Монголын анхны цахим мөнгөн тэмдэгт Candy брэнд бүрэн шинэчлэгдэж, өнөөдрөөс эхлэн MonPay нэртэйгээр хэрэглэгчдэд хүрч эхэллээ. Techworm "Үндэсний төлбөрийн шийдэл"-ийг санал болгож буй MonPay аппликэйшнийг онцлон тоймлож байна.
Ямар давуу талтай вэ?
MonPay-ийн хамгийн том давуу тал нь өөрийн хэрэглэдэг банкны дансаа холбож, шууд цэнэглэж хэрэглэх боломж юм. Та өөрийн MonPay данснаасаа хамтрагч байгууллагуудын үйлчилгээг QR ашиглан нэн хялбар бөгөөд хурдан авна. Мөн бусад хэрэглэгчид рүү мөнгө шилжүүлж, нэхэмжлэх боломжтой.
Үүнтэй зэрэгцэн төрөл бүрийн урамшууллуудыг хүртэж болно. Худалдан авалтын үнийн дүн, хэрэглээнээс хамааран дата, бэлэн мөнгөний эрх ч санал болгож байна. Купонуудыг ашиглан хямдралтай үнээр төрөл бүрийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг өөрийн болгодог нь күүл. Хэрэглэгчдийн талархлыг аль хэдийн хүлээсэн "Хүрд" нь шинэчлэгдэн "Эрдэнэсийн эрэлд" нэртэй болжээ.
Мини апп-уудын сонголт ч мөн MonPay-ийн давуу тал. Хоол, хүнс захиалах, тоглолт, киноны тасалбар авах, ном хүргүүлэх, тоглоомоо цэнэглэх, онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх зэргээр хийх сонголт, үйлчилгээний байгууллагуудын өргөн жагсаалт таныг хүлээж буй. Шинэчлэлийн хүрээнд "мини апп"-ийн цэс хэрэглэгчдэд илүү ойлгомжтой бас цэгцтэй болсныг онцолъё.


Юу шинээр нэмэгдэв?
Монпэй Маркет - Илүү нээлттэй, илүү сонголт
MonPay апп-ий нүүр хуудсанд нэмэгдсэн энэ цэс бидний анхаарлыг хамгийн түрүүнд татав. Тэд Zochil-ийн платформыг ашиглан дотоодын стартап, жижиг дунд бизнесүүдийг нэг дор нэгтгэсэн онлайн захыг хэрэглэгчдэд санал болгож байгаа нь энэ.
Эндээс хэрэглэгчид өөрийн хүссэн барааг тухайн брэндийн нэрийн дэлгүүрт зочлон худалдан авах боломжтой болж байгаа аж. Одоогийн байдлаар "Гоо", "Ивээл", "Борголжин" зэрэг дотоодын зах зээлд сайн танигдсан брэндүүдээс гадна "Alt + F4", "Office Lady" гэхчлэн шинээр хүч түрэн орж ирж буй онлайн дэлгүүрүүд нэгджээ. Цаашид энэхүү жагсаалт уртсаж, сонголт илүү арвин болох биз ээ.
Зээлийн боломж: Илүү ухаалаг, илүү хялбар
MonPay-ийн өөр нэгэн шинэчлэл нь зээлийн үйлчилгээг илүү ухаалаг болгосон явдал. Өмнөх хувилбарт хэрэглэгчид зээл авах боломжтой байсан ч энэ удаад зээл олгох систем нь хиймэл оюун дээр суурилж, хэрэглэгчдийн хэрэглээнд үндэслэн зээл, хүүгийн хэмжээг тооцдог болж байгаа гэнэ. 100-500 мянган төгрөгийн хэрэглээний зээлийг ямар нэгэн барьцаа, чирэгдэлгүйгээр ганцхан товчлуур даран авах боломжтой гэдгийг онцолъё.
Шинэ өнгө төрх - Илүү ойрхон, хүртээмжтэй
Мэдээж бидний хамгийн их сонирхсон зүйл нь MonPay-ийн дизайн, өнгө төрхийн шинэчлэл байв. Үндсэн нэрээс эхлээд бичиглэл, хэрэглээ, нэмэлтээ бүгдийг нь шинэчилсэн далайцтай өөрчлөлт учраас хүлээлт ч өндөр байв.
Өнгөний сонголт нь өмнөхөөс илүү дулаан, бас итгэл төрүүлэхүйц болжээ. Мөн апп-ий ажиллагааг хэрэглэгч талаа илүү бодолцож хөгжүүлсэн нь илт. Цэс хоорондын шилжилт, нэмэлт функцүүдийн ажиллагаа зэрэг нь илүү хурдан болсныг үзэхүл "Үндэсний төлбөрийн шийдэл" гэсэн үндсэн уриандаа дүйцэхүйц, үр дүнтэй шинэчлэл болж чаджээ гэж бид дүгнэлээ.

Хэрхэн хэрэглэгч болох вэ?
MonPay-ийн хэрэглэгч болох амархан. Та доорх линкүүдээс апп-аа татаж аван, өөрийн гар утасны дугаараа оруулаад хормын дотор шинэ бүртгэл үүсгээрэй. Хэрвээ та Candy апп-ийг татаж суулган хэрэглэж байсан бол апп-аа шинэчлэхэд л хангалттай.
Татах: Play Store | App Store

Сэтгэгдэл бичих (6)


M MJ 66.181.177.81
UI-gaas gadna UX deeree anhaarah heregtei. Umnuh huvilbartai haritsuulahad medregdehuits uurchlult anzaaragdsangui. Mun busad local app-uudaas yalgarah ontslog bas tudiilun oroogui sanagdsan. Tsaashid iluu saijrah bizee
Z Zochin 49.0.167.14
UX/UI professional designer hire hiiged hiilgeh heregtei shuu dee. Ene design bol heden jiliin hotsrogdoltoi, ashiglahad hetsuu, companiihaa zuger neg graphic designer.iig huchindeed hiilgetsen yum shig haragdaj bn. Iimerhuu yuman deer Mobicom shig tom companiud anhaaraad yvmaar bnaa
З Зочин 192.82.67.117
за тэгээд гол онцлог нь юу юм бээ? байдаг л зүйлүүд байна шд ээ. тийм биз дээ? хийсэн улсууд нь харж байгаа бол хариулна уу
А Амархүү 49.0.167.14
Маш таалагдаж байгаа кэнди нь жаахан хүүхдүүдийнх юм шиг сэтгэгдэл төрүүлж байсан. Монпэй бол аргагүй толм компаний том бүтээгдэхүүн болж байгааг илтгэж байна
T Tseku 66.181.161.118
UI desing avah ymgui boljdee hoorhii. red dot n blue dot bolj oorchlogdood background gradient hesegt n uusaad medegdehgui bolchij huuhed ch gargahaargui aldaa.
З Зочин 49.0.167.14
надад бол нэр нь жаахан таалагдахгүй байгаа кэнди гэдэг нэр нь өөрөө их анхаарал татдаг цээжлэгддэг байсан л санагдаад байгаа өөрөөр ч гайгүй дээ