Бидний амьдралын чанар, цаг хугацаа, аюулгүй байдал шууд хамаардаг хамгийн чухал хөрөнгө оруулалтын нэг бол автомашин билээ. Автомашинаа зөв сонгох нь зөвхөн нэг газраас нөгөөд хүрэх тухай бус, харин өдөр бүр стрессгүй зорчих, гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах, ирээдүйн технологийн үнэ цэнийг хором бүр мэдрэх тухай асуудал юм.
Тиймээс энэ удаагийн нийтлэлдээ бид таны эл чухал сонголтод нийцэх, EURO NCAP аюулгүйн 5 одтой, Европын зах зээлд албан ёсоор нийлүүлэгдэж буй IM5 болон IM6 загваруудыг танилцуулж байна. Ташрамд, дээрх загваруудыг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр хаанаас худалдан авах боломжтой талаар нийтлэлийнхээ төгсгөлд хуваалцсан байгаа шүү.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: БРЭНДИЙН ФИЛОСОФИ
IM Motors бол зүгээр нэг шинэ брэнд биш, харин дэлхийн технологийн салбарын гурван аварга хүчний нэгдэл юм. SAIC, Alibaba, Zhangjiang Hi-Tech нарын хамтарсан энэхүү төсөл нь цахилгаан автомашины салбарт итгэлцэл болон ирээдүйн инновацыг түүчээлж буй.
Тодруулбал,
SAIC Motor (Үйлдвэрлэлийн суурь): Дэлхийн автомашины салбарын хамгийн том төлөөллүүдийн нэг. Тэд автомашин үйлдвэрлэл, инженерчлэл болон дизайны чиглэлээр 70 гаруй жилийн туршлагаа энэхүү брэндэд зориулдаг.
Alibaba Group (Дижитал инновац): Цахим худалдаа болон технологиор дэлхийд манлайлагч. Тэд хиймэл оюун, их өгөгдөл (Big Data), үүлэн тооцоолол болон ухаалаг холболтын хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг автомашинд суулгаж буй.
Zhangjiang Hi-Tech (Судалгаа, шинжилгээ): Тус компани нь технологийн судалгаа, хөгжүүлэлтийн гол зангилаа юм. Тэд шилдэг боловсон хүчин болон R&D нөөц бололцоог нэгтгэснээр автомашины технологийн боломжийг шинэ шатанд гаргаж байна.
IM Motors-ийн хувьд автомашиныг зүгээр нэг тээврийн хэрэгсэл биш, харин хүний амьдралын салшгүй хэсэг болсон "Ухаалаг амьдрах орон зай" болгон өөрчлөхийг зорьдог. Технологи болон урлагийн төгс зохицлоор дамжуулан жолооч бүрд хосгүй мэдрэмж, тав тухыг бэлэглэх гол зорилготой. Мөн тэд "Хэрэглэгч төвтэй" байх зарчмыг баримталдаг ба бүтээсэн автомашин бүр нь хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн, байгаль орчинд ээлтэй, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон байх ёстой хэмээн үздэг аж. Тиймдээ ч энэхүү философийн илэрхийлэл болсон IM5, IM6 загварууд таны аяллыг илүү сонирхолтой, илүү аюулгүй байлгах нь дамжиггүй.

ШИНЭЧЛЭГДЭЖ, ИЛҮҮ ХҮЧИРХЭГЖСЭН IM5 & IM6
Шинэ загварууд гадна болон дотор талдаа гоо зүйн хувьд төгс болоод зогсохгүй инженерчлэлийн дараах томоохон шинэчлэлтүүдийг багтаажээ.
Салон
Дэлгэцийн шийдэл: Хянах самбарыг зүүнээс баруун зах хүртэл бүхэлд нь бүрхсэн 36.3 инчийн хэт өргөн панорама дэлгэц нь автомашины технологийн гол цөм юм. Энэхүү дэлгэц нь жолоочийн харах өнцөгт саад болохгүй байхаар өндрөө автоматаар болон механикаар дээш доош хөдөлгөж болдог. Тухайлбал, "Performance mode" дээр дэлгэц доошилж, зөвхөн шаардлагатай мэдээллүүдийг харуулснаар жолоочийн харагдах орчныг нэмэгдүүлэх аж. Мэдээж 4K нягтаршилтай тул нарны шууд тусгалд ч тод харагдах ба зорчигч талд тусдаа энтертайнмент контент үзэх боломжийг ч олгож буй.
Жолооны хүрд: Уламжлалт дугуй жолооны хүрдээс татгалзаж, нисэх онгоцны удирдлага мэт "Yoke" загварын хагас жолоог нэвтрүүлжээ. Ингэснээс урд талын хянах самбарын дэлгэц болон замын харагдах байдалд торох зүйлгүй болж байгаа юм. Энэ нь жолоочийг замаас хараа салгахгүйгээр бүх мэдээллээ хянах боломжийг бий болгож буй.
Материал: Салон дахь арьс болон зөөлөн материалууд нь Европын тансаг зэрэглэлийн автомашинуудаас дутахааргүй чанартай ажээ. Суудлууд нь хүний биед тохирсон зөөлөн, дээд зэрэглэлийн Nappa арьсаар бүрэгдсэн төдийгүй байгаль орчинд ээлтэй, өндөр чанартай веган материалыг ашигласан нь Европын "Rolls-Royce", "Bentley" зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн чанартай ижил түвшинд очсон байна. Үүний зэрэгцээ бүх суудал нь халаах, хөргөх болон массаж хийх функцтэй бөгөөд хотын түгжрэлд ч алжаахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн аж.


