хоцрох аюулгүй болж байгаа юм.

Мөн таблетын хамгийн гол ялгарал нь үзэг. Хэдийгээр таблетууд хурууны мэдрэгчтэй байдаг боловч таны хүсэж байгаа нарийвчлалтай зураг, текстийг тийм амархан гаргаж өгөхгүй л болов уу. Харин үзэгний тусламжтайгаар ямар ч нарийвчлалтай зүйлийг төвөггүйхэн хийх боломжтой. Нэмээд зөөврийн кэйбордыг хоршуулан хэрэглэвэл яг л лаптоп дээр ажиллаж буй мэт мэдрэмжийг авах болно.

Бүтээмжийг нэмэгдүүлсэн

Бичвэр бичих, зураг зурах зэрэг үйлдлийг хийхэд цаасны хэмжээнд баригдан алдах эрхгүй байсан үе хойно хоцорсныг таблет батлан харуулж байна. Учир нь, таблет дээр ямар ч үйлдэл хийсэн, дараа нь түүнийгээ хүссэнээрээ засах боломжтой. Ингэснээр хэрэглэгчид алдаанаасаа суралцаж, компьютерын ур чадвараа нэмэгдүүлэхээс гадна шинийг санаачлах, бүтээлч сэтгэхүйгээ тэлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой болдог байна.

Бүтээмжийг нэмэгдүүлдэг өөр нэг зүйл нь хамтын ажиллагаа. Таблет нь гар утасны нэгэн адил интернэттэй хурдан холбогддог тул багаар ажиллахдаа нэг төсөл дээр олон талаас зэрэг холбогдох боломжтой. Энэ нь цаг хугацаа хэмнэхээс гадна бүх хүний оролцоог хангаж өгч буй. Сонирхуулахад, "The Work Ahead" хэмээх нийтлэлд "2010 оноос хойш АНУ-д шинээр бий болсон 13 сая ажлын байрны бараг гуравны хоёрт нь дунд болон ахисан түвшний дижитал ур чадвар шаарддаг" хэмээн бичжээ. Үүнээс харахад дижитал хэрэгслүүд нь сонголт биш зайлшгүй хэрэглээ болоод буй.



ЭНТЕРТАЙНМЕНТ ХЭРЭГЦЭЭНД НЭН ТОХИРОМЖТОЙ

Дэлгэцийн үзүүлэлтээсээ хамаараад таблет бүр өөр хоорондоо адилгүй. Чанар сайтай загварын таблетууд нь жирийн утас, лаптопыг бодоход хэт ягаан туяанаас нүдийг хамгаалах дэлгэцийн хамгаалалтын горимыг суулгасан байдгаараа хэрэглэхэд хялбар (user-friendly) байдаг. Үүнээс гадна график зураглал сайтай видео тоглоом тоглоход тань нягтшил сайтай дэлгэц ахиу мэдрэмжийг өгч чадна. Ерөнхийлөн үзвээс, таблетын дэлгэцийн өнгөний ялгарал, график дүрслэл, дууны систем, хүчирхэг RAM болон процессор нь таны энтертэйнмент хэрэгцээг бүрэн нийцтэй.

Экологид ээлтэй

Өмнөд Индианагийн их сургуулийн мэдээлснээр, АНУ-д нэг хүн жил бүр долоон модны үнэ бүхий модон эдлэл хэрэглэдэг гэжээ. Энэ нь бүх америкчуудын хувьд хоёр тэрбум модыг устгасантай тэнцэх тоо аж. Цочирдмоор тоо биш гэж үү? Хүмүүс бид хэрэглэж буй цаасныхаа бодит үнэ цэнийг нь бодож үзэлгүйгээр хайр гамгүй ашигладаг нь тун харамсалтай. Тэгвэл өнөөг хүртэл явж ирсэн тогтолцоо болох шалгалтын материал, хурлын тэмдэглэл, удирдамж зэрэг нэг удаагийн цаасны хэрэглээнийхээ ядаж тал хувийг таблет руу шилжүүлбэл нүүрстөрөгчийн ялгаралтыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулж чадах тооцоо бий.


ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТТЭЙ

Коллежийн Удирдах зөвлөлийн мэдээлснээр коллежийн оюутнууд 2018-2019 оны хичээлийн жилд сургалтын материалд дунджаар 415 ам.доллар, бусад хангамжид 108 ам.долларыг зарцуулсан байна. Бичиг хэргийн материалтай ойр ажилладаг оффисын ажилчид ч ялгаагүй өртөг гаргасан байж мэднэ. Тэгвэл тэдгээр зардлыг эрс багасгах сонголт нь таблет юм. 2021 оны байдлаар АНУ-д хэрэглээний таблетын дундаж үнэ ойролцоогоор 365.63 ам.доллар байна. Харин зөөврийн лаптопны дундаж үнэ 808.67 ам.доллар. Хэдийгээр таблет худалдан авахад өндөр зардалтай мэт боловч том зургаар нь харж үзвэл хамаагүй хямд сонголт болж байгаа юм. Тиймдээ ч дунд болон урт хугацааны хэтийн төлвийг харахад таблет нь өөртөө хийж буй ухаалаг хөрөнгө оруулалтуудын нэг болно.

Ташрамд, "HUAWEI MatePad 11" Монголд албан ёсоор нээлтээ хийж, худалдаанд гараад байна. Бүтээгдэхүүний нээлтийн бэлэгтэй худалдаа энэ сарын 13-31 хооронд "Сайн электроникс", "Технозон", "Smart Store" гэсэн гурван дэлгүүрт болж буй. Түүнээс гадна нээлтийн урамшуулалд "Huawei Band 6" ухаалаг бугуйвчийг худалдан авалт тутамд бэлэг болгон өгөх юм байна. Нэг сумаар хосолж ажиллах чадвартай хоёр маш сайн төхөөрөмжтэй болно гэсэн үг шүү дээ.