Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй ухаалаг утас үйлдвэрлэгчдийн нэг "Huawei" компани "Petal Search" нэртэй хайлтын системийг дэлхий нийтэд танилцууллаа. Уг хайлтын програм нь Huawei гар утас, таблет хэрэглэгчдийн хувьд Google Play Store-ийг орлох хувилбар нь болж байгаа бөгөөд "Petal Search"-ийн тусламжтайгаар хэрэглэгчид өөрийн хүссэн бүх апп-аа ямар ч саадгүй татаж, шинэчлэл хийх боломжийг олгох учиртай юм. 

Ямар давуу талтай вэ?

"Petal Search"-ийг хэрэглэгчид өөрийн үйлдлийн системээ (v10.1.0.131) шинэчилснээр App Gallery-аас татан авах боломжтой. Уг хайлтын програм нь зөвхөн апп татахаас гадна хайлтын нэмэлтээрээ дамжуулан өөрийн хүссэн бүх төрлийн мэдээллийг эх хэл дээрээсээ хайн хүлээн авах боломжийг олгосноороо онцлогтой. Нэг ёсондоо түлхүүр үгээрээ хайлт хийхэд холбогдох мэдээ, нийтлэлээс гадна апп, программууд гарч ирнэ гэсэн үг.

"Petal Search" нь хэрэглэгчдэд мэдээлэл хүлээн авахад илүү таатай сэтгэгдэл төрүүлэх дизайны шийдэл, "dark mode", өөрийн сонголтоор тохируулга хийх, хадгалах зэрэг нэмэлт боломжуудыг санал болгосон нь сонирхолтой шийдлүүд байв.

"Huawei Consumer Business Group"-ээс "хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоох бүтээсэн" хэмээн онцолсон уг хайлтын програм болон Huawei App Gallery-ийн хөгжүүлэлт дээр дэлхийн шилдэг 1.6 сая гаруй хөгжүүлэгч ажилласан гэдгийг нээлтийн үеэр тодотгож байв. Энэ ч утгаараа "Huawei"-ийн шинээр танилцуулж буй энэхүү апп хэрэглэгчдийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлал болон цар хүрээний хувьд Google-тэй өрсөлдөхүйц үйлчилгээг санал болгож байна хэмээн шинжээчид дүгнэж байгаа нь санамсаргүй хэрэг биш.

Huawei хэрэглэгчдийн апп татах боломжууд

"Huawei"-ийн хэрэглэгчид ингэснээр апп татах нэмэлт сонголттой болж байгаа юм. Бид хэрэглэгчдийн апп татах бусад боломжуудыг онцлон хүргэж байна.

1. Phone Clone: Өөрийн хуучин утаснаас апп, контактс, зураг, дата гэх мэт файлуудаа шинэ ухаалаг утсандаа шилжүүлэх хялбар аргыг санал болгох апп.

Татах

2. App Gallery: "Huawei"-ийн албан ёсны апп хайлтын программ нь өдөр өдрөөр нэмэгдэж байгаа олон тооны хэрэгцээт аппуудыг санал болгоно. Эндээс татаж авч байгаа апп бүхэн дөрвөн давхар аюулгүй байдлын программаар хянагддаг тул ашиглахад хамгийн аюулгүй хайлтын санд тооцогддог.

Турших

3. Petal Search: "Huawei"-ийн хэрэглэгчид AppGallery болон Phone Clone програмуудтай зэрэгцэн HMS төхөөрөмж дээрээ программ татаж авах гурван арга хэлбэрийн нэг юм. Энэ апп-ийг та App Gallery-аас хайн татаж авч ашиглаарай.

Татах