Lexus брэндийг тэртээ 1989 онд Америкийн тансаг зэрэглэлийн автомашины зах зээлийг дайлаар мордох зорилгоор японы алдарт Toyota корпорац эхлүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш гурван аравны турш дизайн, технологи, аюулгүй байдлаараа Mercedes-Benz, BMW, Audi зэрэг Германы тансаг зэрэглэлийн авто үйлдвэрлэгчидтэй эн тэнцүү өрсөлдөж байна.

Lexus NX, Lexus ES, Lexus LC, Lexus LS

Харин энэ онд Lexus дунд оврын SUV – RX, бага оврын буюу компакт SUV – NX загваруудыг шинэчлэн тус тус тавдугаар болон хоёрдугаар үеийн загваруудыг танилцуулсан юм. Илүү чамин дизайн, шинэ хөдөлгүүрийн сонголт, гэрийг ч орлох тохилог салон, технологийн олон шинэ шийдлүүд зэрэг шинэчлэлүүдийг товчлон хүргэе.


Чамин дизайн 

RX

Шинэчлэгдсэн RX нь Toyota-ийн TNGA-K платформ дээр суурилжээ. Хэдийгээр өмнөх үеийн RX-тэй адил урттай ч тэнхлэг хоорондын зай болон дугуй хоорондын зай илүү өргөн болсноор өмнөх үеийн загваруудаа бодвол хамаагүй догшин дүр төрхтэй болов.


2023 Lexus RX

Lexus-ийн нэрийн хуудас болох “spindle” гриль болон их гэрлийн дизайн илүү загварлаг болоод зогсохгүй арын хэсэг бүхэлдээ шинэчлэгдэн LED гэрлэн туузтай болсон нь тус автомашиныг байгаагаасаа намхан, спортлог харагдуулна. Харин арын цонх нь C-Pillar-ийг бүхэлд нь эзэлж, хөвж байгаа мэт мэдрэмж төрүүлэх ажээ.


2023 Lexus RX

NX

Том ах RX-ийнхээ адилаар өмнөх үеийн NX-ээсээ урт болон өргөнөөрөө тус бүр 20мм-ээр томорч, шинэхэн “spindle” буюу “ээрүүлэн” грилтэй болжээ.


2023 Lexus NX

Мөн RX-ийн адилаар их болон арын гэрлүүд шинэчлэгдэн, дээр дурдсан Lexus-ийн шинэ нэрийн хуудас болох арын гэрлийг холбох LED гэрлэн туузтай болсон аж.


2023 Lexus NX

Тохилог салон 

RX

Lexus-ийн хамгийн сайн хийж чаддаг зүйлсийн нэг нь яах аргагүй автомашины тансаг салон билээ. Тэр ч утгаараа шинэчлэгдсэн RX-ийн салонд сайн чанарын арьс, метал болон үнэтэй хуванцар материалуудыг ашигласан байна. Түүнчлэн холын замд зорчигчийн биеийг чилээхгүй, халж, хөрдөг зөөлөн суудал, 460 литр багтаамжтай тээштэй тул өнөр гэр бүлүүдэд илүү тохирох юм.


2023 Lexus RX салон

Тус салоны гол онцлог нь 14 инчийн инфотэйнмент дэлгэц юм. Lexus-ийн хамгийн сүүлийн үеийн үйлдлийн системтэй тус дэлгэцээр салон доторх температураас эхлээд автомашины бүх функцуудыг хялбархан удирдаж болно. Үүний сацуу олон давтамжтай хийгддэг үйлдлүүд болох climate control, дууны чимээ тохируулагч нь уламжлалт товчлууруудтай тул хөдөлгөөнд оролцож байхдаа удирдахад хялбар болов. Мөн Android Auto болон Apple Carplay-ийг утасгүйгээр (wireless) ашиглах боломж бүрджээ. Мэдээж ухаалаг удирдлагатай жолооны хүрд, дижитал хянах самбар зэргээр орчин үеийн технологиуд бүгд бий.


