Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Apple компани өөрсдийн бүтээсэн анхны чипийг M1 нэртэйгээр танилцуулж, түүн дээр суурилсан 13 инчийн MacBook Pro, MacBook Air, Mac mini зэрэг шинэ загваруудаа зарласан юм. Түүнчлэн M1 iMac болон M1 iPad Pro загваруудыг өнгөрөгч тавдугаар сард нэмж танилцуулсныг уншигч та бүхэн санаж байгаа болов уу. Гүйцэтгэл болон хүчин чадлын үзүүлэлтээрээ олны сайшаалыг хүртэж байгаа уг чипний тухай мэдээллийг энэхүү нийтлэлдээ хүргэхийн сацуу сонирхолтой урамшууллын талаар танилцуулъя.

M1 ЧИП ГЭЖ ЮУ ВЭ?


M1 чип нь дотроо тооцоолуур, график, санах ой зэргийг агуулсан гэдгээрээ онцлогтой. Өмнө нь Intel-ээс жил бүр 3-4 тэрбум ам.долларын өртөгтэй чип худалдаж авдаг байсан Apple компани өөрсдөө чип хөгжүүлснээр зардлаа дор хаяж хоёр дахин бууруулах боломжтой болсон нь энэ. Үүний тулд тэд өнгөрсөн жилүүдэд нэг тэрбум орчим ам.доллараар ижил технологи хөгжүүлэгч стартапуудыг өөртөө нэгтгээд байсан билээ.

Үүнээс гадна өнгөрсөн аравдугаар сард тэд хамгийн хүчирхэг чипээ зарласан юм. M1 Pro нэртэй чип нь 5 нанометрийн архитектурыг ашиглан бүтээгдсэн бөгөөд өмнөх хувилбараас 70 гаруй хувиар хурдан ажиллаж, бусад кор үзүүлэлтээрээ бараг хоёр дахин илүү байх аж. Мөн 10 хүртэлх цөмтэй CPU, 16 цөмтэй GPU, секундэд 11 их наяд үйлдэл хийх чадвартай 16 цөмт мэдрэлийн хөдөлгүүртэй. Харин илүү хүчирхэг M1 Max нь түүнээс даруй 80 хувиар илүү буюу 57 тэрбум транзистортой бүтээгджээ.

ЯМАР ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГТОЙ ВЭ?

Байгальд ээлтэй: Эрчим хүчний хувьд бага зарцуулалттай.

Илүү хурдан: Өндөр хурдны найман цөмт процессороор тоноглогдсон.

Дуу чимээ багатай: Сэнсгүй тул өндөр хүчин чадал шаардсан програмыг уншуулахад чанга чимээ гарахгүй.

График дүрслэл: M1 чипэд суурилуулсан GPU нь 8K видеог жигд тоглуулах, 4K нягтаршилтай видеог олон урсгалаар үзэх, Unity программ дээр нарийн төвөгтэй скрипт үүсгэх болон график гүйцэтгэлийг шаарддаг бусад ажлыг хийхэд ямар ч асуудалгүй.

Цэнэг барилт: Цэнэгээ 20 цаг хүртэл барих боломжтой.

Хамгаалалт: Secure Enclave болон AES модуль. Эдгээр нь Touch ID-г таниулах, Apple Pay-ээр төлбөр хийх, системийн чухал өгөгдлийг хадгалах зэрэг техник хангамжийн аюулгүй байдлыг хамгаалах боломжтой болж байгаа юм.

ЮУНД АШИГЛАГДДАГ ВЭ?

Илүү хүчирхэг, тод дэлгэцтэй болсон iPad Pro таблет нь M1 чипээр тоноглогдсоноор 1500 дахин хурдтай болсныг онцлох хэрэгтэй. Үнийн хувьд 11 болон 12.9 инчийн сонголттой, 10 цаг цэнэгээ барих iPad Pro 799 ам.доллараар худалдаалагдах аж. Түүнчлэн M1 чиптэй, 24 инчийн iMac хэд хэдэн өнгийн сонголттой болж шинэчлэгдсэн байна. Камер нь илүү сайжирч, нимгэн, дуу чимээ багатай болсон iMac-д зориулж ижил өнгийн кэйборд, хулгана зэрэг дагалдах хэрэгслийг мөн үйлдвэрлэжээ. Дахин онцлууштай зүйл нь шинэ 13 инчийн MacBook Pro нь 17 цаг хүртэл утасгүй вэб үзэх, видеог 20 цаг (өмнө нь 10 цаг хүртэл) тоглуулах боломжийг санал болгож байна.

Сонирхуулахад, LookTV хамгийн олон бэлэгтэй шинэ жилийн урамшууллаа зарласан байна. Та дотнын нэгэндээ багц бэлэглээд, дээр дурдагдсан хүчирхэг M1 чип бүхий Apple брэндийн биет бүтээгдэхүүний бэлгийн эзэн болох боломжтой. Тодруулбал, Apple AirPods Pro, iPhone 13 128GB, M1 чиптэй Apple MacBook Pro 13.3 256GB, 11-inch iPad Pro Wi-Fi + Cellular 256GB-ийн тус тус дөрвөн бэлгийн эзэд тодрох аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.