Цаг хугацааг бид өдөр болгон хэмждэг хэр нь түүний үнэ цэнийг тэр бүр анзаарахгүй нь бий. Нэг минут, нэг цаг, нэг жил өнгөрөх тусам бидний амьдрал төдийгүй техник технологи, хүмүүсийн хэрэглээ, үнэт зүйлс ч даган өөрчлөгддөг жамтай. Харин зарим зүйл тэр өөрчлөлтийг дагаж хувьсахын сацуу цаг үеийнхээ дүр төрхийг хадгалан үлддэг билээ. Тэдгээрийн нэг нь бугуйн цаг.

Тиймдээ ч бид энэ удаагийн дугаартаа 1884 онд Швейцарын жижиг урлангаас эхлэлтэй Breitling-ийн 142 жилийн замналыг онцолж байна. Хугацааг илүү нарийн хэмжих хронографаас эхлээд нисгэгч, шумбагч, сансрын нисэгчдийн хэрэгцээнд зориулсан бүтээлүүд хүртэл бугуйн цагны боломжийг хэрхэн тэлж ирснийг түүхэн он цагийн дарааллаар голын нүүрүүддээ хүргэв.

Мэдээж энэ түүх Монголтой холбогдох бөгөөд өнгөрсөн онд Улаанбаатарт албан ёсны нэрийн дэлгүүрээ нээсэн Breitling ирэх аравдугаар сарын 24-нд Монголд зориулсан “Mongolia Unique Edition” загвараа танилцуулах гэж байгаа юм. Ковер зургаас маань эл санаа илхэн харагдаж буй биз ээ.

Ярилцлагын буландаа бид 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй, Монголын нүүрсний экспортын голлох тоглогчдын нэг Саусгоби сэндс компанийн хамт олныг урилаа. Тэд 2025 онд нийт 11.09 сая тонн нүүрс экспортлон гаргасан нь Монгол Улсын нийт нүүрсний экспортын 14%, Шивээхүрэн-Сэхээ боомтоор гарсан нүүрсний 34%-ийг дангаар бүрдүүлсэнтэй тэнцэж буй.

Үргэлжлүүлэн 10 тоо буланд Азийн Хөгжлийн Банкнаас наймдугаар сард хэвлүүлсэн "Сургуулиас хөдөлмөрийн зах зээлд: Монгол дахь залуучуудын хөдөлмөр эрхлэлт" судалгаанаас онцлох тоог багцлав. Сонирхуулахад, 18-24 насны залуучуудын анхны ажлын байрандаа тогтвортой ажиллах дундаж хугацаа нь ердөө 0.9 жил гэнэ.

А11 нүүртээ бид ганцхан төрлийн дасгалыг, нэг л орчинд хийгээд байхаар арай өөр төрлийн спорт, дасгал туршиж үзмээр санагддаг уншигчдадаа зориулж сонирхолтой аппыг онцолсон. Заавал туршаад үзэхийг санал болгоё.

Уншигч та намрын сэрүү унаж буй эдгээр өдрүүдэд дулаан яваарай.


ОНЦЛОХ НИЙТЛЭЛҮҮД

Бид хэрхэн ажилладаг вэ?: Саусгоби сэндс компанийн хамт олон
2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй тэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт, Нарийнсухайтын бүлэг орд, Овоот Толгой нүүрсний уурхайд олборлолт явуулдаг Монголын нүүрсний экспортын голлох тоглогчдын нэг юм. Унших

Онцлох бизнес: Wellzo: Хэмнэлээ олж нээ
Ганцхан төрлийн дасгалыг, нэг л орчинд хийгээд байхаар арай өөр төрлийн спорт, дасгал туршиж үзмээр санагддаг даа? Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэж илүү уян хатан нөхцөлийг хэрэглэгчдэд санал болгож буй аппыг энэ удаа онцолж байна.

Мэдүүштэй: “Нээлттэй парламент” хакатоны үр дүнг тоймлох нь
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Unread Media компани хамтран зохион байгуулсан "Нээлттэй парламент" хакатоны шилдэг гурван багийн шийдэлтэй танилцаарай.

Цаасаар боломжгүй бол цахимаар унш: newspaper.mn

Түгээлтийн цэг

- 21 аймгийн Монгол Шуудангийн салбарууд
- Caffe Bene: Өглөөний гудамж, Төрийн ордон, M Plaza, Тэнгис /KFC/, Макс Молл, Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр, Хүнсний 20, Наадам төв, Миллениум Плаза, Сансарын Emart, Их Монгол Төв, Соёлын төв өргөө, Худалдаа Хөгжлийн Банк
- Arig Anya: 1-р сургууль, Blue Sky, Улаанбаатар зочид буудал
- Coffee Namu (бүх салбар)
- Jack’s Coffee (бүх салбар)
- Ulaanbaatar Coffee Culture
- Cosy Club
- Coffee Bean & Tea Leaf Наран Молл
- Tous Les Jours /Central Tower/
- Segafredo /Яармаг, River Tower/
- Sega coffee shop (Сант асар)
- Sipster /Blue Sky/
- Casa del Cafe /Blue Sky/
- Lotus Cafe
- Grace Coffee House
- Laazy
- Fika Coffee & Wine
- Cafe 44 50
- Double Shot (Туушин, Энканто)
- Tums Coffee Shop
- Ten Cafe
- Coffee Vibes
- Music Cafe
- Coffee M /Regis Place/
- Philosophy Bookstore
- Төв номын сан /11-р хороолол салбар/
- МУИС-ийн номын сан
- ШУТИС-ийн номын сан
- ХУИС-ийн номын сан
- СЭЗИС-ийн номын сан
- UN House
- Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (MCCI)
- UG Arena /4-р давхар/
- 976 Crossfit
- UBcab Taxi
- News Cafe
- Kino Cafe