Хоббигоороо эсвэл зүгээр л ажил, хичээлийнхээ хажуугаар нэмэлт орлоготой болохыг хүсдэг үү? Өөрт тань болон өрөөл бусдад өдөр тутамд нь тулгамддаг жижиг сажиг асуудлуудыг шийдэх санаагаа олчихсон мөртлөө санасандаа яагаад ч юм хүрч чадахгүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хэн бүхэн наашаа анхаарлаа хандуулаарай.
Garage хүрээллийн зохион байгуулж буй “Made in Garage” хөтөлбөрийг танилцуулъя. Нийтлэлийн төгсгөлд уншигчдадаа зориулсан бэлгийг задлах болно.
ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Garage-н хамт олны туршлага, менторуудын мэдлэг, зөвлөгөө, нөөц бололцоог нь тултал ашиглаж, дижитал бүтээгдэхүүнээ код огт бичихгүйгээр (no-code) эсвэл багахан кодны (low-code) тусламжтай хамтдаа хөгжүүлэх, турших, бүтээгдэхүүн болгож гаргах 30 хоногийн вакумжуулсан хөтөлбөр.
Хэрэв танд дараах хэрэгцээ байгаа бол:
- Компанийн дотоод хэрэгцээг шийдэх санаагаа олчихсон, “ажил хэрэг” болгож апп, веб апп, мобайл апп болгож буулгах шаардлагатай
- Борлуулж буй бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дижитал системээр дамжуулан өргөжүүлэх шаардлагатай
- Мэдээ, мэдээллийн төвлөрсөн сан үүсгэх шаардлагатай бол энэхүү хөтөлбөрт оролцож бүтээгдэхүүн болгон гаргах боломжтой.
Ахин хэлье, санаа байхад л хангалттай. Таны код бичиж чадах чадахгүй, туршлагатай туршлагагүй нь огт хамаагүй. Гагцхүү:
- Асуудлыг шийдэх чин хүсэл эрмэлзэлтэй
- Энтрепренер сэтгэлгээтэй
- Өөрчлөлт хийхийг хүсдэг хувь хүн, бизнес эрхлэгч байхад л болно.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
Кодгүй хөгжүүлэлтэд өргөн хэрэглэгддэг Softr, Bubble, Webflow, Glide, Airtable болон Zapier гэх мэт вебүүдтэй танилцуулж, хэрхэн мобайл апп, хувийн веб сайт, програм бүтээхийг заана. Ингэхдээ дараах дөрвөн үе шатаар дамжина.
1-р шат: Санаагаа болон санааныхаа цар хүрээг тодорхойлох, хэрэглэгчийн судалгаа хийх
2-р шат: Дизайнаа гаргаж, хөгжүүлэлт хийх
3-р шат: Хөгжүүлсэн бүтээгдэхүүнээ туршиж, сайжруулах
4-р шат: Гаргасан бүтээгдэхүүнээ Демо дей дээр танилцуулна.
Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсан хугацааны туршид долоо хоног бүр зочин ментортой уулзаж зөвлөгөө авах, эрчимтэй хөгжүүлэлтийн өдрүүдэд оролцох, хөтөлбөрийн бусад оролцогчидтой болон Garage багийнхантай харилцан санал солилцох үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.
ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
- 2024 оны зургаадугаар сарын 3-ныг дуустал өргөдөл хүлээж авна. Гэхдээ тус хөтөлбөрт 20 хүн хамрагдах боломжтой
- Хөтөлбөр зургаадугаар сарын 8-нд эхэлж 30 хоног үргэлжилнэ
- Хөтөлбөр Garage-н оффис дээр болон цахимаар дискорд платформ дээр зохион байгуулагдана.
ТӨЛБӨР
Уг 30 хоногийн хөтөлбөрийн үндсэн үнэ 720,000 төгрөг бөгөөд хэрэв та яг одоо бүртгүүлж амжвал 50 хувийн хөнгөлөлт олгож 360,000 төгрөг болсон байна. Хөтөлбөрт бүртгүүлэх холбоос
Түүнчлэн Unread Media-аас мэдээлэл авч, өргөдлөө явуулсан хүмүүсээс нэг хүнийг санамсаргүй байдлаар тодруулж хөтөлбөрт үнэгүй оролцох эрхийг бэлэглэнэ. Та холбоосоор ороод "Уг хөтөлбөрийн талаар хаанаас мэдсэн бэ?" хэсэгт Unread-ийг дурдана уу.

Сэтгэгдэл бичих

