Манай редакцын хувьд тун ч олон эцэс цэг (deadline)-тэй долоо хоног өнгөрлөө. Учир юу вэ гэвээс өнгөрсөн долоо хоногт хэвлэн нийтлэгчдийн хүсэн хүлээдэг “Номын баяр” болов. Энэ баяраар хэвлэлийн газрууд шинэ бүтээлүүдээ уншигч олондоо хүргэдэг уламжлалтай. Манай редакц өнгөрсөн жилээс контент агуулгаа цахимаас гадна цаасаар түгээх болсон тул уг арга хэмжээнд өндөр ач холбогдолтой оролцох болсон билээ. 

Энэ жил бид Unread Books нэрийн дор анх удаа уран зохиолын ном, тэр дундаа бүрэн хэмжээний роман эрхлэн гаргасан нь залуу зохиолч А.Пүрэвдоржийн “Тогоруут агуй” роман байв. Мөн Gej Yu Ve?-тэй хамтран бүтээдэг шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийнхээ хоёр дахь дугаарыг “Роботын хувьсгал” нэрийн дор бүтээлээ. Үүнээс гадна долоо хоног тутмын сониныхоо архивын дугаар болон өнгөрсөн номын баяраар танилцуулсан “Би хэрхэн ажилладаг вэ” цуврал ярилцлагын эхний гурван дугаартайгаа оролцов. Бидний асраар зочилж, худалдан авалт хийж, сонирхолтой яриа өрнүүлсэн уншигч, номын хорхойтон та бүхэнд баярлалаа. Дараагийн номын баяраар илүү олон бүтээлтэй уулзацгаая.

Холбоотой нийтлэл: Unread Books-ийн анхны бүтээл: “Тогоруут агуй” шидэт реалист роман


Номын баяраас гадна өөр нэгэн баяр бас тохиож буй нь манай редакцын 10 жилийн ой. Хожмоо олон арван хүнтэй, олон мянган уншигчтай медиа компани болон өргөжсөн unread.today хэмээх нэртэй, өдөрт ердөө ганц л нийтлэл оруулдаг веб 2015 оны 9-р сарын 23-ны өдөр нээгдэж байжээ. Бид энэ өдрөө тохиолдуулан олон төрлийн санал санаачилга, төсөл хөтөлбөрийг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлсэн билээ. Энэ талаар болон ер нь бид өнгөрсөн арваны хугацаанд юу хийж бүтээсэн тухай удаах нүүрүүдэд дэлгэрэнгүй гарах болно. 

Энэхүү дугаараа бид онцгой байлгахын тулд багагүй эрэл хайгуул хийсний эцэст, 10 өөр ковертой хийхээр болсон юм. Өөрөөр хэлбэл ковер зураг бүр бидний туулж өнгөрүүлсэн нэг жилийг төлөөлнө. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүмүүс бидний унших, мэдээлэл авах суваг, арга ч өөрчлөгдсөөр буй. Unread-ийн хувьд тэр бүгдийг мэдэрч, өөрчлөгдөж, зарим үедээ тэр өөрчлөлтийг түүчээлэхийг зорьсоор өнөөдөртэй золгожээ. Энэ бүхнээ 10 өөр зургаар илэрхийлэхийг хүссэн юм. 

Энэ дугаарын 10 өөр хувилбарыг амжиж цуглуулсан бол манай сошиал хуудсаар мэдэгдээрэй. Бидэнд цөөн тооны гэнэтийн бэлэг бий шүү. 


Ингээд эцэст нь, 10 жилийн турш алдалгүй уншсаар, харсаар, үзсээр, оролцсоор, дэмжсээр ирсэн уншигч танд баярлаж буйгаа энэхүү зурвасаараа илэрхийлье. 


ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

Би хэрхэн ажилладаг вэ?: Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч Д.Цахилгаан - Илиада, Одиссэй, Тэнгэрлэг туульс хэмээх Италийн уран зохиолын охь манлай болсон туульсыг дуун хөрвүүлж, энэ жил Төрийн шагнал хүртсэн эрхэмтэй ярилцав. Унших

Techworm: Meta Connect 2025-ийг тоймлох нь: Виртуал ертөнц улам ойртлоо - Apple-ийн арга хэмжээний шуугиан намжаагүй байхад Meta-гийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүдийг тоймлов. Унших

Чөлөөт: Emmy 2025: Онцлох 10 мөч - Уламжлал ёсоор энэ жилийн Emmy-гээс онцлох 10 мөчийг хуваалцав. Унших

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

түгээлтийн цэгүүд

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi