Энэ удаагийн танилцуулах апп бол "Matter". Нэрнээсээ аваад л танд хамгийн чухал, хамгийн утга учиртай зүйлийг санал болгоно гэдгийг илэрхийлж буй "Matter" танд хайсан нэгнээ олоход тусална. Өнөөдрийн нийтлэлдээ бид өнөө цагт хүмүүс нэг нэгийгээ хэрхэн олж танилцаж байгаа, танилцах арга хэлбэр хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай сонирхол мэдээлэл хүргээд ижил төрлийн аппууд дундаа тэсрэлт хийн гарч ирж буй, монгол залуучуудын Цахиурын хөндийд хөгжүүлж буй уг апп-ыг танилцуулъя.

Matter апп-ыг татах холбоос: https://matter.dating/invite/zjWj

Unread

ХАЙР, ДУРЛАЛ, БОЛЗОО - ӨНӨӨДӨР

Интернэт өргөн хэрэглээнд нэвтрэхээс өмнө хүнтэй танилцана, хосоо олно гэдэг энгийн ойлгомжтой байлаа. Сургууль, ажлын газраасаа олох, найз нөхдөөрөө дамжин танилцах нь хамгийн гол аргууд байв. Өөрөөр хэлбэл, танилцах хүнээ бид өөрсдийн хүрээллээс буюу хязгаарлагдмал тойргоос л олно. Харин энэ байдлыг интернэт өөрчилж, тэрхүү тойргийг хэд дахин томсгож тэлсэн билээ.

1995-2017 оныг хамруулан хийсэн Станфордын их сургуулийн судалгаанаас тун сонирхолтой үр дүн харагддаг. 1995 онд хосоо ологсдын 33 хувь нь найзаараа дамжуулан, 19 хувь нь сургуулиасаа, 19 хувь нь ажлаасаа олсон гэжээ. Тэгвэл тэр үед байхгүй шахам байсан интернэтээр танилцах арга 2017 оны байдлаар хоёрыг уулзуулах хамгийн гол арга (39 хувь) болсон байна. Энэ зуур хосоо найзаараа дамжин олох нь 20 хувь, ажлаасаа 11, сургуулиасаа 9 хувьтай болж багассан байх юм.

Гэхдээ интернэт бүх зүйлийг хялбархан шийдчихсэн үү гэвэл үгүй. Сошиал сүлжээ болон танилцах аппууд нь өнөөх хязгаарлагдмал тойргийг тэлж байна гээд танилцаж болох хүмүүсийн тоог хэтэрхий ихээр нэмчихсэн. Үүнээс болоод олон хүн дундаас сонголтоо хийх шаардлагатай болж хүнийг илүү сайн таних, гүнзгий харилцаа тогтоох нь улам хэцүү болсон мэт.

ЦАГ ҮЕ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ

Технологийн энэ трендтэй хавсраад цар тахлын нөхцөл байдал хүмүүсийн амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчлөв. Цар тахал дунд амьдарсан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд хүмүүс хөл хорионд орж, нүүр тулсан харилцаанд орох нь эрс багассан. Хөл хорио хосоороо хүмүүст хөнгөн туссан бол ганц биечүүдийг үнэндээ нэрвэж орхисон. Тэд илүү ганцаардсан, сэтгэлээр унасан.

Харин дархлаажуулалт хийгдэн хөл хорио сулрах тусам ганц биечүүд хэзээ хэзээнээс илүү хосоо олох, болзох хүсэлтэй болжээ. АНУ-д л гэхэд цар тахлын эхэн хэсэгт ганц биечүүдийн 82 хувь нь интернэтээс хосоо хайж эхэлсэн бөгөөд энэ тоо нэг их буурахгүй байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Цар тахлын үеэр мэдээж танилцах аппууд хурдтай өргөжиж тэлсэн. Энэ төрлийн аппуудын нэг Hinge-ийн таталт л гэхэд 2020 онд өмнөх оноо 63 хувиар нэмэгдсэн аж. Танилцах аппуудын хэрэглээ нэмэгдэж буйн цаана ямар сэдэл, хандлага байгааг мөн судалгаанаас харж болно. Тухайлбал, хосоо хайгчид цар тахлын үеэр авсан туршлагаасаа үүдэн илүү тогтвортой, урт хугацааны харилцааг эрэлхийлэх нь нэмэгджээ. "OkCupid"-ийн саяхны судалгаанаас үзэхэд хэрэглэгчдийн 80-аас илүү хувь нь урт хугацааны харилцааг эрэлхийлж буй бөгөөд тэдний дөрөвний нэг нь цар тахлын нөхцөл байдал санаа бодлоо өөрчлөхөд хүргэсэн гэж хариулсан байна. Мөн цар тахал хүмүүсийг бодож байснаас нь эрт хосын харилцаа, хосын амьдрал эхлүүлэх сонирхолтой болгосон дүр зураг харагджээ.

АМЬД ХАРИЛЦААНЫ ҮНЭ ЦЭН

Технологи зарим зүйлийг үнэхээр хөнгөвчилж буй боловч анхаарлаа төвлөрүүлэх боломжгүй болгохоос өгсүүлээд сөрөг талуудыг авчирсан. Бидний зураг, текстээр мэдээлэл авах хэрэгцээ, сонирхол ч ханачихсан мэт. Үүн дээр нэмээд цар тахал амьдралд юу чухал болохыг бидэнд хангалттай сайн мэдрүүлэв. Амьдралд хамгийн чухал зүйл бол "амьд харилцаа" аж. Үнэндээ хүн хоорондын харилцаа хамгийн чухал нь байсаар ирсэн ч технологийн ид чадал, шинэлэг, сонирхолтой байдалд ховсдуулж явсан бид нэлээд хугацааны дараа "дэргэдэх эрдэнэ"-ээ анзаарч эхэлсэн нь олзуурхууштай.

Тэгвэл бидэнд амьд харилцааг юу авчирдаг вэ? Хүний дуу хоолойг сонсох, царай төрхийг нь харах, тогтож ярилцах л харилцааг амьд, бодит, таатай болгодог. Орчин цагт хүмүүс имэйл, чатаар их харилцаа явуулах болсон ч энэ нь биеэр уулзаж ярилцах үед өгдөг мэдээлэл хийгээд мэдрэмжийг дамжуулж чаддаггүй нь үнэн. Нүүр тулсан яриа хамгийн сайн харилцаа гэвэл түүний дараа видео дуудлага хийх, энгийн дуудлага хийх буюу утсаар ярих зэрэг орно. Товчхондоо дуу хоолой гэдэг хүний сэтгэл хөдлөл, зан аяг, нөхцөл байдлыг дамжуулах "гүүр" болдог билээ.

Өдгөө аудио, видео контентуудын үнэ цэн нэмэгдсээр байгаа нь мэдээллийг богино хугацаанд, ой тоонд наалдахуйцаар хүргэж байгаа болохоор тэр. "Clubhouse" хэмээх сошиал аудио апп саяхан тэсрэлт хийж, хэрэглэгчдийг шууруулсны цаад учир энэ юм. Подкастын хэрэглээ асар хурдтай нэмэгдэж буй нь ч санамсаргүй хэрэг биш байх нь.

Тэгэхлээр хүнтэй танилцахдаа олон хоног чат/мессеж бичиж бичиж хэзээ хойно дуу хоолойг нь сонсдог үе хэдийнэ ард хоцорсон байна. Цаад хүнээ илүү сайн, илүү хурдан танихад танд "Matter" тусална.

MATTER ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ?

"Matter" апп дуу хоолой гэдэг утга учиртай, гүнзгий харилцааг бий болгоход чухал үүрэг ухамсарлан амьд харилцааг дэмжсэн, нөгөө хүнээ илүү сайн танихад туслах функц үйлдлийг бий болгоход онцгой анхаарсан байна.

"Matter"-ийн гол онцлог буюу нэмэлт боломж нь "Audio Speed Dating". Өөрөөр хэлбэл, түргэвчилсэн болзоог онлайнаар хийх боломжийг хэрэглэгчдэд олгож буй. Та аппд бүртгүүлснээр түргэн болзоонд нэгдэж, бусад хэрэглэгчидтэй гурав, гурван минутаар ээлжлэн түргэн болзоо хийх болно. Хоёр минутанд нэг нэгнийхээ дуу хоолойг сонсож товч ярилцах бөгөөд үүний дараа нөгөө хүнийхээ профайл хуудсыг үзэж, таалагдаж буйгаа илэрхийлэх боломжтой болох юм. Хэрвээ хоёулаа таалагдаж байна гэсэн сонголт хийвэл "Match" үүсэн утсаар ярих, дүрстэй ярих, мөн чатлах боломж үүснэ.

Мэдээж профайл танилцуулгаа сайн бөглөж, өөрийн сонирхдог кино, хөгжим, хийх дуртай зүйлс, хоббинуудыг оруулснаар хосоо олох магадлалаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Утга учиртай, урт хугацааны харилцаа үүсгэе гэвэл тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргах нь ойлгомжтой билээ.

Зүүн гар талаас: McKinsey & Company-ийн зөвлөх Б.Мөнх-Эрдэнэ I “Apple” компанийн инженер М.Баттүшиг

MATTER-ИЙГ ХӨГЖҮҮЛЭГЧ БАГИЙНХАН

"Matter" апп-ыг хөгжүүлэгч залуусыг одоо танилцуулъя. Үүсгэн байгуулагч хоёр залуу хоёул "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагын зочин болж байсан болохоор манай зарим уншигчид таньж байж магадгүй. Тэд бол зөвлөх үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч McKinsey компанид ажиллаж байсан Б. Мөнх-Эрдэнэ (Мөнжи), MIT-ийг төгсөн Apple компанид инженерээр ажиллаж байсан М.Баттүшиг нар юм. Мөн тэдэнтэй хамтран "ed-tech", "fin-tech", "media streaming" чиглэлээр гадаад дотоодын зах зээлд ажиллаж байсан туршлагатай дөрвөн монгол залуу хамтран "Matter" апп-ыг хөгжүүлж байгаа ажээ. Тэд стартапаа АНУ-ын Цахиурын хөндийд байгуулан ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, бизнесийн ертөнцөд дэлхийн топ компаниудад туршлага хуримтлуулсан монгол залуус технологийн ертөнцийн төв цэгт бүтээгдэхүүнээ хөгжүүлэн олон улсын зах зээлд гаргахаар зэхэж байгаа нь энэ юм.

Matter апп-ыг татах: https://matter.dating/invite/zjWj

Unread