Бид өмнө нь хоолны шинэ “од” уйгар бингийн талаар танилцуулсныг уншигч та санаж байгаа биз ээ. Тэгвэл сошиал даяар шуугин, сайхан амттайг нь шагшин магтаж байсан энэхүү бингийн дараагийн тренд хэдийн олны анхаарлыг татаад буй. Энэ бол “Уйгар боорцог”.
Боорцог гээч хүнс хэзээнээсээ нүүдэлчин монголчууд бидний дөрвөн улирлын турш амтархан идэж ирсэн хүнс билээ. Үүний зэрэгцээ хүн бүрийн л сэтгэлд эмээ, ээжийн хийдэг халуун боорцгийг, сүүтэй цай, өрөмтэй хольж иддэг “амттай” дурсамж тодхон байх. Тэгвэл тэр дурсамжийг дахин сэргээх шинэ амт таны гарт хүрч буй нь уйгар ардын уламжлалт боорцог юм.
Ингээд шинэ тренд “Уйгар боорцог”-ийн тухай илүү дэлгэрэнгүй танилцуулъя.

АМТАТ БООРЦГИЙН АРВИН ТҮҮХИЙГ СӨХВӨӨС
Боорцгийн үүсэл нүүдэлчдийн амьдралаас улбаатай. Эртний түрэг угсаатнууд, тэр дундаа уйгар, казах, кыргыз, монгол зэрэг ард түмэн тал нутгаар нүүдэллэж амьдрахдаа хадгалалт сайтай, илчлэг өндөртэй, авч явахад хялбар хүнс бүтээх шаардлагатай нүүр тулжээ. Үүний үр дүнд гурил, тос, сүү зэргийг ашиглан зуурсан гурилаа тосонд шарж болгох аргыг сэдсэн бөгөөд боорцог хэмээх шинэ төрлийн хүнс бий болсон гэдэг.
Түүхэн сурвалжид боорцогтой төстэй хүнсний тухай цөөнгүй дурдагдсан байдаг. Тухайлбал, IX-X зуунд Уйгарын хаант улс Хятадтай худалдаа, соёлын харилцаа хөгжүүлж байх үедээ тосонд шарсан гурилан хүнсийг “хуан бин” хэмээн тэмдэглэсэн нь боорцогтой төстэй хүнс байлаа. Түүнчлэн XIII-XIV зуунд монголчуудын Юань гүрний үеийн гал зууханд ч энэ төрлийн хоол өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр уламжлагдан иржээ. Мөн Төв Азийн олон орны дунд энэ хоол “боорсоқ”, “пишме”, “чөк-чөк” гэх мэт нэртэйгээр түгэн дэлгэрсэн нь соёлын гүн уялдааг харуулж буй.

УЙГАР БООРЦГИЙН УЛАМЖЛАЛ ЁСОН
Уйгарчуудын хувьд боорцог нь зөвхөн хоол хүнс бус, сэтгэлийн илэрхийлэлд тооцогддог. Тиймдээ ч уйгар айлд зочин ирэхэд заавал боорцог барьж угтдаг уламжлалтай. Үүний зэрэгцээ хурим, баяр ёслол, Рамадан мацаг тайлах үеэр ширээн дээр зайлшгүй байх ёстой хүнс аж.
Өнөө үед уйгар боорцог дэлхийн олон газарт танигдаж, уламжлалт хоолноос гадна соёлын нэгэн төлөөлөл болжээ. Шиньжаны гудамжны дэлгүүрүүдээс эхлээд Европ, Америк дахь уйгар ресторануудын цэсэнд хүртэл боорцог зүй ёсоор бий. Зарим газар кофе, цайтай хослуулан амттан маягаар хэрэглэдэг болсон төдийгүй ингэснээр олон зууны түүхтэй уг хүнс орчин үеийн амьдралд шинэ өнгө аястайгаар нэвтэрч буй.
ШИНЭ ТРЕНД “УЙГАР БООРЦОГ”
Уйгар боорцгийг хөөлгөсөн гурилаар хийдэг бөгөөд сүү, өндөг, тос элбэг ордог тул зөөлөн, амтлаг, тослог бүтэцтэй болдог. Хэлбэрийн хувьд дугуй, мушгиа, дөрвөлжин зэрэг янз бүрийн төрөлэй. Харин манай зах зээлд шинэ тренд үүсгээд буй “Уйгар боорцог” нь дараах онцлог давуу талтай юм.

Уламжлалт амтыг “дахин загварчилсан”
Уламжлалт боорцгийн амтыг орчин үеийн хэрэгцээ, эрүүл мэндийн ач тустай нийцүүлсэн гэдгээрээ тун онцлогтой бүтээгдэхүүн болжээ. Хуучны жор, уламжлалт гар аргыг үндэс сууриа болгон, орчин үеийн хүнсний технологи, сав баглаа боодлын шийдэлтэй хослуулснаар энэ бүтээгдэхүүн өнгө төрх, амт, хэрэглээний хувьд шинэлэг түвшинд хүрсэн аж.
Амттай атлаа эрүүл мэндэд тустай
Уйгар боорцгийг бусад амттанаас ялгаж буй гол онцлог бол түүний эрүүл мэндэд тустай найрлага юм. Бүтээгдэхүүний үндсэн найрлагад гүнждийн үр, өндөг, улаан буудайн дээд гурил зэрэг хүнс орсон нь үүнийг бэлхэн илтгэх биз ээ. Гүнждийн үр нь байгалийн гаралтай, Омега-3, 6, 9 тосны хүчлүүдээр баялаг хүнс тул хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй юм. Тодруулбал, дээрх найрлага нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, уусны эргэлтийг сайжруулах, холестерины хэмжээг бууруулах, арьс, үсний эрүүл байдлыг хадгалах онцгой давуу талтай гэнэ.
Тавгийн идээний шинэ тренд
Айлчин гийчин ирэхэд амттай боловч эрүүл мэндэд төдийлөн тусгүй элдэв гоёмсог чихрээр дайлах ёс бидэнд бий. Гэхдээ уйгар боорцгийн жижиг, царайлаг савлагаа нь тавгийн идээний ширээний өнгө төрхийг шинэчилж, уламжлалт болон орчин үеийн хэв маягийг уялдуулсан шийдэл болж байгаа юм. Товчхондоо, чихэр ихтэй амттанаас татгалзах хандлага дэлхий даяар түгээмэл болж буй энэ үед уйгар боорцог нь эрүүл, амттай, соёлын утга шингэсэн сонголт болох нь гарцаагүй.
ХААНААС ХУДАЛДАН АВАХ ВЭ?
Уламжлалт амтыг орчин үеийн хэрэглээнд төгс нийцүүлсэн “Уйгар боорцог”-ийг та бүхэнд зах бөөний төвүүд болон 8 нэрийн дэлгүүрүүд, сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

Сэтгэгдэл бичих

