Германы алдарт Mercedes-Benz нь автомашин гэх гайхамшигт зүйлийн эхлэлийг тавьснаас хойш өнөөдрийг хүртэл 140 жилийн турш дизайн, технологи, чанараараа тэргүүлэх хүлгүүдийг үйлдвэрлэж буй. Тэгвэл тус брэндийн хөгжлийн түүчээ юу байх вэ? Хариулт нь: цахилгаан автомашин. 


Сүүлийн жилүүдэд автомашины зах зээл ногоон эрчим хүч рүү хурдтай шилжин, цахилгаан ирээдүйг эргэлт буцалтгүй сонгож байна. Үүнтэй зэрэгцэн дэлхийд тэргүүлэх, уламжлалт автомашины компаниудын нэг Mercedes-Benz цахилгаан автомашины EQ (Electric Intelligence) брэндээр автомашины зах зээлд хүч түрэн орж ирлээ. Mercedes-Benz-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютор МСМ Автомотив дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлж, EQ цувралын цахилгаан хүлгүүдийг албан ёсоор борлуулах болсонтой холбогдуулан уг цувралын автомашинуудын бусдаас ялгарах онцлог чанаруудыг танилцуулъя.

EQ цуврал 

Mercedes-Benz-ийн үүсгэн байгуулагчдын нэг Карл Бенз 1885 онд хамгийн анхны автомашиныг бүтээсэн түүхтэй. 1906 онд тус компани Mixte гэх хүлгийг танилцуулснаар мөн л хамгийн анхны хосолсон хөдөлгүүрт (hybrid) автомашиныг бүтээв. Тус брэндийн автомашины ертөнцийн анхдагчийн жагсаалт үргэлжилсээр 1969 онд LE306 гэх анхны бүрэн цахилгаан ачааны хүлгийг танилцуулж байжээ.


1906 оны Mercedes-Benz Mixte

Teslа тэргүүтэй шинэхэн компаниуд цахилгаан автомашины зах зээл рүү шуурч байх жилүүдэд Mercedes-Benz уг зах зээл рүү нэвтрэх хүсэлгүй мэт байсан боловч хөшигний ард энэ чиглэлийн технологийг хөгжүүлсээр 2016 онд EQ Generation гэх концепт автомашиныг танилцуулж, дэлхийн хамгийн ахмад автомашин үйлдвэрлэгчдийн нэг цахилгаан ирээдүйг эргэлт буцалтгүй сонгосон гэдгээ зарласан юм. Өнгөрсөн хугацаанд EQ цуврал бүл нэмсээр өдгөө хэн бүхний сонголтод нийцэх есөн хүлэгтэй болоод байна. Ирээдүйд ч энэ тоо нь нэмэгдэх нь гарцаагүй.


2016 оны Mercedes-Benz Generation EQ Concept

Өвөрмөц дизайн 

EQ цувралын гол онцлогуудын нэг нь мэдээж дизайн. Mercedes-Benz уг цувралыг бүтээхдээ дизайны философио нэг шат ахиулж дараагийн түвшинд гаргасан мэт. Хэдий EQ цувралын загварууд Mercedes-Benz-ийн уламжлалт (дотоод шаталтын хөдөлгүүрт) загваруудаас дизайнаараа ялгаатай ч Mercedes-Benz-ийн алдарт “од”-той урд гриль, энгийн хэдий ч дэгжин их биеийн хэлбэр гээд жижиг деталь нэг бүр нь бидний мэдэх Mercedes-Benz-ийг санагдуулах аж.


2022 оны Mercedes-Benz EQS

Хамгийн жижиг EQA-ээс эхлээд цахилгаан S-Class EQS хүртэл тус цувралын бүх автомашинууд нэг дизайны “хэл” дор нэгдэх бөгөөд Mercedes-Benz-ийн үгээр “Дахин давтагдашгүй цахилгаан гоо зүй”-г мэдрүүлэх аж. Тус цувралын бусдаас ялгарах томоохон онцлог нь аэродинамик коеффициент (aerodynamic coeffienct) юм. Цахилгаан автомашины хувьд энэхүү хэмжээ бага байх тусам хурд, хүч хамгийн гол нь бүрэн цэнэгээр туулах замын хэмжээ их байна. EQ цувралын хувьд тус үзүүлэлт нь 0.28-аас 0.20 хооронд байдаг ба EQS-ийн 0.20 гэх үзүүлэлт нь тус хүлгийг дэлхийн хамгийн бага аэродинамик коэффициенттэй автомашин болгож буй.


