Дансыг тань хотойлгохгүй, боломжийн үнэтэй, Netflix, YouTube зэргийг цэнэгтээ санаа зоволгүй үзэж, том дэлгэц дээр урамтайхан шиг тоглоом тоглох боломжтойгоос гадна бариад бизнес уулзалтанд орсон ч бүтээмжийг тултал нэмэгдүүлчихдэг загварлаг гар утас Redmi Note 10-ийг танд танилцуулж байна.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Олон давуу тал ажиглагдсан хэдий ч долоо хоног хэрэглэсэн туршлагадаа тулгуурлан хамгийн онцлох гэсэн гурван зүйлийг нэрлэе. Үүнд:

1. Маш тод, 6.43 инчийн том Super Amoled дэлгэц
2. Дундаж хэрэглээгээр хоёр өдөр орчим цэнэгээ барьдаг (5000mAh батарей)
3. Тун боломжийн үнэ

Ухаалаг гар утсан дээрх өдөр тутмын бүх төрлийн хэрэглээг (сошиал медиа, имэйл, зураг авах, вэб хөтөч) ямар ч асуудалгүй, гацалтгүй зохицуулах чадамжтай. Хэмжээ том ч миний барьж үзсэн утаснууд дунд хөнгөнд нь орно. Бариад явахад, халаасанд хийхэд эвтэйхэн бөгөөд тээртэй ер санагдсангүй. Android 10 (MIUI 12) үйлдлийн системтэй тул аппын сан дээр санаа зовох зүйлгүй.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Redmi Note 10 утасны камерыг дурдалгүй өнгөрвөл алдас болно. 48 мегапиксел бүхий үндсэн камер, 8 мегапиксел өргөн өнцгийн камер, 2 мегапиксел макро буюу ойроос авах камер дээр нэмээд 2 мегапиксел алслалтын линзтэй (depth). Товчхондоо, хөрөг зураг авахад ард талыг бүдгэрүүлэхдээ нэн сайн. Урд талын 13 мегапиксел сельфи камер нь ямар ч хүний хэрэгцээг бүрэн хангахуйц санагдав. Видеоны хувьд 4K-аар 30fps бичих бөгөөд, удаашруулсан бичлэгийг (slowmotion) 960fps-ээр 720p чанартай бичих боломжтой.

33 вольтын хурдан цэнэглэгч дагалдаж ирсэн нь 5000mAh том батерейг 0-ээс 100 хувь хүртэл нэг цагийн дотор цэнэглэдэг нь маш их таалагдсан шүү. Хагас цагийн дотор 60 хувь орчим буюу бүтэн өдрийг хангалттай даачих цэнэг авсан. USB-C оролттой учир олон төрлийн цэнэглэгч "чирэх" шаардлагагүй амар санагдсан бөгөөд энгийн 3.5мм чихэвчний оролттой нь зарим хүмүүст таалагдах биз ээ.

Санах ой нь 4GB, нийт багтаамж нь 128GB тул дүүрчихнэ гэж санаа зоволтгүй. Нэмээд онцлоход IP53 буюу бага хэмжээний чийг, ус үсрэх болон тоосны хамгаалалттай. Иймэрхүү хамгаалалтын хийц дундаж түвшний гар утаснуудад тэр бүр байдаггүй талтай.

САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС

Үндсэн болон өргөн өнцгийн камераар авсан зурагнууд нь сайн боловч 2x татаж болон маш ойроос авсан макро зурагнууд нэлээн бүрсгэр (noise), томруулаад харахад тод биш байгаа нь анзаарагдсан. Макро камер нь 2 мегапиксел хэмжээтэй тул арга ч үгүй биз ээ. Гэхдээ үндсэн камер нь 48 мегапиксел гэдгийг энд дахин дурдах нь зүйтэй болов уу.

Мөн бага зэрэг хэврэг байж магад санагдсан. Утасны ард тал шилэн мэт харагдах ч материал нь хуванцар бөгөөд том Amoled дэлгэцтэй тул санаандгүй өндрөөс унагах, явган хүний зам эсвэл цемент дээр унагах үед хагарах, гэмтэх, эсвэл амархан сэв суух магадлалтай. Авахад дагалдаж ирдэг, тунгалаг хамгаалалтын гэрийг нь заавал хийгээрэй гэж зөвлөх байна.

ЯМАР ХҮМҮҮСТ ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Өдөр тутамдаа хэрэглэх, чадал, батарей сайтай атлаа боломжийн үнэтэй утас хайж байгаа болон тоглоом тоглодог, видео болон энтертайнмент хэрэглээ өндөртэй хүмүүст нэн тохиромжтой. Та Redmi Note 10 утсыг яг одоо Techstore Mongolia-аас хамгийн таатай нөхцөлөөр худалдан авч өөрийн болгоорой. Албан ёсны эрхтэй худалдаалж буй тул маш хямд үнээр (990,000₮), мөн ЦахимЗээлээр авах боломжтой ажээ.


Фэйсбүүк: https://www.facebook.com/TechstoreMongolia
Вэбсайт: https://techstore.mn/