Бид өнгөрсөн жил “Хүүхдийнхээ цахим хэрэглээ, байршлыг ингэж хянаарай” нийтлэлийг бичиж байв. Энэхүү нийтлэлийн судалгааг хийж байхад хүүхдийнхээ байршлыг хянах дотоодын шийдэл байдаггүйг анзаарсан билээ. Тийм ч учир редакцын зүгээс Google Family Link аппыг санал болгож байлаа.
Харин хэдхэн хоногийн өмнө Toki апп “T-Family” үйлчилгээг гаргаж, энэ асуудлыг нэг мөр шийджээ. Тэд энэ үйлчилгээндээ зөвхөн байршил харахаас гадна утасны цэнэг, нэгж, датаг нь шалгах, дансыг нь цэнэглэж өгөх зэрэг хамгийн чухал үйлдлүүдийг багтаасан байна. Ингээд T-Family үйлчилгээг ашиглах дөрвөн шалтгааныг уншигч тантай хуваалцъя.

Toki-гийн T-Family бол хүүхэдтэйгээ технологийн тусламжтай илүү ойр байж, аюулгүй байдал, санхүүгийн хэрэгцээг нь алсаас хангахад туслах ухаалаг үйлчилгээ юм.
Хялбар холболттой
Нийтлэл бичихийн тулд бид өөрсдөө T-Family үйлчилгээг туршиж үзэв. Дотоодын үйлчилгээ тул E-Mongolia-тай ямар ч саадгүй хоршин ажиллаж, хормын дотор таны хүүхдүүдийн мэдээллийг гарган ирж байсныг онцлон дурдъя. Та тус үйлчилгээг хүүхэдтэйгээ хамтдаа ашиглахыг зөвшөөрөн гэрээ байгуулж, гарын үсэг зурахад QR үүснэ. Хүүхдийнхээ утсан дээр Toki аппыг татаад "QR кодоор нэвтрэх сонголт"-ыг сонгож, тус QR-ийг уншуулахад л хангалттай. Бүртгүүлж, холбоход ойролцоогоор хоёр минут л шаардана.


Дүүрэн бэлэгтэй
Гэр бүлийн хамгийн том баяруудын нэг шинэ жил хаяанд ирсэн энэ үед T-Family "Бэлэг дүүрэн шинэ жил" урамшууллыг зарлажээ. Уг урамшууллын хүрээнд T-Family үйлчилгээнд бүртгүүлсэн хүүхэд бүр 10,000₮ бэлэгтэй гэнэ. Бүртгүүлсэн даруйд хүүхдийн тань дансанд хүссэн зүйлдээ зарцуулж болох 10,000₮ шилжин орно гэсэн үг. Түүнээс гадна тус үйлчилгээг ашиглах бүрдээ эрх цуглуулж, супер бэлгийн багцын эзэн болох боломжтой. Урамшууллын хугацаанд нийт гурван гэр бүлд дараах бэлгүүдтэй багцыг бэлэглэнэ.
- iPhone 16
- PlayStation 5
- iPad 10th generation
- Dyson агаар цэвэршүүлэгч

Хэрэглэхэд ойлгомжтой
Тус үйлчилгээний үндсэн функцүүдийг хэрэглэх тун хялбар. Хүүхдийнхээ байршлыг (энэ функц нь зөвхөн 6-11 насны хүүхдэд ажиллана) Google Map-аас харж болох тул шинэ газрын зураг унших гэж зовохгүй. Мөн гэр, сургууль, дугуйлан зэрэг тогтмол очдог газруудыг нь хадгалж, очих бүрд нь сонордуулгаар мэдээлэл авч болно.
Утасны цэнэгийг нь харж, бага байвал ойр байрлах Toki Power түрээсэлж өгөх, өөрийнх нь байршил дээр UbCab-аас такси дуудах, дата болон нэгжийн үлдэгдлийг нь шалгаж, дуусаж байвал цэнэглэх гээд орчин цагт хүүхэд тань аюулгүй, харилцаа холбоотой байх бүх л боломжийг бүрдүүлжээ. Мөн мөнгө шилжүүлэх, өдрийн гүйлгээний хязгаар тогтоох, гүйлгээний түүхийг ч харах боломжтой.

Хүүхдэд ч хэрэгтэй
T-Family үйлчилгээнд холбогдсоноор таны хүүхэд ч гэсэн өөрт хэрэгтэй төрөл бүрийн үйлчилгээг хялбар, найдвартай арга замаар авч болно. Үүнд:
- Өдөр тутмын төлбөр, тооцоогоо бие даан хийх
- Эцэг, эх рүү гээ өөрт шаардлагатай мөнгөн дүнгээр нэхэмжлэл илгээх
- Umoney картаа цэнэглэх, цахим тасалбар авах, тоглоом цэнэглэх
- Toki аппын үйлчилгээнүүдээс Cashback буюу тодорхой хувийг цуглуулах

Toki аппыг татаад хүүхэдтэйгээ илүү ойр байгаарай.
Апп татах: iOS | Android
Сэтгэгдэл бичих