2022 оны Mercedes-Benz EQS

Их гэрлийг холбох LED туузан гэрэл, зөвхөн EQ цувралд байх ер бусын гоёмсог гриль нь нүд булаана. Арын гэрлүүдийг LED туузан гэрлээр холбосон нь урд хэсэгтэйгээ төгс зохицлыг бүрдүүлжээ. Түүнчлэн хээнцэр обудны сонголтууд, үзэсгэлэнт өнгө, органик хэлбэр дүрс гээд бүгд нийлэн төгс цахилгаан автомашины дүр төрхийг бүтээх аж.


2022 оны Mercedes-Benz EQS

Tech-first салон 

Гаднах төрхөөрөө онцгойроод зогсохгүй салон буюу интерьерын орон зайг ч Mercedes-Benz бүхэлд нь өөрчилжээ. Салоныг тодотгох түлхүүр үгс нь: хээнцэр, хэрэглэхэд хялбар, ухаалаг. Ихэнх удирдлагуудыг голын буюу инфотэйнмэнт дэлгэц рүү шилжүүлснээр салоны товчлуурын тоог багасгаж, бүхнийг нэг дор хийх боломж бүрдүүлсэн байна.


2022 оны Mercedes-Benz EQS салон

Үүнээс гадна замын хөдөлгөөнд оролцож байх үед температур тохируулах, хөгжим солих зэрэг үйлдлийг аюулгүй болгохын тулд Mercedes-Benz-ийн MBUX үйлдлийн систем voice assistant-тай болсон тул автомашины хүссэн функцийг удирдахдаа “Hey, Mercedes” гэж хэлэхэд л хангалттай. Харин тус цувралын flagship загварууд болох EQE, EQS нь жолоочийн хянах самбар, инфотэйнмент дэлгэц, тэр ч бүү хэл зорчигчийн дэлгэц гээд бүгдийг багтаасан 56 инчийн “Hyperscreen” дэлгэцтэй байх юм. Тус дэлгэц нь үргэлжилсэн шилэн бүтэцтэй бөгөөд “аварга” шилний цаана дээр дурдсан жолоочийн хянах самбар, төв ба зорчигчийн дэлгэц тусдаа байршжээ. Хамгийн гол нь тус гурван дэлгэц хоорондоо харилцан хамааралгүй ажиллах боломжтой аж.


2022 оны Mercedes-Benz EQS салон

Тус цувралын хүлгүүдийг амьд мэт мэдрүүлэх салоны гэрэлтүүлгийг дурдахгүй орхиж болохгүй. Хурд авах, зогсох, цэнэглэх гээд автомашины хийж буй бүх үйлдлийг ambient буюу амьд гэрэлтүүлгээр илэрхийлснээр жолоодлогоос авах мэдрэмжийг дараагийн түвшинд гаргасан аж.

Хэдий технологийг урдаа барьсан ч Mercedes-ийн уламжлал ёсоор жолооч болон зорчигчийн тав тухыг дээд зэргээр бодолцож, байгалд ээлтэй материалыг ашигласан тухтай суудал, үнэтэй мод, металл зэрэг өндөр чанартай материалуудыг ашиглажээ.


2022 оны Mercedes-Benz EQS салон

Хаана ч байхгүй технологийн шийдэл 

EQ цуврал нь нэг талаараа Mercedes-Benz-ийн шинэ, дэвшилтэт технологио турших, хөгжүүлэх, цаашлаад төгс болгох талбар болж буй. Иймээс жолоочид туслах систем, автомат жолоодлого, хиймэл оюун ухаан зэрэг орчин цагийн бүхий л технологийг багтаажээ. EQ цувралын flagship загваруудын автомашиндаа өнгөрүүлэх цагийг сайжруулж, амьдралыг хөнгөвчлөх, онцлох технологийн шийдлүүдийг товчоор танилцуулъя.

HEPA агаар шүүгч. Монголын нөхцөлд автомашины салоны агаар том асуудал болдог нь нууц биш. HEPA (High-Efficiency Particulate Air) агаар шүүгчийн тусламжтай автомашин дотроо үргэлж цэвэр агаараар амьсгалах боломжтой.