Дэвшилтэт технологи
Bilstein брэндийн дэвшилтэт хийн амортизатор: Дэлхийд алдартай Bilstein брэндтэй хамтран бүтээсэн энэхүү хийн систем нь замын гадаргууг секундэд хэдэн зуун удаа мэдэрч, хатуулаг болон өндрөө өөрөө тохируулдаг аж. Ингэснээр хурд сааруулагч эсвэл замын бартаан дээр автомашины кузовын савлагааг дээд зэргээр дарж, зорчигчдод яг л "үүлэн дээгүүр хөвж буй" мэт зөөлөн, тав тухтай мэдрэмжийг төрүүлнэ. Мөн хурд ихсэх үед машины өндрийг намсгаж, тогтвортой байдлыг нэмэгдүүлдэг.

800V-ын өндөр хүчдэлийн хурдан цэнэглэгч систем: Хурдны хязгааргүй боломж ба цэнэглэлтийн шинэ эрин. Уламжлалт цахилгаан машинууд 400V систем ашигладаг бол IM загварууд 800V Silicon Carbide (SiC) технологийг нэвтрүүлжээ. Энэхүү систем нь эрчим хүчний алдагдлыг багасгаж, моторын үр ашгийг дээд цэгт хүргэдгээрээ давуу талтай. Хамгийн гол нь Ultra-Fast Charging буюу ердөө 15-18 минут цэнэглэхэд 500 хүртэлх км зам туулах чадвартай болсон нь таны цагийг хэмнэх гайхалтай боломж юм.

Дөрвөн дугуйн жолоодлогын систем: Том оврын жип эсвэл седан унахад эргэлт хийх, зогсоолд тавихад хүндрэлтэй байдаг нь нууц биш. Энэ асуудлыг IM5 болон IM6-д энэ асуудлыг шийджээ. Тодруулбал, бага хурдтай үед хойд дугуйнууд урд дугуйн эсрэг чиглэлд эргэснээр машины эргэлтийн радиусыг ердөө 5.09 метр (яг л жижиг оврын тэрэг шиг) болгон багасгадаг. Харин өндөр хурдтай үед бүх дугуй нэг чиглэлд эргэж, эгнээ байр солих үед аюулгүй, тогтвортой байдлыг хангах аж.

eTAC систем: Халтиргаатай зам эсвэл бороотой үед дугуй хий эргэх, машин шарвах нь хамгийн аюултай байдаг шүү дээ. Тэгвэл eTAC (Electronic Torque Adaptive Control) нь энэ аюулыг урьдчилан тооцоолох юм. Ингэхдээ моторын эргүүлэх хүчийг секундэд хэдэн мянган удаагийн нарийвчлалтайгаар дугуй бүрд хуваарилах ба дугуй зам дээр халтирах үед систем ажиллаж, машиныг замаас гаргахгүй, тогтвортой байлгах гэнэ.

ТҮЛХҮҮР ТЕХНОЛОГИУД
Автомашин гэдэг зөвхөн нэг газраас нөгөөд хүргэх хэрэгсэл бус харин амьдралын хэв маяг байх ёстой талаар нийтлэлийн эхэнд дурдсан. Тэгвэл IM5 болон IM6 загварууд гарцаагүй үүний жишиг болжээ.

