Өдгөөгөөс 15 жилийн өмнө Стив Жобс iPhone 1-ийг дэлхий дахинд танилцуулж ухаалаг утсаар ч зогсохгүй хүн төрөлхтний технологийн хэрэглээ, амьдралын хэв маягийг тэр чигт нь өөрчлөх эхлэл тавьсан билээ.

Анхны iPhone

Харин өнөөдөр бид өдөр тутмын амьдралаа ухаалаг утасгүй төсөөлөхийн аргагүй болтлоо уг технологийг ашиглаж, үр шимийг нь хүртэж байна.

Өнгөрсөн сард Apple компани iPhone 14 загвараа танилцуулснаар ухаалаг утасны хөгжил, хэрэглээ ахин нэг шат ахисан юм. Одоо ашиглаж буй гар утсаа сайжруулах эсэхээ шийдэж амжаагүй байгаа уншигчдадаа зориулан iPhone 14-ийг худалдан авах 14 шалтгааныг танилцуулъя.

1. олон ХЭРЭГЛЭЭТЭЙ NOTCH

Таван жилийн өмнө iPhone 10 буюу X загвар нүүрний дээд хэсэгт байх камер болон бусад мэдрэгчийг агуулсан “notch” гэх зүйлийг танилцуулж, багагүй шуугиан дэгдээсэн. Тэгвэл энэ жил “notch”-ийг ахин шинэчилж, илүү жижиг зай эзлэх, илүү олон хэрэглээтэй Dynamic Island-г танилцуулсан юм.


Dynamic Island-ийн зарим хэрэглээ

2. САР БҮР 14GB ДАТАТАЙ

Юнителээс iPhone 14-ийн аль ч загварыг авсан гурван сарын турш сар бүр 14GB дата бэлэглэх юм байна. Мөн Юнителийн үнэнч хэрэглэгч бол лизингээр худалдан авч болно. Лизингээр авч болох эсэхээ шалгахыг хүсвэл 1404 дугаарт L гэж бичиж илгээгээрэй. Шалгуур хангаагүй бол Simple-ээр урьдчилгаагүй, хүүгүй 12 сарын хугацаатай зээлээр авах боломжтой гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

3. САЙЖРУУЛСАН СЕЛФИ КАМЕР

iPhone 14-ийн бүх хувилбарууд сайжруулсан 12 мегапиксел нүүрний камертай. Мөн автоматаар фокуслах боломжтой болсон бөгөөд өмнөх загвараас өрц нь багасаж, бүдэг гэрэлтэй орчинд авах зургийн чанар хоёр дахин сайжирчээ.


iPhone 14 болон 13 Pro Max-ийн селфи камерын ялгаа

4. ХАМГИЙН ХҮЧИРХЭГ БАТАРЕЙ

Энэ жил Apple Mini хувилбарын оронд Plus нэртэй, хэмжээгээрээ Pro Max-тай ижил боловч үнэ болон үзүүлэлтийн хувьд Pro-с харьцангуй бага Plus загварыг танилцуулсан юм. Мөн тэд iPhone 14 Plus-ийг хамгийн хүчирхэг батарейтай iPhone хэмээн нэрлээд байгаа билээ.

5. Тогтвортой дүрс бичлэг

Хэрэв та гар утсаараа дүрс бичлэг хийдэг бол энэ нэмэлт таалагдах нь гарцаагүй. Энэ жил шинээр танилцуулсан Action нэртэй горимын тусламжтайгаар алхах, гүйх зэргээр чичиргээтэй үед хийсэн дүрс бичлэгийг автоматаар тогтворжуулах боломжтой.


6. A16 чип

iPhone 14 Pro, Pro Max хувилбарууд Apple-ийн хамгийн сүүлийн үеийн A16 чипээр тоноглогдсон бөгөөд уг чип нь бусад загваруудад байх A15 чипээс 15-17 хувиар хурдтай ажилладаг болох нь бодит туршилтаар батлагджээ.