2022 оны Mercedes-Benz EQS салон

Жолоочид туслах систем (ADAS) ба хиймэл оюун ухаан. EQS загварын хувьд нийт 350 гаран сенсортой бөгөөд эдгээр нь хурд, зай, температур, хур тунадас, салоны суудал эзлэлт, жолоочийн нүдний хөдөлгөөн гээд бүгдийг хором минут тутам бүртгэдэг аж. Ингэснээр автомашины ADAS систем өгөгдөл нэг бүрийг боловсруулан аюултай нөхцөл байдал бүрдсэн үед таны өмнөөс хоромын дотор шийдвэр гарган аюулаас урьдчилан сэргийлнэ. Түүнчлэн олон сенсорын ачаар жолоочийн зан байдлыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар сурах цаашлаад урьдчилан таамаглах боломжтой болжээ.


2022 оны Mercedes-Benz EQS: Жолоочийн хянах самбар

Хүчирхэг үзүүлэлт 

Эхэндээ EQ цувралыг дотоод шаталтын хөдөлгүүрт автомашины суурин дээр бүтээдэг байсан бол EQS загвараас эхлэн EVA гэх тусгайлан бүтээсэн бүрэн цахилгаан платформыг танилцуулснаар дизайны хувьд хүссэн тоглолтоо хийх боломжтой болсон юм. Ингээд зогсохгүй EVA платформыг ашигласнаар уламжлалт автомашины суурийг ашиглахад гардаг хязгаарлалтууд үгүй болж илүү хүчирхэг, илүү хэмнэлттэй автомашинуудыг бүтээх боломж бүрдсэний тод жишээ нь дээр дурдсан EQS билээ.

2024 оны Mercedes-Benz EQE SUV

Бүх хүлгүүд хойд болон дөрвөн дугуйн хөтлөгчийн сонголттой бөгөөд нэг цэнэглэлтээр дунджаар 450км замыг туулах юм. Мэдээж хөдөлгүүр болон цэнэг хураагуурын багтаамжийн олон сонголттой байна. Сонирхуулахад аварга гэж хэлж болох 108 кВт.ц багтаамжтай цэнэг хураагуурын ачаар EQS загвар нь нэг цэнэглэлтээр 780км замыг туулах бөгөөд энэ нь одоогоор дэлхийн цахилгаан автомашины салбарын дээд амжилт билээ.


Mercedes-Benz EVA платформ

“Тогтвортой” ирээдүй 

Mercedes-Benz 2019 онд Ambition 2039 хөтөлбөрийг танилцуулсан юм. Уг хөтөлбөрийн хүрээнд Mercedes-Benz 2039 он гэхэд үйлдвэрлэж буй бүх автомашинаа цахилгаан болгохын сацуу үйлдвэрлэлийн бүх үе шатаа Carbon Neutral буюу “Нүүрстөрөгчөөс ангид” болгох юм. Салбарын мэргэжилтнүүд үүний үр дүнд EQ цувралын бүх автомашинууд уламжлалт загваруудтайгаа нэгдэн, нэг нэрийн дор явах болно хэмээн дүгнээд буй. EQ брэнд ирээдүйд үгүй болох бүрэн боломжтой ч Mercedes-Benz-ийн ирээдүйн бүх загварууд EQ цувралын филисофийг өвлөнө гэсэн үг.


2021 оны Mercedes-Benz EQG Concept

Ойрын ирээдүйд тэд EQ цувралын загварын тоог арав давуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дараагийн шинэ загвар нь бидний сайн мэдэх G-Class-ийн цахилгаан хувилбар EQG байх юм. 2024 оноос эхлэн зах зээлд нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа тус хүлэг одоогийн дотоод шаталтын хөдөлгүүрүүдийн оронд дөрвөн цахилгаан хөдөлгүүртэй болох гэнэ.

Үүнээс гадна 2022 онд бүрэн цэнэглэлтээр 1000км замыг туулах Vision EQXX концепт автомашиныг танилцуулснаар тогтоосон рекордоо дахин эвдэв. Ингээд харвал цахилгаан автомашины хөгжлийг технологийн шийдэл, жолоодлого, тав тух, чанар болон хийцлэл гээд бүхий л талаараа тэргүүлж буй EQ цувралыг сэтгэл хөдөлгөм ирээдүй хүлээж буй гэдэг нь тодорхой.


2022 оны Mercedes-Benz Vision EQXX Concept

EQS, EQA, EQE, EQS SUV загваруудыг албан ёсны дистрибьютерээс худалдан авахыг хүсвэл МСМ Автомотив-ын шоурүүмээр зочлоорой

Unread