Хил хязгааргүй интернэттэй орчин
Starlink-тэй ижил төстэй хиймэл дагуулын технологиор тоноглогдсон тул дэлхийн хаана ч, тэр байтугай үүрэн холбооны сүлжээ барихгүй алслагдсан бүсэд ч таны автомашин өндөр хурдны интернэтэд холбогдсон хэвээр байх аж. Тиймээс холын аялалд явахдаа YouTube, Spotify, Netflix зэрэг платформуудыг ямар ч гацалтгүй ашиглаж, гэр бүлээрээ уйдахгүй зорчих боломжтой. Мөн автомашины програм хангамж нь гар утас шиг байнга өөрөө шинэчлэгдэж, шинэ боломжууд нэмэгдсээр байдаг давуу талтай. Тэгэхээр та заавал засварын төв дээр очих шаардлагагүйгээр хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглах боломжтой гэсэн үг юм.



Хиймэл оюуны нягт ажиллагаа
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар жолоочийн зан төлөв болон замын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж болно. Ингэхдээ "Hey IM" гэж дуудахад л таны дуу хоолойгоор дамжуулан цонх нээх, агааржуулагч тохируулах, маршрут төлөвлөх зэрэг бүх үйлдлийг гүйцэтгэх юм. Мэдээж автомашиныг тойрсон олон тооны камер, хэт авианы мэдрэгч болон LiDAR систем нь орчныг 360 градусын нарийвчлалтайгаар хянах бөгөөд яг л уран зөгнөлт кинон дээр гардаг шиг өөрөө өөрийгөө жолоодох (Autonomous driving) болон аюултай нөхцөлд шууд хариу үйлдэл үзүүлэх суурь технологи болж буй.
Ухаалаг утастай хорших байдал
Таны ухаалаг утас болон автомашин нэгэн цогц систем болон ажиллана. Тухайлбал, гэрээсээ гарахаас өмнө утсаараа машинаа халаах, цэнэгийн хэмжээг шалгах, зогсоолоос өөрөө ирж авахаар дуудах (Summon mode) зэрэг боломжууд таны амьдралыг илүү хялбарчлах нь дамжиггүй. Мөн түлхүүр мартана гэх ойлголт үгүй болсон ба таны утас ойртоход машин таныг таньж хаалгаа нээхээс гадна суудлын байрлал, хөгжмийн жагсаалтыг тань урьдчилан бэлдээд угтах болно.

ХЭНД ТОХИРОХ ВЭ?
Завгүй амьдралын хэв маягтай, гэр бүлийнхээ аюулгүй байдал, тав тухыг нэгдүгээрт тавьдаг, хэмнэлттэй хэрнээ хязгаарлалтгүй зорчихыг хүсдэг хэн бүхэнд тохиромжтой. Илүү тодруулбал,
- Технологийн дэвшлийг эрхэмлэгч, хиймэл оюун, хамгийн сүүлийн үеийн тек төхөөрөмжид дурлагсдад,
- Гэр бүлийнхээ аюулгүй байдлыг нэгдүгээрт тавигч эцэг эхчүүдэд,
- Хотын түгжрэлд массажтай суудалд тухлан, өндөр хурдны интернэт ашиглан ажлаа амжуулах эсвэл дуртай хөгжмөө сонсон алжаалаа тайлахыг хүсдэг залууст,
- Өндөр үнэтэй шатахуун, өртөг ихтэй засвар үйлчилгээнээс татгалзаж, ногоон зээлийн таатай нөхцөлөөр хязгааргүй зорчихыг хүсэж буй хүмүүст,
- Холын аялал, байгальд хайртай аялагчдад яг цав тохирно.
ХААНААС ХУДАЛДАН АВАХ ВЭ?
Хэрэв уншигч та худалдан авахаар сонирхож буй бол Жапан Туан хотхоны зүүн талд байрлах EMC Үзэсгэлэнгийн танхимаас бүх банкны хөнгөлттэй ногоон зээлээр худалдан авах боломжтой.
Урьдчилсан захиалга хийх: immotors.mn/order
Ташрамд дуулгахад, урьдчилсан захиалга бүрд урамшуулал зарласан бөгөөд хосоороо гадаад аялах эрх, хамгаалалтын хуулга, өвлийн дугуй, тээврийн хэрэгслийн даатгал, суурин цэнэглэгч, iPhone 17, iPad, PS5 зэрэг супер бэлгүүдээс сонгох боломжтой юм байна.


Сэтгэгдэл бичих

