Өнөөдрийн Techworm-оор залуучуудад чөлөөт цагаа хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх боломж олгосон, авхаалж самбаа, хурд хүч шаардах шийтгэлийн сан бүхий “Мангаа” апп-ийг онцлон танилцуулж байна.
Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Хэн бүхэнд л хааяа найзууд, ойр дотнынхонтойгоо хөгжилтэй буюу шийтгэлтэй тоглоом тогломоор санагддаг даа. Тэр болгонд шийтгэлээ тохиролцож, шинэ содон зүйл сэтгэх гэж нөхөрсөг маргаан хийх нь ч бий. Энэ тохиолдолд зугаатай, хялбархан аргаар асуудлаа шийдэх боломжийг “Мангаа” танд олгох юм.
“Мангаа” апп-д байх хүрдийг эргүүлбэл тоглогчид 2000 гаруй шийтгэлээс санал болгох бөгөөд аз сорьсон, адал явдалтай, аюултай, сахилгагүй гээд олон төрлийн шийтгэлүүд гарч ирнэ.

Ямар онцлог, давуу талтай вэ?
Уг апп-ийг монгол залуус хөгжүүлж буй тул гэр бүлийнхэн, хамт олноороо ашиглахад хэлний бэрхшээл тулгарахгүй. Дизайны хувьд тун өнгөлөг, анхаарал татахуйц дүрслэлтэй, ойлгож хэрэглэхэд тун хялбар шийдэлтэй байв.
Хөгжүүлэлтийн багийнхан нь "Мангаа”-д хамгийн марзан, хамгийн хошин, хамгийн бүтээлч шийтгэлүүд багтсан" хэмээн тодотгож байгаа бөгөөд шийтгэлүүдээ тав ангилжээ. Тэдгээр нь:
1. Тураана даа
2. Элгээ мэдээрэй
3. Аюултай
4. Төлөө урагшаа
5. Жаахан донтой
Тоглогч шийтгэлийн ангиллаа сонгон хүрд эргүүлэхэд “Хүнд“, “Дажгүй“, “Амархан” төрлүүдээс сонгогдоно. Хамгийн азтай тоглогчид “Ёндоо” таарснаар шийтгэлээс нэг удаа мултрах боломжтой.
Уг апп iOS болон Android үйлдлийн системийн аль алинд ажиллах бөгөөд наймдугаар сараас хойш нийт 2300 гаруй удаа татагджээ.

Сайжруулж болох зүйлс
Фэйсбүүк юм уу Apple аккаунтынхаа аль нэгээр нэвтрэн оролгүйгээр апп-ийг бүрэн ашиглаж болдоггүйг дараа дараагийн удаа илүү сайжруулж, хэн ч, ямар ч үед ашиглах боломжтой болговол тун аятайхан.
Түүнчлэн одоогоор зөвхөн шийтгэлийн сан бүхий хүрднүүд ажиллаж байгаа бөгөөд цаашдаа хүмүүсийн хамгийн их тоглодог Truth or Dare, үг таах зэрэг тоглоомуудтай хоршин ажиллах байдлаар хэрэглээний хүрээг нэмэх боломжтой санагдлаа. Мөн шийтгэлээр чэлленж үүсгэх, шийтгэлээ биелүүлээд оноо авах, тоглогчид зайнаас ч хамтдаа хөгжилдөх, Live Stream хийх зэргээр хөгжүүлбэл хэрэглэгчдийн тоо хурдтай нэмэгдэх болов уу.

Сэтгэгдэл бичих (3)


Х Хишигжаргал 103.229.122.183
Миний ээж Хөвсгөл аймгийн шууданд ялгагчаар 20 гаран жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Одоо бараг 80 хүрч бгаа. Ээж минь мундаг хөдөлмөрч хүн байсан. Шуудангийн тэргүүн ажилтан цол тэмдэгээр хүлээсээр ... Та намтарыг нэг сонирхож үзээрэй. Ээж минь бие нь тийм сайнгүй байгаа
З Зочин 202.126.90.155
Энэ доровгор хар хүүхэн ч энд тэндгүй л элдэв янзаар зургаа тавиад л ид л одод болохын хүслэн дээрээ яваа юм биздээ. Мэргэжлийн бус хүнээр салбарын агeнтлаг удирдуулаад л
C Chuuk 202.126.88.202
Iim uhaan sanaa ni heviin, yum hiij buteeh gesen setgeltei, zaluu huntei hamt ajillah yumsan. Odoo zaluus hedii saijraad bgaa ch setgelgui l bolchihson shig sanagdah yum.