14 инчийн инфотэйнмент дэлгэц

NX

NX-ийн хувьд салон нь мөн адил бүрэн шинэчлэгдэж, өмнөхөөсөө илүү цэмцгэр, энгийн хэрнээ чамин дизайнтай болов. Дээр дурдсан RX-ийн бүх онцлогуудыг шингээсний сацуу гар утасны wireless цэнэглэгч, халдаг хүрд, 10 спикертэй хөгжмийн систем, жолоочийн head-up дэлгэц гээд онцлогийг шингээжээ. Хамгийн бага үзүүлэлттэй (entry-level) автомашинууд нь 9.8 инчийн инфотэйнмент дэлгэцтэй ч үүнээс дээгүүр түвшний хүлгүүд бүгд 14 инчийн инфотэйнмент дэлгэцтэй байх аж.


2023 Lexus NX салон

Lexus-ийн тансаг хүлгүүдийг Mark Levinson-ий өндөр чанарын дуугаралттай спикерийн системгүйгээр төсөөлшгүй. RX болон NX загварууд 1800Вт-ын 17 спикер бүхий стерео системийн сонголттой бөгөөд тус систем нь ямар ч дууг амьдаар сонсож буй мэт мэдрүүлж, сонорыг мялаах юм.


Mark Levinson хөгжмийн систем

Хүчирхэг үзүүлэлт 

RX

Тус хүлэг RX 350, RX 350h, RX 500h гэсэн гурван хувилбартай бөгөөд хөдөлгүүрийн хувьд дотоод шаталт, хосолсон буюу hybrid болон цэнэглэж болох plug-in hybrid гэсэн сонголтуудтай.


2023 Lexus RX

RX 350 хувилбар нь 275 морины чадалтай дан турбот дөрвөн цилиндрийн хөдөлгүүртэй бол хосолсон хөдөлгүүрт RX 350h хувилбар нь 246 морины чадалтай байх юм.

Хамгийн хүчирхэг хувилбар буюу RX 500h нь 366 морины чадал бүхий хосолсон хөдөлгүүртэйн дээр дөрвөн дугуйн хөтлөгч, сайжруулсан suspension-той тул бартаат замыг ажрахгүй туулах ажээ.

NX

Харин NX-ийн хувьд NX 250, NX 350 гэх хоёр сонголттой бөгөөд тус тус 203 морины чадал бүхий 2.5 литрийн дөрвөн цилиндрт, 275 морины чадал бүхий дан турбот дөрвөн цилиндрт хөдөлгүүрүүдтэй байх аж.


2023 Lexus NX

Хаана ч байхгүй аюулгүй байдал 


Lexus брэнд нь олон улсад аюулгүй байдлаараа тэргүүлэгчдийн нэг билээ. Тиймдээ ч тус брэндийн автомашинууд ослын үеийн аюулгүй байдлаараа олон улсын NCAP (New Car Assesment Program) байгууллагаас хамгийн өндөр оноог авдаг юм. RX загварын хувьд үндсэн дөрвөн үзүүлэлт дээр 87 болон түүнээс дээш оноог, NX загвар нь мөн үзүүлэлтүүд дээр 83 болон түүнээс дээш оноог авснаар таван од буюу хамгийн дээд үнэлгээний эзэд болжээ.


Lexus NX-ийн head-up дэлгэц

Өндөр үнэлгээний нууц нь Lexus-ийн үйлдвэрлэлийн чанартай шууд холбоотой ч тэдний аюулгүй байдлын систем “Lexus Safety System+ 3.0”-ийг дурдахгүй байж болохгүй.

Уг систем нь явган зорчигч болон автомашинтай мөргөлдөхөөс сэргийлэх, эгнээ барих, замын тэмдэг таних, автоматаар холын гэрлийг шилжүүлэх, круиз контрол, жолоодлогын тусламж гэсэн зургаан үндсэн үйлдэлтэй аж.


Шинэчлэгдсэн RX болон NX загваруудтай ойроос танилцаж, албан ёсны дистрибьютерийн шоурүүмээр зочлохыг хүсвэл Lexus Mongolia Emerge төвөөр зочлоорой. Мөн Lexus-Tavan Bogd болон Lexus-Munkhada-ийн борлуулалтын менежерүүдээс автомашинуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Unread