7. Осол мэдрэгч

iPhone 14-ийн бүх хувилбарт байх Crash Detection нь таныг осолд орсон гэж үзвэл автоматаар түргэн тусламж дуудаж, байршлаа илгээдэг функц юм. Apple уг функцээ танд хэзээ ч хэрэг болохгүй гэж найдаж байна хэмээн танилцуулсан билээ.


Crash Detection функц

8. Шинэчилсэн бүтэц

Хэдийгээр энэ жилийн iPhone өмнөх загвараасаа гадна талаасаа ялгаа багатай ч доторх эд ангийн зохион байгуулалт нь мэдэгдэхүйц өөр болжээ. Ингэснээр эд ангийн гэмтлийг засахад илүү хялбар, хамгийн гол нь хямд болов. iFixit сайтаас iPhone 14-ийн засагдахуйц байдлыг 10-с 7-оор үнэлсэн нь 2017 оны iPhone X-ээс хойш хамгийн өндөр үнэлгээ авсан iPhone болж байна.

9. САЙЖРУУЛСАН ҮНДСЭН КАМЕР

Apple 2015 оны iPhone 6 загвараас хойш үндсэн камертаа 12 мегапиксел камер ашигласаар байсан бол энэ удаа iPhone 14 Pro, Pro Max хувилбаруудаа 48 мегапиксел камертай болгож, маш том дэвшил авчирсан юм. Ингэснээр зураг болон дүрс бичлэгийг илүү тод, илүү нягтшилтайгаар авах боломжтой.


10. САЙЖРУУЛСАН ЗУРГИЙН ТЕХНОЛОГИ

iPhone 14-ийн бүх хувилбарт байх Photonic Engine нь гэрэл багатай орчинд авсан зургийг сайжруулах технологи юм. Уг технологи нь iPhone 14-ийн сайжруулсан камер болон машин сургалт ашиглан гэрэл багатай орчинд авсан зургийн чанарыг 2-2,5 дахин сайжруулдаг гэнэ.

11. КОМПЬЮТЕР ШИГ ДЭЛГЭЦ

iPhone 14 Pro, Pro Max хувилбарууд ProMotion технологи болон 120Hz дэлгэцтэй. Энэ нь секундэд дэлгэцээ 120 удаа өөрчлөх боломжтой гэсэн үг. Уг технологийн тусламжтайгаар тоглоом тоглох, дүрс бичлэг үзэх үед дэлгэцэн дээр гарч буй зүйлс ямар ч гацалтгүй, тод байх болно.


15Hz, 30Hz, 60Hz-ийн ялгаа

12. ШИНЭ ҮЙЛДЛИЙН СИСТЕМ

Apple шинэ iPhone-ий хамтаар үйлдлийн системийнхээ шинэ хувилбар болох iOS 16-г мөн танилцуулсан билээ. Уг үйлдлийн системийг 2017 оны iPhone 8-аас хойш ашиглах боломжтой. Хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систем, хамгийн сүүлийн үеийн iPhone-той тун ч сайхан хоршиж ажиллах нь дамжиггүй.

iOS 16 үйлдлийн системийн талаар дэлгэрэнгүй: iOS 16-с онцлох 16 үйлдэл

13. САЙЖРУУЛСАН ӨРГӨН КАМЕР

iPhone 14-ийн Pro хувилбаруудын Ultrawide буюу өргөн камер өмнөх загвараасаа илүү сайжирч, iPhone 13 Pro хувилбараас хоёр дахин том мэдрэгчтэй болжээ. Ингэснээр өргөн камераар авсан зураг илүү тод, илүү нягтшилтай болсон байна.


iPhone 13 болон 14 Pro Max-ийн өргөн камерын ялгаа

14. ҮРГЭЛЖ АСААЛТТАЙ ДЭЛГЭЦ

Бусад ухаалаг утаснуудад байдаг ч iPhone дээр анх удаа гарч буй функц бол “Always-On display” юм. Товчхондоо, уг функцийн тусламжтайгаар та утасныхаа дэлгэцэд хүрэхгүйгээр дэлгэц дээр байгаа мэдээллүүдээ харах боломжтой.

Уншигч таны хувьд iPhone 14 загвараас хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.